П 233
Нэг түвшний металл каркас болон КНАУФ-Файерборд хавтан бүхий П 233 загварын дүүжин тааз.
- Нэг квадрат метр таазын жин – ойролцоогоор 13 кг;
- Суурь таазанд каркасыг бэхлэх бэхэлгээ хоорондын дээд зай – 1100 мм;
- Даацын профилийн тэнхлэг хоорондын дээд зай – 500 мм;
- Үндсэн профилийн тэнхлэг хоорондын дээд зай – 1200 мм;
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) КНАУФ-Файерборд хавтан – 1,0м²;
(2) КНАУФ-профиль ПП 60х27 – 2,9 м.урт;
(3) КНАУФ-профиль ПН 28х27 – * м.урт;
(4) С төмрийн залгаас – 0,2ш;
(5) Загалмай төмөр – 1,7ш;
(6) Хана таазны бэхэлгээ (Гогцоо төмөр бэхэлгээний хамт, Нониус гогцоо бэхэлгээний хамт) – 0,7ш;
(7) Шуруп LN 9 - 1,4ш;
(8) Шуруп TN 25 – 23ш;
(9) Тэлэгч хадаас – 0,7ш;
(10) Тэлэгч 6х40 – **ш;
(11) Арматурчлалын тууз (шилэн тор) – 1,2 м.урт;
(12) КНАУФ-Унифлот чигжээс – 0,4кг;
(13) Кнауф-Тифенгрунд хөрсжүүлэгч – 0,1л;
(14) Нягтаршуулагч тууз - * м.урт;
(15) Тусгаарлах тууз - * м.урт;
* Тоо хэмжээ нь тасалгааны ханын периметрийн уртаас хамаарна.
** Уг хэмжээг захиалагч 1 м.урт ПН 28х27 профильд 2 ширхэг дюбель ноогдохоор тооцно.
( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болоно.
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ иж бүрдэл систем П 233 нь нэг түвшний металл каркас бүхий дүүжин тааз хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.
Таазны үндсэн барилгын элементүүд:
- КНАУФ-Файерборд хавтан.
- Таазны ПП 60х27 болон чиглүүлэгч ПН 28х27 КНАУФ- металл профилууд.
Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр тааз хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.
Уг системийн ялгагдах онцлогууд:
Суурь таазанд гогцоо төмөр болон хана таазны бэхэлгээ ашиглан бэхлэсэн дүүжин таазны каркасын үндсэн профилууд нь КНАУФ-Файерборд хавтанг (нэг үе) бэхлэх даацын профилуудтай нэг түвшинд байрлана.
Хэрвээ шаардлагатай бол хоёр давхар өнгөлгөөний дотор үеийг гипсэн хавтангаар хийж болно. Дулаан болон дуу чимээ тусгаарлалтыг дээшлүүлэх үүднээс үл шатах эрдэс хөвөн хавтанг каркасын хөндийд хийж болно.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
П 233 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн бүтээцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.
КНАУФ-Файерборд хавтанг төрөл бүрийн зориулалттай барилга байгууламжийн заал танхим, галын аюулгүй гарцын каркасанд давхарын тоо, багтаамж харгалзалгүй ашигладаг бөгөөд галын аюулгүйн шаардлагын дагуу материалын галын аюулын КМО ангиллын шатдаггүй барилгын материал (НГ) ашиглахыг заасан бусад барилга байгууламжийн өнгөлгөөнд хэрэглэнэ.
Эдгээр галын аюулгүй байдлын шаардлагууд 2008 оны 7 сарын 22 өдрийн ОХУ -н холбооны хуулийн N 123-ФЗ “Галын аюулгүй байдлын шаардлагын техникийн дотоод дүрэм” хуулийн хавсралтын 28 болон 29 -р хүснэгтэнд бий.
КНАУФ-Файерборд нь галын аюултай зуух, засварын газар, гараж зэрэг техникийн тасалгаануудыг доторлох хамгийн оновчтой хувилбар юм. Уг материалаар хийгдсэн тасалгааны хананууд нь гал түймрийг зэргэлдээ өрөө тасалгаа руу алдахгүй байлгах зориулалттай.
Европт КНАУФ-Файербордыг олон жилийн турш хэрэглэж ирсэн. Офис, худалдааны төвүүдийн нөөц гарцуудыг тус материалаар өнгөлдөг. Мөн хуучин байгууламжийн хананд шатдаггүй нэмэлт өнгөлгөө болгон хэрэглэдэг.
Дэлгэрэнгүй мэдээллийг “Татах” хэсгээс үзнэ үү.
КНАУФ-Файербордны гол зориулалт нь галын тархалтыг хязгаарлаж аюултай бүсээс хүмүүсийг гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Одоогийн байдлаар зах зээл дээр борлогдож буй галд тэсвэртэй материалуудаас зөвхөн уг материал галын дөлийг баталгаатай эсэргүүцэх чадвартайгаа нотолсон. Түүнээс гадна КНАУФ-Файерборд нь жинхэнэ экологийн цэвэр, аюулгүй материал.
КНАУФ-Файербордыг бусад гипсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад гарах зарчмын ялгаа нь бол стандартчилсан галын туршилтын үеэр гипсэн зүрхэвчнээс талстан чийгийг ууршуулсны дараа уг бүтээгдэхүүн нь удаан хугацаагаар хагарч эвдрээгүй.
Сайжруулсан гипсэн зүрхэвчнээс гадна, түүнд агуулагдах шатдаггүй шилэн даавуу нь бүтээгдэхүүний галд тэсвэртэй арматурчлалын каркасын үүргийг гүйцэтгэдэг. КНАУФ-Файерборд хавтангийн уг шинжүүд нь байгууламжийн илүү өндөр хэмжээний гал тэсвэрлэлтийг хангадаг.