КНАУФ-ТИФЕНГРУНД

Гүн шингэх, бэхжүүлэгч хөрсжүүлэгч

Түргэн хатдаг, өнгөгүй тунгалаг, шингэлэгч  бодис агуулаагүй, шууд хэрэглэхэд бэлэн бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүнийг байнгын дотоод болон хөндлөнгийн хяналтан дор үйлдвэрлэдэг (сертификат ГОСТ Р). 

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

  • КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч нь сул суурийг бэхжүүлнэ (шохой, гипсэн суурьтай гадаргуу). 
  • Гадаргуунд гүн шингэх чадвартай
  • Шавах, обой наах, будах, керамик плита наахад гадаргууны барьцалдах чадварыг дээшлүүлнэ.
  • Түргэн хатна. 
  • Эрүүл мэндэд хоргүй. 
  • Усны уурыг байгууламжийн дотор тусгаарладаггүй учир өрөөний «амьсгалах» боломжийг бүрдүүлнэ.
  • Зардал бага

Гадаргууг урьдчилан бэлтгэж барьцалдах чадварыг  нь дээшлүүлэх  (гадаргуу,суурьтай барьцалдах) зорилгоор хэрэглэнэ. Замаск хийх, обой наах, будаг, керамик плита наахын өмнө ашиглана. 

Сайн нэвчих чадвартай тул ус чийг сайн шингээдэг гадаргууд ч (гипсэн шавардлага, гипсэн хавтан, цутгамал шал г.м. гадаргуу) хэрэглэнэ.

Дараахи байдлаар хэрэглэнэ:

  • Гипсэн хавтан болон гипсэн сэмэрлэг хавтантай гадаргууг боловсруулахад
  • Гипсэн болон цементэн шавардлагатай гадаргууг боловсруулахад
  • Углуургатай гипсэн хавтанг
  • Гипсэн хавтан болон гипсэн сэмэрлэг хавтангийн уулзварыг гипсэн замаскаар чигжихийн өмнө
  • Гипсэн болон цементэн шалны тэгшилгээнд

Гадна, дотор ажилд хэрэглэнэ.

Зөвлөгөө 

Суурь гадаргуу хатуу, хуурай, тоос шорооноос цэвэрхэн байх ёстой.

Орчны болон гадаргуун хэм нь +5°С с бага тохиолдолд хөрсжүүлэлтийг хийж болохгүй.

  • Зарцуулалт , кг/м2 Ойролцоогоор 0,1
  • Савлагаа Хувин, 5 кг Хувин, 10 кг
  • Хүйтэн тэсвэрлэлт 5 цикл
  • Хатах хугацаа 3 цаг

Хадгалах хугацаа 1 жил