П 282

Хоёр түвшний металл каркас болон АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтан бүхий П 282 загварын дүүжин тааз.

  • Нэг квадрат метрийн жин – ойролцоогоор 20 кг;
  • Суурь таазанд каркасыг бэхлэх бэхэлгээ хоорондын дээд зай – 750 мм;
  • Даацын профилийн тэнхлэг хоорондын дээд зай – 300 мм;
  • Үндсэн профилийн тэнхлэг хоорондын дээд зай – 1000 мм;

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

(1) АКВАПАНЕЛЬ® Скайлайт цементэн хавтан - 1,0 м2;

(2) Таазны профиль ПП 60Х27 – 4,6 м.урт;
(3) С төмрийн залгаас - * ш;
(4) С төмрийн бэхлэгч холбоос – 4,1ш;
(5) Нониус гогцоо бэхэлгээний хамт (хана таазны бэхэлгээ) – 1,8ш;
(6) Аквапанель® Шуруп SN – 25ш;
(7) Тэлэгч хадаас – 1,8ш;
(8**) Шуруп LN 9 (хана таазны бэхэлгээ ашиглах бол) - 2,6ш;
(9) Аквапанель® арматурчлалын тууз – 2,1 м.урт;
(10) Заадасны шаваас – 0,7кг;
(11) Тусгаарлах тууз – *** м.урт;
(12**) Хана таазтай харьцах хэсэгт хэрэглэх хатуурдаггүй герметик – *ш;

(13**) Кнауф Инсулейшн дуу чимээ тусгаарлах эрдэс хөвөн - *м2;

 * Захиалагчийн хэрэгцээгээр.

** Тус бүтээгдэхүүн нь зураг дээр тусгагдаагүй.

*** Тоо хэмжээ нь тасалгааны ханын периметрийн уртаас хамаарна.

( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.

Жагсаалтанд дараа дараагийн заслын суурь болох материалын түүвэр ороогүй ба (хөрсжүүлэгч, тор зэрэг) тэдгээрийн зарцуулалт нь ямар төрлийн засал хийгдэхээс хамаарна.

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

Нарийвчилсан мэдээлэл авахыг хүсвэл www.aquapanel.ru цахим хуудасны «Комплектные системы» хэсгээс орж үзнэ үү.

КНАУФ иж бүрдэл систем П 282 нь хоёр түвшний металл каркас бүхий дүүжин тааз хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.

Таазны бэлэн конструкци нь барилгын даацын бус элемент бөгөөд зохих чимэглэл заслын боловсруулалт хийсний дараа гөлгөр, залгаасгүй гадаргуутай болдог. 

Таазны үндсэн барилгын элементүүд:

  • АКВАПАНЕЛЬ® дотор цементен хавтан; 
  • таазны металл профил ПП 60х27. 

Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр тааз хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

*Жич: АКВАПАНЕЛЬ® Скайлайт хавтанг ашиглаж болно.

Уг системийн ялгагдах онцлогууд:
Суурь таазанд гогцоо төмөр болон хана таазны бэхэлгээ ашиглан бэхлэсэн дүүжин таазны каркасын үндсэн профилууд нь АКВАПАНЕЛЬ®дотор цементэн хавтанг (нэг үе) бэхлэх даацын профилүүдтэй өөр өөр түвшинд байрлана.

 АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангаар хийгдсэн таазны өнгөлгөө нь өндөржүүлсэн чийг тэсвэрлэлт, бат бэх чанарын үзүүлэлттэй байдаг.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

П 282 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн бүтээцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглэх хүрээ

Шинэ барилга барих, сэргээн засварлахад өндөр чийгшилтэй болон нойтон ашиглалтын горимтой өрөө тасалгаанд хэрэглэнэ.

Өндөр чийгшилтэй тасалгаанд хэрэглэхэд зохимжтой. Тухайлбал:

  • Хувийн болон олон нийтийн бүсийн усан бассейны эргэн тойронд 
  • Гал тогоо болон өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийдэг газарт
  • Шүршүүрт.
  • Угаалгын газарт. 
  • Угаалга, индүүдлэгийн газарт. 
  • Гараж, подвал гэх мэтчилэн.

Угсралтын явц дараах үе шаттай:

  • Дүүжин таазны каркасын байрлах байршилыг тэмдэглэх. 
  • Каркасыг угсарч бэхлэх.
  • АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтанг төлөвлөгөөний дагуу байрлуулж каркасанд бэхлэх.
  • АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангийн заадас шавах, шаардлагатай бол дүүжин таазны гадаргууг бүхэлд нь шавах (замаскдах).
  • Гоёлын засал хийх, будахаас өмнө дүүжин таазны гадаргууг хөрсжүүлэн нийт гадаргууд нимгэн үе шаваас хийнэ. 

Зөвлөгөө

  • Дүүжин таазыг суурилуулах ажил нь КНАУФ хавтангийн техникийн хуудасны дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой.

Таазны угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.

  • Байнгын чийг ихтэй байдаг олон нийтийн гал тогоо, угаалгын газар, усан бассейны орчим, саун болон лабораторт зэврэлтийн эсрэг хамгаалалт бүхий ган профилийг ашиглах шаардлагатай. 
  • П 282 бэлэн таазны гадаргууг шавах ажлыг чийгшил болон агаарын хэмийн тогтвортой нөхцөлд хийх хэрэгтэй.  
  • Хэв гажилтын заадасыг АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтанг ашиглан П 282 дүүжин таазыг угсрах явцад 15 м зайтайгаар мөн барилгын хэв гажилтын заадас бүхий газруудад гаргана. 
  • П 282 дүүжин таазны дүүжинд ачааг бэхлэхдээ дэлгэгддэг тэлэгч ашиглахыг зөвлөж байна.  

Дэлгэрэнгүй мэдээллийг “Татах” хэсгээс үзнэ үү.

  • Иж бүрдэл систем П 282-г хэрэглэснээр өндөр чийгшилтэй болоод нойтон ашиглалтын горимтой тасалгааны дүүжин таазны угсралтыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.  
  • Үйрч хагарахгүй, чийгэнд өндөр тэсвэрлэлттэй. 
  • Таазыг удаан хугацаанд хатаах хэрэггүй. 
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлнэ. 
  • Угсралтын ажлыг хурдасгаж, барилгын конструкцийг хөнгөрүүлснээр нийт зардлын хэмжээг бууруулна. 
  • Бэлэн болсон таазны гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана. 
  • Тусгай багаж хэрэгсэл шаардлагагүй.