C 131.1
Дан металл каркас, эрдэст хөвөн дүүргэлт болон ханын хоёр талаас нэг нэг үе КНАУФ-Файерборд хавтан бүхий хамар хана.
- 1м² ханын жин – 25 кг орчим;
- Хамар ханын дээд өндөр – 8 м* хүртэл;
- Хамар ханын зузаан – 75-125 мм;
- Дуу чимээ тусгаарлах индекс, Rw – 51 дБ хүртэл;
- Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 60;
* Ханын каркасны профиль төмрийн хэмжээ болон босоо профиль төмрийн хоорондын алхамаас хамаарна.
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) КНАУФ-Файерборд хавтан 12,5 мм - 2 м2;
(2) КНАУФ-профиль төмөр ПН 50×40 (75×40, 100×40) - 0,7[1,3] м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПС 50х50 (75х50, 100х50) - 2 м.урт;
(4) Эрдэст хөвөн - 1,1** м2;
(5) Шуруп TN 25 - 29 [34] ш;
(6) КНАУФ-Унифлот чигжээс - 0,1 [0,6] кг;
(7) Арматурчлалын шилэн тууз - 1,5 м.урт;
(8) Тэлэгч хадаас 6×40 - 1,5 ш;
(9) Нягтаршуулах тууз - 1,2 м.урт;
(10*) Булан төмөр - ** ш;
(11*) Тусгаарлах тууз - ** м.урт;
(12*) КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч - ** л.
* Тус бүтээгдэхүүн зураг дээр ороогүй болно.
** Захиалагчийн хэрэгцээгээр.
( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг тусгасан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд ханын өндөр хавтангийн уртаас илүү байгаа тохиолдолд авах орцыг оруулсан болно.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ иж бүрдэл систем С 131.1 нь дан металл каркасын хоёр талаас нэг нэг үе КНАУФ-Файерборд хавтангаар өнгөлсөн хамар ханын хийцэд шаардлагатай тусгайлан сонгон авсан материалуудын иж бүрдэл юм.
КНАУФ-Файерборд хавтан бүхий хамар ханын хийц нь барилгын даацын бус элемент болно.
Хамар ханын үндсэн барилгын элементүүд:
- КНАУФ-Файерборд хавтан;
- Чиглүүлэгч ПН болон босоо ПС ган профилууд.
Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр хамар хана хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.
Уг системийн ялгагдах онцлогууд:
- Хамар хана нь хоёр талаасаа КНАУФ-Файерборд хавтанг нэг нэг үе боож бэхэлсэн ган металл каркаснаас бүтнэ;
- Каркас нь хүрээгээрээ барилгын үндсэн хийцүүдтэй бэхлэгдэх ба энэ нь каркасанд КНАУФ-Файерборд хавтанг шурупээр боож бэхлэн бат бөх хийцийг үүсгэж байгаа даацын хэсэг нь болно. Хавтан хоорондын орон зай нь галд шатдаггүй дүүргэлтийн материалаар дүүргэгдэнэ.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
С 131.1 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн бүтээцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.
КНАУФ-Файерборд хавтанг төрөл бүрийн зориулалттай барилга байгууламжийн заал танхим, галын аюулгүй гарцын каркасанд давхарын тоо, багтаамж харгалзалгүй ашигладаг бөгөөд галын аюулгүйн шаардлагын дагуу материалын галын аюулын КМО ангиллын шатдаггүй барилгын материал (НГ) ашиглахыг заасан бусад барилга байгууламжийн өнгөлгөөнд хэрэглэнэ.
Эдгээр галын аюулгүй байдлын шаардлагууд 2008 оны 7 сарын 22 өдрийн ОХУ -н холбооны хуулийн N 123-ФЗ “Галын аюулгүй байдлын шаардлагын техникийн дотоод дүрэм” хуулийн хавсралтын 28 болон 29 -р хүснэгтэнд бий.
КНАУФ-Файерборд нь галын аюултай зуух, засварын газар, гараж зэрэг техникийн тасалгаануудыг доторлох хамгийн оновчтой хувилбар юм. Уг материалаар хийгдсэн тасалгааны хананууд нь гал түймрийг зэргэлдээ өрөө тасалгаа руу алдахгүй байлгах зориулалттай.
Европт КНАУФ-Файербордыг олон жилийн турш хэрэглэж ирсэн. Офис, худалдааны төвүүдийн нөөц гарцуудыг тус материалаар өнгөлдөг. Мөн хуучин байгууламжийн хананд шатдаггүй нэмэлт өнгөлгөө болгон хэрэглэдэг.
КНАУФ-Файербордны гол зориулалт нь галын тархалтыг хязгаарлаж аюултай бүсээс хүмүүсийг гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Одоогийн байдлаар зах зээл дээр борлогдож буй галд тэсвэртэй материалуудаас зөвхөн уг материал галын дөлийг баталгаатай эсэргүүцэх чадвартайгаа нотолсон. Түүнээс гадна КНАУФ-Файерборд нь жинхэнэ экологийн цэвэр, аюулгүй материал.
КНАУФ-Файербордыг бусад гипсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад гарах зарчмын ялгаа нь бол стандартчилсан галын туршилтын үеэр гипсэн зүрхэвчнээс талстан чийгийг ууршуулсны дараа уг бүтээгдэхүүн нь удаан хугацаагаар хагарч эвдрээгүй.
Сайжруулсан гипсэн зүрхэвчнээс гадна, түүнд агуулагдах шатдаггүй шилэн даавуу нь бүтээгдэхүүний галд тэсвэртэй арматурчлалын каркасын үүргийг гүйцэтгэдэг. КНАУФ-Файерборд хавтангийн уг шинжүүд нь байгууламжийн илүү өндөр хэмжээний гал тэсвэрлэлтийг хангадаг.