КНАУФ– УС ЧИЙГЭНД ТЭСВЭРТЭЙ ГИПСЭН БЛОК
КНАУФ– ус чийгэнд тэсвэртэй гипсэн блок. Барилгын заслын материал.
КНАУФ-гипсэн блок (углуургатай гипсэн блок) нь монолит бүтэцтэй, тэгш өнцөгт параллелепипед хэлбэртэй, тогтсон тодорхой хэмжээстэй, уулзварын углуурга бүхий бүтээгдэхүүн.
КНАУФ ус чийгэнд тэсвэртэй гипсэн блокийг гипсэн барьцалдуулагчийг цутгах технологоор, ус шингээх чанарыг бууруулах нэмэгдэл орц нэмж хийдэг. Орчин үеийн технологийн дагуу блокны гадаргууг цэвэрхэн бөгөөд хэмжээсийг яг заалтын дагуу маш нарийн гаргаж хийх боломжтой байдаг.
Ус чийгэнд тэсвэртэй гипсэн блок нь онцлог ногоон өнгөтэй.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- Ус, чийгэнд онц тэсвэртэй
- Ус чийгэнд тэсвэртэй КНАУФ-гипсэн блокны гадаргуу нь чанар сайтай тул гадаргууг шавардах шаардлагагүй.
- Шавардлагын ажлын зардлыг бууруулна.
- Байрны температур чийгшилийн горимыг тохируулах чадвартай.
- Заадас шавсаны дараа будах, обой болон плита наахад бэлэн.
- Шатах бус материал.
- Ямар нэг хортой бодис үл агуулсан.
- Уур, хий нэвтрүүлэх өндөр шинж чанартай.
- Хүний арьсны хүчиллэгтэй ойролцоо хүчиллэгтэй (pH 5,5), диэлектрик ба үнэргүй.
- Механик боловсруулалт хийхэд хялбар.
Хэрэглэх
Чийгшэл өндөртэй (60% дээш) барилгад хамар хана, даацын бус хана хийхэд ашиглана.
Хуурай болон ердийн чийглэгтэй (хүртэл 60%) барилгад хамар хана, даацын бус хана хийхэд ашиглана.
Угсралт нь дараах үе шаттай:
- Суурь гадаргууг бэлдэх;
- Хамар ханын байршлыг шаланд тэмдэглэх;
- Хана болон таазанд тэмдэглэгээ хийх;
- Эхний эгнээний блокоос углуургыг салгах;
- Хамар ханын тэмдэглэсэн хэсгээр шаваас хийх;
- Эхний эгнээний блокийг тавих;
- Түвшингийн тэгш эсэхийг шалгах;
- Дараачийн эгнээний блокийг угсрахдаа нуглаас углуурганд цавуу нэмж цутгана;
- Гадаргууг боловсруулна.
Зөвлөгөө
- КНАУФ- стандарт гипсэн блокийг бэхлэхэд халхлах байгууламжинд уян жийргэвч наах явцад КНАУФ-Фуген болон шаваасны хуурай хольцыг угсралтын цавуу болгон ашиглана.
- Шаардлагатай тохиолдолд гипсэн блокийн гадаргууг урьдчилан Кнауф Бетоконтакт хөрсжүүлэгчээр боловсруулаад гипсэн шавардлагаар шавардаж болно.
- Блокуудыг баглаа боодолтойгоор тээвэрлэнэ.
- Ачих, тээвэрлэх, буулгах болон хадгалахад блокийг гэмтээх болон чийг авахаас сэргийлэх хэрэгтэй. Бөөнөөр шидэж ачих юмуу эсвэл унагаж буулгахыг хориглоно.
- 667x500x80 мм хэмжээс бүхий 1 гипсэн блокны жин: 26кг;
- 667x500x100 мм хэмжээс бүхий 1 гипсэн блокны жин: 33кг;
- 900x300x80 мм хэмжээс бүхий 1 гипсэн блокны жин: 19кг;
- Нягт 1100 кг/м3 ихгүй;
- Шахах үеийн бат бөхийн хязгаар: 5,0 МПа;
- Нугалах үеийн бат бөхийн хязгаар: 2,4 МПа;
- Дулаан дамжуулах коэффициент: l A 0,29 Вт/м°С;
- Дулаан дамжуулах коэффициент: l B 0,35 Вт/м°С;
- Алдах чийг: 12 % ихгүй;
- Радионуклидын өөрийн идэвхи: 370 Бк/кг ихгүй;
- Шатах чанар: групп НГ;
- Ус чийгэнд тэсвэртэй блокны ус шингээх чанар: 5 % ихгүй;
- Боодол, гялгар уутан бүрхэвчтэй: поддон.
667x500x80 – 30шт (10 м2)
667x500x100 – 24шт (8м2)
900x300x80-45шт (12,15м2)