КНАУФ- ГАЛ ЧИЙГЭНД ТЭСВЭРТЭЙ ГИПСЭН ХАВТАН (ГСП-DFН2)
Нягтруулсан, галын нөлөөлөл ба чийгэнд тэсвэртэй барилгын гипсэн хавтан (D, F, H2 загвар ГОСТ 32614-2012 дагуу)
КНАУФ- гал чийгэнд тэсвэртэй гипсэн хавтан нь гал ба чийгэнд тэсвэртэй хавтангуудын хосолсон шинж чанарыг агуулдаг.
КНАУФ- гал чийгэнд тэсвэртэй гипсэн хавтан (ГСП-DFН2) СНиП 23-02-2003 дагуу хуурай болон энгийн чийгшилтэй барилга байгууламж, өрөө тасалгаанд хамар хана, дүүжин тааз хийх, ханын өнгөлгөөнд ашигладаг.
Гал чийгэнд тэсвэртэй гипсэн хавтанг ашигласнаар “нойтон”ажиллагаанаас татгалзах, засал чимэглэлийн ажлын хугацааг хэмнэх боломжтой болно.
- Байгууламжийн гал тэсвэрлэлтийн түвшинг дээшлүүлнэ.
- Чийгшил өөрчлөгдөхөд тэсвэртэй
- Тэгш гадаргууг бүтээхэд хялбар
- Гоелын засал чимэглэл хийх, хүнд зүйл тогтооход найдвартай суурь гадаргуу болно.
- Муруй гадаргуу байгуулах зэрэг хязгааргүй сэтгэмжит олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжтой
- Тасалгаанд хүнд ээлтэй орчинг бүрдүүлнэ
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ- гал чийгэнд тэсвэртэй гипсэн хавтанг (ГСП-DFН2) тасалгаа хоорондын хөнгөн хана, дүүжин тааз, ханын өнгөлгөө хийх, байгууламжийн галын хамгаалалтыг дээшлүүлэхэд ашигладаг.
Угсралтын ажлын дараалал:
- КНАУФ- гал чийгэнд тэсвэртэй гипсэн хавтан (ГСП-DFН2) бүхий байгууламжийн байршлын тэмдэглэгээ хийх;
- КНАУФ-чийг галд тэсвэртэй хавтан (ГСП-DFН2) бэхлэгдэх КНАУФ-профиль төмөр каркас угсрах
- КНАУФ- гал чийгэнд тэсвэртэй хавтанг (ГСП-DFН2) каркасанд боож угсрах;
- КНАУФ- гал чийгэнд тэсвэртэй хавтан (ГСП-DFН2) хоорондын заадас, шурупны толгойн хонхорыг КНАУФ-Фуген чигжээсээр бөглөх
- Гадаргууг хөрсжүүлэх
Зөвлөгөө
- Заслын ажлыг “нойтон” ажиллагаа дууссан, цахилгаан болон сантехникийн системийн угсралт хийгдсэний дараа (өвөл халалт өгөгдсөн үеэр) шалны эцсийн гадаргууг угсрахаас өмнө ОХУ-ын СНиП 23-02-2003 “Барилгын дулааны хамгаалалт”- ын дагуу хуурай ба энгийн чийгшлийн горимын нөхцөлд гүйцэтгэнэ.
- Тасалгааны температур 10°С доошгүй байна.
- Угсралтын ажил эхлэхээс өмнө КНАУФ- гал чийгэнд тэсвэртэй гипсэн хавтанг (ГСП-DFН2) тасалгааны орчинд заавал дасгах шаардлагатай.
- КНАУФ- гал чийгэнд тэсвэртэй гипсэн хавтангийн (ГСП-DFН2) дээд болон доод ирмэгүүд нь тэгш өнцөгт хэлбэртэй ба чигжээс хийх ховил гаргах шаардлагатай байдаг (хавтангийн зузааны 1/3 орчим).
- Хавтангийн өнгө нүүрэн тал: саарал /ар тал: ягаан
- Тэмдэглэгээний өнгө: хар
- Ирмэгийн төрөл: ПЛУК нимгэрсэн, хагас дугуй
- Хэмжээ: 2500х1200х12,5 мм;
- 2500х1200х12,5 мм (3 кв.м) хэмжээтэй КНАУФ- гал чийгэнд тэсвэртэй гипсэн хавтангийн (ГСП-DFН2) жин: 30.6 кг
- баглаа боодол: поддон /50 хавтан (150 м2).
- Эзлэхүүний ус шингээлт ≤10%
Материалын галын аюулын ангилал
- КМ2
Гулзайлтын үеийн бат бэх: (12.5мм хавтангийн хувьд): хөндлөнгийн дагуу – ≥210Н, уртын дагуу ≥550Н