С 112

Дан металл каркасны хоёр талыг КНАУФ-гипсэн хавтангаар тус бүр хоёр үеэр өнгөлсөн С 112 загварын хамар хана.

  • Нэг квадрат метрийн жин – ойролцоогоор 53 кг;
  • Хамар ханын дээд өндөр – 9 м* хүртэл;
  • Хамар ханын зузаан – 100 – 150 мм;
  • Дуу чимээ тусгаарлах индекс, Rw – 56 дБ хүртэл;
  • Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 60 (ГСП-А)
  • Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 90 (ГСП-DF)

* Каркасын профилийн хэмжээ болон босоо профиль хоорондын алхамаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

(1) КНАУФ- гипсэн хавтан (ГСП-А, ГСП-Н2, ГСП-DF) – 4,0 м²;
(2) КНАУФ-профиль төмөр ПН 50/40 (75/40, 100/40) – 0,7 м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПС 50/50 (75/50, 100/50) – 2,0 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн – м2 – 1,0 м²;

(5a) Шуруп TN 25 – 13 [14] ш;
(5б) Шуруп TN 35 – 29 [30] ш;
(6) КНАУФ-Фуген чигжээс – 1,0 [1,5] кг;
(7) Арматурчлалын тууз – 1,5 [2,2] м.урт;
(8) Тэлэгч хадаас 6х40 – ш. – 1,6 ш;
(9) Нягтруулах тууз – 1,2 м.урт;
(10*) хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд – 0,2 л;
(11*) Булан төмөр - ** ш;
(12*) Тусгаарлах тууз - ** м.урт.

 * Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.

** Захиалагчийн хэрэгцээгээр.

( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед ашиглах орц.

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ С 112 иж бүрдэл систем нь дан металл каркасны хоёр талыг тус бүр хоёр үе КНАУФ-гипсэн хавтангаар (ГСП) өнгөлсөн хамар ханыг угсрахад шаардлагатай тусгайлан сонгон авсан материалуудын иж бүрдэл болно.

КНАУФ-гипсэн хавтангаар (ГСП) хийсэн өнгөлгөөтэй, элемент тус бүрээр нь угсарсан хамар хана нь барилгын даацын бус байгууламж юм.

Хамар ханын үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ-гипсэн хавтан (ГСП); 
  • Чиглүүлэгч ПН мөн босоо ПС металл профилууд. 

Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр хамар хана хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд: 

  • Хоёр талаас нь хоёр хоёр үе КНАУФ-гипсэн хавтангаар (ГСП) өнгөлсөн металл профил каркаснаас бүрдэнэ.
  • Каркас нь периметрээрээ барилгын үндсэн хийцэд бэхлэгдэх бөгөөд тэр нь гипсэн хавтангуудын даацын хэсэг болно. Хавтангуудыг каркаст шурупээр боож хатуу бүтцийг бий болгоно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 112 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглэх хүрээ

  • С 111 хамар ханыг бүх нутаг дэвсгэрт түүнчлэн газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд ч гал тэсвэрлэлтийн түвшин харгалзахгүй, СНиП 23-02-2003 дагуу хуурай болон ердийн чийгшилтэй орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын тасалгаануудад тусгаарлах хөнгөн байгууламжийг барьж байгуулахад ашиглавал зохимжтой.
  • Сэргээн засварлах болон шинэ барилгын ажилд хэрэглэнэ.
  • Дуу чимээ болон гал тэсвэрлэлтийн өндөр шаардлагыг хангасан байгууламжид ашиглана.
  • Дуу чимээ, дулаан тусгаарлах болон галын аюулгүй байдлыг хангах шаардлагатай бол гипсэн хавтан хоорондын хөндийд эрдэс хөвөн тусгаарлагчийг суулгана.
  • Бэлэн болсон ханын гадаргууд бүх төрлийн засал хийх боломжтой (будаг, обой, керамик плита, гоёлын шавардлага г.м).

Угсралтын ажил дараах үе шаттай:

  • Хамар ханын байрлах байршилыг хана, тааз болон үндсэн хананд тэмдэглэх. 
  • С 112 хамар ханын каркасыг угсрах. 
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд гипсэн КНАУФ-хавтангуудыг (ГСП) босоогоор нь тогтоож бэхлэх. 
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГСП) заадсыг шавах. 
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГСП) хоёр дахь үеийг босоогоор нь тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГСП) заадсыг шавах. 
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн хавтанг (ГСП) тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГСП) заадсыг шавах. 
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн хавтангийн (ГСП) хоёр дахь үеийг тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГСП) заадсыг шавж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх. 
  • Хамар ханын гоёлын заслыг шал тавьсаны дараа хийх.

Зөвлөгөө

Хамар ханыг угсрах ажил нь КНАУФ хавтангийн техникийн хуудасны дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой. Ханын угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ-гипсэн хавтанг (ГСП-Н2) ашиглах нь тохиромжтой. Хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хавтангийн гадаргууг КНАУФ-Флэхендихт ус тусгаарлагчаар боловсруулах хэрэгтэй.

Цахилгаан сүлжээний байрлалыг каркасын хурц ирмэгтэй элементүүд болон КНАУФ гипсэн хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.

  • Иж бүрдэл систем С 112-г хэрэглэснээр тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.  
  • Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн хассан. 
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлнэ. 
  • Барилгын конструкцийг хөнгөлсөнөөр нийт зардлын хэмжээг бууруулна. 
  • Гадаргууг галд тэсвэртэй нэмэлт хамгаалалттай болгоно. 
  • Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоно. 
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана. 
  • С 112 хамар ханын гадаргуу ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, гоёлын чимэглэл хийх зэрэг. 
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлах чадвар сайжирна.
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал КНАУФ-гипсэн хавтан нь илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай үед түүнийг буцааж гарган амьсгалдаг материал юм.