КНАУФ–СТАНДАРТ ГИПСЭН БЛОК
КНАУФ- стандарт гипсэн блок. Барилгын заслын материал.
КНАУФ- стандарт гипсэн блок (углуургатай гипсэн блок) нь монолит бүтэцтэй, тэгш өнцөгт параллелепипед хэлбэртэй, тогтсон тодорхой хэмжээстэй, уулзварын углуурга бүхий бүтээгдэхүүн.
КНАУФ- стандарт гипсэн блокийг гипсэн барьцалдуулагчийг цутгах технологоор хийдэг. Орчин үеийн технологи нь блокны гадаргууг маш цэвэрхэн бөгөөд хэмжээсийг яг заалтын дагуу маш нарийн хийх боломжийг олгодог.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- Байрны хэм чийгшилийн горимыг тохируулах чадвартай.
- КНАУФ - стандарт гипсэн блокны гадаргуу нь чанар сайтай тул шавардлага хийх шаардлагагүй.
- Заадас шавсаны дараа будах, обой болон плита наахад бэлэн.
- Шатдаггүй материал.
- Ямар нэг хортой бодис агуулаагүй.
- Уур, хий нэвтрүүлэх өндөр шинж чанартай.
- Хүний арьсны хүчиллэгтэй ойролцоо хүчиллэгтэй (pH 5,5), диэлектрик ба үнэргүй.
- Механик боловсруулалт хийхэд хялбар.
Хуурай болон ердийн чийгшилтэй (хүртэл 60%) барилгад хамар хана, даацын бус хана хийхэд ашиглана.
Угсралт нь дараах үе шаттай:
- Суурь гадаргууг бэлдэх.
- Хамар ханын байршлыг шаланд тэмдэглэх.
- Хана болон таазанд тэмдэглэгээ хийх.
- Эхний эгнээний блокоос углуургыг салгах.
- Хамар ханын тэмдэглэсэн хэсгээр шаваас хийх.
- Эхний эгнээний блокийг тавих.
- Түвшингийн тэгш эсэхийг шалгах.
- Дараачийн эгнээний блокийг угсрахдаа нуглаас углуурганд цавуу нэмж цутгана
- Гадаргууг боловсруулна.
Зөвлөгөө
- КНАУФ-стандарт гипсэн блокийг угсрахдаа халхлах байгууламжинд уян жийргэвч наах явцад КНАУФ-Фуген болон шаваасны хуурай хольцыг угсралтын цавуу болгон ашиглана.
- Шаардлагатай тохиолдолд гипсэн блокийн гадаргууг урьдчилан Кнауф Бетоконтакт хөрсжүүлэгчээр боловсруулаад гипсэн шавардлагаар шавардаж болно.
- Блокуудыг баглаа боодолтойгоор тээвэрлэнэ.
- Ачих, тээвэрлэх, буулгах болон хадгалахад блокийг гэмтээх болон чийг авахаас сэргийлэх хэрэгтэй. Бөөнөөр шидэж ачих юмуу эсвэл унагаж буулгахыг хориглоно.
- 667x500x80 мм хэмжээс бүхий 1 гипсэн блокны жин: 26кг;
- 667x500x100 мм хэмжээс бүхий 1 гипсэн блокны жин: 33кг;
- 900x300x80 мм хэмжээс бүхий 1 гипсэн блокны жин: 19кг;
- Нягт: 1100 кг/м3 ихгүй;
- Шахах үеийн бат бөхийн хязгаар: 5,0 МПа;
- Нугалах үеийн бат бөхийн хязгаар: 2,4 МПа;
- Дулаан дамжуулах коэффициент: l A 0,29 Вт/м°С;
- Дулаан дамжуулах коэффициент: l B 0,35 Вт/м°С;
- Алдах чийг: 12 % ихгүй;
- Радионуклидын өөрийн идэвхи 370 Бк/кг ихгүй;
- Шатах чанар: Бүлэг НГ;
- Боодол, гялгар уутан бүрхэвчтэй: поддон;
667x500x80 – 30шт (10 м2)
667x500x100 – 24шт (8м2)
900x300x80-45шт (12,15м2)