КНАУФ-БОСОО МЕТАЛЛ ПРОФИЛЬ (ПС)

КНАУФ- босоо металл профиль (ПС) нь нимгэн ган туузыг орчин үеийн төхөөрөмжөөр, хүйтэн цувих аргаар үйлдвэрлэгддэг урт элемент болно.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

  • Чиглүүлэгч профилийн тавцанг гажаагүй, зай завсаргүй хийх боломжийг олгоно.
  • КНАУФ- босоо профилийн тавцангийн хэмжээ нь (50 мм) ялангуяа давхар хавтан угсрахад, шурупдэх зай нь чөлөөтэй учир шуруп нь профилийн тавцангийн хажуугаар орох магадлал бага. 
  • Босоо КНАУФ-профилийн давуу тал бол профилийн тавцангийн дагуу хувил байдагт оршино. Энэ нь түүний хатуу биет байдлыг дээшлүүлж өгөх ба төв хувил нь каркас болон гипсэн хавтанг угсрахад баримжаа болж өгдөг.
  • Профиль тус бүрийн ханын төгсгөлд 33 мм диаметртэй хоёр нүх бий, эдгээр нь хамар хана болон өнгөлгөөний дотор инженерийн сүлжээг оруулах боломжийг олгоно.

Босоо профиль С -хэлбэртэй, гипсэн хавтан бүхий хамар хана ба өнгөлгөөний босоо каркасын багана болж өгнө. КНАУФ- гипсэн хавтан (ГКЛ, ГКЛВ, ГКЛВО) болон КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангаар хийгдсэн өрөө хоорондын хамар хана, өнгөлгөө болон бусад бүтээцийн каркасын хийцэнд ашиглагдана. Нэг төрлийн адил хэмжээтэй чигүүлэгч профильтэй цуг ашиглагдана.

С111, С112, С113, С115, С116, С361, С362, С363, С365, С366, С367, С665, С666, П131, П231, С381, С382, С385.1, С385.2, С386.1, С386.2, С381.1, С381.2, С685, С686 - системуудэд ашиглахыг зөвлөдөг.

Зөвлөгөө

Цайрдсан профилийн хайчилсан хэсгийг зэврэхээс нэмж хамгаалах шаардлагагүй. Чиглүүлэгчид босоо профилийг тогтооход дутуу зүсч тэнийлгэх аргыг ашиглана.

Хавтанг профилийн задгай хэсэгтэй нэг чиглэлд угсарна, ингэснээр юуны өмнө хананд ойрхон шурупдэх боломжтой бөгөөд хажуугийн хавтанг бэхэлсэн шуруп нь профилийн тавцанг дотогшоо хотойлгохгүй.

  • Огтлолцол:  50×50; 75×50; 100×50мм;
  • Урт, 3000; 3500; 4000мм; (захиалгаар 6000мм хүртэл);
  • Боодол: уут, 36 урт.м.