КНАУФ-САПФИР ГИПСЭН ХАВТАН (ГСП-DFH3IR)

Өндөржүүлсэн нягтрал, чийг тэсвэрлэх үзүүлэлт, бат бөх хатуулаг гадаргуу болон ил галын нөлөөнд тэсвэртэй барилгын гипсэн хавтан (тип D, F, Н3, I, R по ГОСТ 32614-2012)

Кнауф -Сапфир гипсэн хавтан нь сайн чанарын засал чимэглэл хийх, дуу чимээ тусгаарлалтыг сайжруулах, цохилтод тэсвэртэй гадаргуу бүтээх, даацын бус байгууламжийн гал тэсвэрлэх чанарыг дээшлүүлэх зэрэг барилгын төрөл бүрийн шийдлийг хэрэгжүүлэхэд хангалттай өвөрмөц цогц шинж чанарыг агуулдаг. СНиП 23-02-2003 дагуу хуурай, энгийн, чийгшлийн горимтой барилга, өрөө тасалгаанд төрөл бүрийн хана, дүүжин тааз, ханын өнгөлгөөнд ашиглана. Гипсэн хавтанг хэрэглэснээр “нойтон” ажиллагаанаас татгалзаж, засал чимэглэлийн ажлын хугацааг багасгах боломжтой.

  • Өндөржүүлсэн бат бөх чанар, чийг цохилтонд тэсвэртэй.
  • Тэгш гадаргууг бий болгоход хялбар.
  • Гоел засал чимэглэл, хүнд зүйлийг тогтооход найдвартай суурь гадаргуу болно.
  • Архитектурын цогц шийдэл хэрэгжүүлэх, муруй гадаргуу байгуулах боломжийг олгоно
  • Тасалгаанд хүнд ээлтэй орчинг бүрдүүлнэ

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

  • Бүтээгдэхүүн нь сайн чанарын нүүрэн талын гадаргуу болон сайжруулсан бат бөх чанартай, цохилт,  гал чийгэнд тэсвэртэй, , дуу чимээ тусгаарлалттай.
  • КНАУФ- сапфир хавтанг (ГСП-DFH3IR) ашигласнаар засал чимэглэлийн ажлын явцад “нойтон” ажиллагаанаас татгалзах боломжтой.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлнэ.
  • Муруй гадаргуу байгуулах зэрэг хязгааргүй сэтгэмжит олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжтой.
  • Барилгын байгууламжийн жинг хөнгөвчилснөөр барилгын нийт зардал хэмнэгдэнэ Экологийн цэвэр байдлыг хангахаас гадна, өрөө тасалгаанд хүнд ээлтэй орчинг бүрдүүлнэ.
  • Хавтангууд нь “амьсгалдаг” шинж чанартай, тасалгааны чийгшлийн түвшинг тэнцвэржүүлдэг.
  • Тус бүтээгдэхүүн нь хортой бодис агуулаагүй бөгөөд хүчиллэг шинж чанар нь  хүний арьсны хүчиллэг шинж чанартай ижил төстэй.
  • Бүтээгдэхүүн нь дэлхийн стандартад бүрэн нийцнэ.

КНАУФ- Сапфир гипсэн хавтанг илүү бат бөх, хатуулаг чанартай, өндөржүүлсэн дуу чимээ, тусгаарлалт шаардлагатай хамар хана, ханын өнгөлгөө, дүүжин тааз г.м. хөнгөн байгууламжинд XTN загварын шурупээр цайрдсан нимгэн метал профиль бүхий каркасанд бэхэлнэ. КНАУФ- Сапфир хавтанг КНАУФ-Перлфикс эсвэл КНАУФ-Фуген угсралтын цавуугаар даацын бетон эсвэл тоосгон хананд тогтоож каркасгүй өнгөлгөөнд мөн ашиглаж болно.

КНАУФ- Сапфир хавтангийн бүтэц нь хуурай аргаар (том радиустай) эсвэл урьдчилж норгоод бүдүүвчин дээр матаж хатаах (бага радиустай) зэргээр муруй гадаргуу байгуулах боломжийг олгоно.

Угсралтын ажил дууссаны дараа заадасыг КНАУФ Фуген эсвэл КНАУФ Унифлот чигжээсээр дүүргэж цаасан тууз нааснаар зай завсаргүй гадаргуу бий болгоно.

КНАУФ- Сапфир хавтан бүхий гадаргуу нь будаг түрхэх, обой наах, өнгөлгөөний плита г.м. төрөл бүрийн засал чимэглэл хийхэд тэгш бөгөөд бат бөх суурь болно. 

  • Хавтангийн угсралтын ажлыг “нойтон” ажиллагаа дууссаны дараа битүү барилга байгууламж дотор, тасалгааны температур +10 °С доошгүй, харьцангуй чийгшил 60% дээшгүй байхад эхлүүлнэ.
  • Угсралтын ажил эхлэхээс өмнө КНАУФ- Сапфир хавтанг тасалгааны орчинд заавал дасгах шаардлагатай.
  • КНАУФ- Сапфир хавтангийн дээд болон доод ирмэгүүд нь тэгш өнцөгт хэлбэртэй ба чигжээс хийх ховил гаргах шаардлагатай байдаг (хавтангийн зузааны 1/3 орчим).
  • КНАУФ-хавтанг хадгалах, угсрах технологийг мөрдөх шаардалагатай.
  • Хавтангийн өнгө: саарал -цэнхэр
  • Тэмдэглэгээний өнгө: хар
  • Ирмэгийн төрөл: ПЛУК хагас дугуй, нимгэрсэн
  • Хэмжээ: 2500х1200х12,5мм;
  • 2500х1200х12,5мм (3м2) хэмжээтэй КНАУФ- Сапфир хавтан  (ГСП-DFH3IR) жин: 37,5 кг;
  • баглаа боодол: поддон/ 36 хавтан (114 м2).

Галын техникийн үзүүлэлтүүд:

  • Галын аюулын ангилал - КМ2

КНАУФ - Сапфир хавтан нь (ГСП-DFH3IR) шинж чанараар дараах бүлэгт хамаарна:

  • Г1 (шатамхай чанар ГОСТ 30402);
  • В1 (авалцан асах чанар ГОСТ 30402);
  • Д1 (утаа ялгаруулах чанар ГОСТ 12.1.044);
  • Т1 (хордуулах чанар ГОСТ 12.1.044).