С 113

Дан металл каркасны хоёр талаас КНАУФ-гипсэн хавтангаар тус бүр 3 үе өнгөлгөөтэй бүхий С 113 загварын хамар хана.

  • Нэг квадрат метрын жин – ойролцоогоор 78 кг;
  • Хамар ханын дээд өндөр – 9,5 м* хүртэл;
  • Хамар ханын зузаан – 175 мм хүртэл;
  • Дуу чимээ тусгаарлах индекс, Rw – 56 дБ;
  • Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 240 (ГСП-DF)

 * Каркасын профилын төрөл хэмжээ болон босоо профиль хоорондын алхамаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

 (1) КНАУФ-гипсэн хавтан (ГСП-А, ГСП-Н2, ГСП-DF) – 6,0м²;
(2) КНАУФ-профиль төмөр ПН 75/40 (100/40) – 0,7 м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПС 75/50 (100/50) – 2,0 м.урт;
(4) АкустиКНАУФ Эрдэс хөвөн – 1,0 м²;

(5a) Шуруп TN 25 (эхний үе гипсэн хавтанд) – 13 [14] ш;
(5б) Шуруп TN 35 (хоёр дахь үеийн гипсэн хавтанд) – 21 [22] ш;
(5в) Шуруп TN 55 (гурав дахь үеийн гипсэн хавтанд) – 29 [30] ш;
(6) Шаваас КНАУФ-Фуген – 1,4 [2,0] кг;
(7) Арматурчлалын тууз – 1,5 [2,2] м.урт;
(8) Дюбель 6x40 – 1,6 ш;
(9) Нягтруулах тууз – 1,2 м.урт;
(10*) Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд – 0,2 л;
(11*) Булан төмөр - ** ш;
(12*) Тусгаарлах тууз – ** м.урт;

 * Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.

** Захиалагчийн хэрэгцээгээр.

( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед ашиглах орц.

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ иж бүрдэл систем С 113 нь дан металл каркас болон хоёр талдаа тус бүр гурван үе КНАУФ-гипсэн хавтан (ГСП) өнгөлгөөтэй хамар ханыг угсрахад шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно. 

КНАУФ-гипсэн хавтангаар (ГСП) хийсэн өнгөлгөөтэй, элемент тус бүрээр нь угсарсан хамар хана нь барилгын даацын бус байгууламж болно.

Хамар ханын үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ- гипсэн хавтан (ГСП); 
  • Чиглүүлэгч ПН мөн босоо ПС металл профилууд. 

Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр хамар хана хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд: 

  • Хоёр талаас нь гурван үе КНАУФ-гипсэн хавтангаар (ГСП) өнгөлсөн металл профиль каркаснаас бүрдэнэ.
  • Каркас нь периметрийн дагуу барилгын үндсэн хийцэд бэхлэгдэх бөгөөд энэ эь гипсэн хавтангуудын даацын хэсэг болно. Хавтангуудыг каркаст шурупээр бэхлэж хөдөлгөөнгүй бүтцийг бий болгоно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 113 иж бүрдэл системын бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүрэн хангана.

Хэрэглэх хүрээ

С 113 хамар ханыг бүх газар нутагт түүнчлэн газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд ч гал тэсвэрлэлтийн түвшин харгалзахгүй, СНиП 23-02-2003 дагуу хуурай болон ердийн чийгшилтэй орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын тасалгаануудад тусгаарлах хөнгөн байгууламж болгон ашиглахад тохиромжтой.

Хуучин барилгын сэргээн засварлалт болон шинэ барилгын ажилд хэрэглэнэ.

Галын аюулгүй байдлын өндөржүүлсэн шаардлага тавигддаг өрөө тасалгаанд хэрэглэвэл тохиромжтой.

Дуу чимээ, дулаан тусгаарлах болон галын аюулгүй байдлыг хангах шаардлагатай бол гипсэн хавтан хоорондын хөндийд эрдэс хөвөн тусгаарлагчийг суулгана. 

Ханын гадаргууд төрөл бүрийн заслын ажлыг хийх боломжтой (будаг, обой, керамик блок, бүтцийн шавардлага г.м).

Угсралтын ажил дараах үе шаттай:

  • Хамар ханын байрлах байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх. 
  • С 113 хамар ханын каркасыг угсрах. 
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд гипсэн КНАУФ-хавтангуудыг (ГСП) босоогоор нь тогтоож бэхлэх. 
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГСП) хоорондын заадсыг шавах. 
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГСП) хоёр дахь үеийг босоогоор нь тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГСП) хоорондын заадсыг шавах.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГСП) гурав дахь үеийг босоогоор нь тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГСП) хоорондын заадсыг шавах.
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг суурилуулах. 
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн хавтанг (ГСП) боож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГСП) хоорондын заадсыг шавах.
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн хавтангийн (ГСП) хоёр дахь үеийг тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГСП) хоорондын заадсыг шавах.
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн хавтангийн (ГСП) гурав дахь үеийг тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГСП) хоорондын заадсыг шавж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх. 
  • Хамар ханын гоёлын заслыг шал тавьсаны дараа хийх.

Зөвлөлгөө

Хамар ханыг угсрах ажил нь КНАУФ хавтангийн техникийн хуудасны дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой. Ханын угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ-гипсэн хавтан (ГКЛВ) ашиглах нь тохиромжтой. Хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хавтангийн гадаргууг КНАУФ-Флэхендихт ус тусгаарлагчаар боловсруулах хэрэгтэй.

Цахилгаан сүлжээний байрлалыг каркасын хурц ирмэгтэй элементүүд болон КНАУФ гипсэн хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.

  • Иж бүрдэл систем С 113-г хэрэглэснээр тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.  
  • Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн хассан. 
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлнэ. 
  • Барилгын конструкцийг хөнгөлснөөр нийт зардлын хэмжээг бууруулна. 
  • Гадаргуу нь галд тэсвэртэй нэмэлт хамгаалалттай болно. 
  • Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоно. 
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана. 
  • С 113 хамар ханын гадаргууд ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, гоёлын чимэглэл хийх зэрэг. 
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлах чадвар сайжирна. Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ-гипсэн хавтан нь илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай үед түүнийг буцааж гарган амьсгалдаг материал юм.