С 111
Дан металл каркасыг хоёр талаас нь нэг нэг үе КНАУФ-гипсэн хавтангаар өнгөлсөн С111 загварын хамар хана.
- Нэг квадрат метрийн жин – ойролцоогоор 28 кг;
- Хамар ханын дээд өндөр – 8 м* хүртэл;
Хамар ханын зузаан – 75–125 мм; - Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw – 50 дБ хүртэл;
- Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 45 (ГСП-А);
- Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 60 (ГСП-DF).
* Каркасын профилийн төрөл хэмжээ болон босоо профилийн алхамаас хамаарна.
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) КНАУФ-гипсэн хавтан (ГСП-A, ГСП-H2, ГСП-DF) 12,5мм – 2,0 м2;
(2) КНАУФ-профиль төмөр ПН 50/40 (75/40, 100/40) – 0,7 [1,3] м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПС 50/50 (75/50, 100/50) – 2,0 м.урт;
(4) АкустиКНАУФ Эрдэс хөвөн – 1,0 м2;
(5) Шуруп TN 25 – 29 [34]ш;
(6) КНАУФ-Фуген чигжээс – 0,6 [0,9] кг;
(7) Артамурчлалын тууз – урт. м – 1,5 [2,2] м.урт;
(8) Тэлэгч хадаас 6х40 – 1,6ш;
(9) Нягтруулах тууз – 1,2 м.урт;
(10*) Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд – 0,2л;
(11*) Булан төмөр - **ш;
(12*) Тусгаарлах тууз – ** м.урт.
* Тус бүтээгдэхүүн нь зураг дээр тусгагдаагүй болно.
** Захиалагчийн хэрэгцээг үндэслэнэ.
( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд ханын өндөр хавтангийн уртаас илүү байгаа тохиолдолд авах орцыг оруулсан болно.
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ иж бүрдэл систем С 111 нь дан металл каркас бүхий хоёр талдаа тус бүр нэг үе КНАУФ-гипсэн хавтан өнгөлгөөтэй хамар ханыг хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.
КНАУФ гипсэн хавтангаар өнгөлсөн, элемент тус бүрээр нь угсарсан хамар хана нь барилгын даацын бус байгууламж болно.
Хамар ханын үндсэн элементүүд:
- КНАУФ гипсэн хавтан (ГСП);
- Чиглүүлэгч ПН болон босоо ПС металл профилууд.
Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр хамар хана хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.
Уг системийн ялгагдах онцлогууд:
- Хоёр талаасаа тус бүр нэг үе КНАУФ-гипсэн хавтангаар (ГСП) өнгөлсөн металл профиль каркаснаас бүрдэнэ.
- Каркас нь периметрээр барилгын байгууламжинд бэхлэгдэх бөгөөд гипсэн хавтангуудын даацын хэсэг болно. Хавтангуудыг каркаст шурупээр бэхэлж хөдөлгөөнгүй бүтцийг бий болгоно.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
С 111 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүрэн хангана.
Хэрэглэх хүрээ
- Тасалгааны дотор ажлыг хуурай аргаар гүйцэтгэхэд хэрэглэнэ;
- С 111 хамар ханыг бүх нутаг дэвсгэр түүнчлэн газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд ч гал тэсвэрлэлтийн түвшин харгалзахгүй, СНиП 23-02-2003 дагуу хуурай болон ердийн чийгшилтэй орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын тасалгаануудад тусгаарлах хөнгөн байгууламж болгон барихад зохимжтой.
- С 111 хамар ханын ижил хувилбар нь ХБНГУлсад мөрдөгддөг W 111 хийц юм.
- Дуу чимээ тусгаарлах болон галын аюулгүй байдлын хатуу шаардлага тавигдаагүй давхарын өндөр багатай барилгад хэрэглэвэл илүү зохистой.
Дуу чимээ, дулаан тусгаарлах болон галын аюулгүй байдлыг хангах шаардлагатай бол гипсэн хавтан хоорондын хөндийд эрдэс хөвөн суулгана.
Бэлэн болсон ханын гадаргууд бүх төрлийн засал хийх боломжтой (будаг, обой, керамик плита, гоёлын шавардлага г.м).
Угсралтын ажил дараах үе шаттай:
- Хамар ханын байрлах байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх.
- С 111 хамар ханын каркасыг угсрах.
- Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
- Каркасны нэг талд КНАУФ-гипсэн хавтангуудыг (ГСП) босоогоор нь боож бэхлэх.
- Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг суурилуулах.
- Каркасны нөгөө талд гипсэн КНАУФ-хавтангуудыг (ГСП) босоогоор нь тогтоож боох.
- КНАУФ гипсэн хавтангуудын (ГСП) заадсыг чигжиж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх.
- Хамар ханын гоёлын заслыг шал тавьсаны дараа хийх.
Зөвлөлгөө
Хамар ханыг угсрах ажил нь КНАУФ хавтангийн техникийн хуудасны дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой. Ханын угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.
Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ- гипсэн хавтанг (ГКЛВ) ашиглах нь тохиромжтой. Хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хавтангийн гадаргууг КНАУФ-Флэхендихт ус тусгаарлагчаар боловсруулах хэрэгтэй.
Цахилгаан сүлжээний байрлалыг каркасын хурц ирмэгтэй элементүүд болон КНАУФ гипсэн хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.
- Иж бүрдэл систем С 111-г хэрэглэснээр тусгаарлах хөнгөн байгууламжийн угсралтыг зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
- Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн хассан.
- Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлнэ.
- Барилгын зохион байгуулалтыг сайжруулсанаар нийт зардлын хэмжээг бууруулсан.
- Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоно.
- Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
- С 111 хамар ханын гадаргууд ямар ч төрлийн засал хийхэд тохирно: будах, обой наах, гоёлын чимэглэл хийх зэрэг.
- Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлах чадвар сайжирна.
- Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Яагаад гэвэл иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ-гипсэн хавтан нь илүүдэл чийгийг шингээж, хэрэгцээтэй үед түүнийг буцааж гарган амьсгалдаг материал юм.