КНАУФ-ФЛИЗЕН ПЛЮС
КНАУФ-Флизен Плюс сайжруулсан плитаны цавуу
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- Тасалгааны дотор болон гадна талд керамик плита, керамогранит, байгалийн болон хиймэл чулуу наах зорилгоор ашиглах боломжтой
- Нэвчих чадвар өндөр
- Зарцуулалт бага
- “Дулаан шал” системд ашиглана
КНАУФ-Флизен Плюс сайжруулсан плитаны цавуу нь барилгын дотор болон гадна талын өнгөлгөөнд (цоколь давхарт хамаарна) ашиглах зориулалттай
- 60х60 см хүртэл хэмжээтэй, 60 кг/кв.м хүртэл жинтэй керамик плита, керамогранит, байгалийн болон хиймэл чулуун хана
- 60х60 см хүртэл хэмжээтэй керамик плита, керамогранит шал
Суурь нь тэгш, хэв гажилтгүй, жишээ нь бетон, тэгшилгээ, гипсэн болон цемент элсэн шавардлага, гипсэн (ГСП) болон гипсэн сэмэрлэг (ГВЛ) хавтан, “Аквапанель” цементэн хавтан г.м. байх естой. Гипсэн хавтанд өнгөлгөө хийхэд зөвшөөрөгдөх дээд ачаалал (плита, цавууны зуурмаг) 50 кг/кв. м ихгүй. СНиП 2.03.13.88 шаардлагад нийцсэн тасалгаан дотор халаалттай шаланд ашиглахыг зөвлөж байна.
- Зуурмагийг ашиглах хугацаа: 3 цаг орчим
- Бетон гадаргуутай барьцалдах чадвар: 0,8 МПа багагүй
- Нээлттэй ажлын хугацаа: 20 мин орчим
- Плитаг хөдөлгөж болох хугацаа: 10 мин орчим
- Үеийн зузаан: 2-6 мм
- Заадас бөглөх: 24 цагийн дараа
- Гишгэж болох: 24 цагийн дараа
- Бүрэн ачаалал өгөх: 7 хоногийн дараа
- Ажлын хэм: +5°С-аас +25 °С хүртэл
- Ашиглалтын хэм: -50°С-аас +80 °С хүртэл
- “Дулаан шал” системд ашиглах боломжтой
- Хөлдөлтийг тэсвэрлэх чадвар: 75 цикл цөөнгүй
- Цавууны хольцны ангилал (ГОСТ Р 56387-2018): С1
- Гэмтэлгүй боодолд хадгалах хугацаа 12 сар