КНАУФ-ЧИЙГЭНД ТЭСВЭРТЭЙ ГИПСЭН ХАВТАН (ГСП-Н2)
Чийгэнд тэсвэртэй барилгын гипсэн хавтан (загвар Н2 ГОСТ 32614-2012 дагуу) (EN 520:2009).
КНАУФ-чийгэнд тэсвэртэй гипсэн хавтангийн (ГСП-Н2) зүрхэвчин дахь силикон нь ус шингээлтийг бууруулдаг.
СНиП 23-02-2003 дагуу гал тогоо, ванн болон ариун цэврийн өрөө г.м. хуурай, энгийн, чийгшил ихтэй барилга байгууламж, өрөө тасалгаанд хамар хана, дүүжин тааз бүтээх ба ханын өнгөлгөөнд ашигладаг. Чийглэг нутаг дэвсгэрт баригдсан барилга байгууламжийн хуурай болон энгийн чийгшилтэй өрөө тасалгаанд КНАУФ- чийгэнд тэсвэртэй гипсэн хавтанг ашиглахыг зөвлөж байна. Гипсэн хавтанг ашигласнаар “нойтон” ажиллагаанаас татгалзаж, засал чимэглэлийн ажлын хугацааг багасгах боломжтой.
- Чийгшил өөрчлөгдөхөд тогтвортой
- Тэгш гадаргуу бүтээхэд хялбар
- Гоел засал чимэглэл, хүнд зүйлийг тогтооход найдвартай суурь гадаргуу болно
- Муруй гадаргуу байгуулах зэрэг хязгааргүй сэтгэмжит олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжтой
- Тасалгаанд хүнд ээлтэй орчинг бүрдүүлнэ
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ-чийгэнд тэсвэртэй гипсэн хавтанг (ГСП-Н2) агааржуулалтын системтэй болон нүүрэн гадаргууг жишээ нь, чийг тусгаарлалт, усанд тэсвэртэй хөрсжүүлэгч, будаг, керамик плита зэргээр өнгөлж хамгаалсан, чийгшил өндөртэй барилга байгууламж, өрөө тасалгаанд хамар хана, дүүжин тааз, ханын өнгөлгөө, хийцлэлийн галын хамгаалалтыг хангаж хийхэд ашигладаг.
Зүрхэвчин дахь гидрофоб нэмэлтүүд нь чийг шингээлтийг бууруулна.
Угсралтын ажлын дараалал:
- КНАУФ-чийгэнд тэсвэртэй гипсэн хавтан (ГСП-Н2) бүхий байгууламжийн байршлын тэмдэглэгээг хийх;
- КНАУФ-чийгэнд тэсвэртэй гипсэн хавтанг (ГСП-Н2) бэхлэх КНАУФ-профиль бүхий каркас угсрах
- КНАУФ-чийгэнд тэсвэртэй гипсэн хавтанг (ГСП-Н2) каркасанд боож тогтоох;
- КНАУФ-чийгэнд тэсвэртэй хавтан (ГСП-Н2) хоорондын заадас, шурупны хонхорыг КНАУФ-Фуген чигжээсээр бөглөх
- Гадаргууг хөрсжүүлэх
Зөвлөгөө
- Гипсэн хавтангийн угсралтын ажлыг “нойтон” ажиллагаа дууссан, сантехникийн болон цахилгааны угсралт хийгдсэний дараа (өвөл халаалт өгөгдсөн үеэр) шалны эцсийн гадаргууг угсрахаас өмнө, ОХУ-ын СНиП 23-02-2003 “Барилгын дулааны хамгаалалт”-ын дагуу хуурай ба энгийн чийгшлийн горимын нөхцөлд гүйцэтгэнэ. Тасалгааны хэм 10°С доошгүй байна.
- КНАУФ-чийгэнд тэсвэртэй гипсэн хавтанг (ГСП-H2) угсралтын ажил эхлэхээс өмнө тасалгааны орчинд заавал дасгах шаардлагатай.
- КНАУФ-чийгэнд тэсвэртэй гипсэн хавтангийн (ГСП-H2) дээд болон доод ирмэгүүд нь тэгш өнцөгт хэлбэртэй ба чигжээс хийх ховил гаргах шаардлагатай байдаг (хавтангийн зузааны 1/3 орчим).
- Хавтангийн өнгө: ногоон
- Тэмдэглэгээний өнгө: хар
- Ирмэгийн төрөл: ПЛУК хагас дугуй, нимгэрсэн ирмэг
- Үндсэн хэмжээ: 2500х1200х12,5мм;
- 2500х1200х12,5мм (3м2) хэмжээтэй КНАУФ-чийгэнд тэсвэртэй хавтангийн (ГСП-Н2) жин: 25 кг;
- Баглаа боодол: поддон /50 хавтан (150м2).
КНАУФ-хавтангийн нэрлэсэн геометрийн хэмжээ:
- урт: 2000мм-ээс 4000мм хүртэл
- өргөн: 600, 1200мм
- Зузаан 8; 9,5; 12,5; 14; 16мм.
Эзлэхүүний ус шингээлт ≤10%
Галын аюулын ангилал:
- КМ2
Гулзайлтын үеийн бат бэх: (12.5мм хавтангийн хувьд): хөндлөнгийн дагуу – ≥210Н, уртын дагуу ≥550Н