С 116
Салаа давхар металл каркас, хоёр талаасаа тус бүр хоёр үе КНАУФ-гипсэн хавтан өнгөлгөөтэй С 116 загварын хамар хана.
- Нэг квадрат метрийн жин – ойролцоогоор 61 кг;
- Хамар ханын дээд өндөр – 6,5 м* хүртэл;
- Хамар ханын зузаан – 150 мм болон түүнээс дээш;
- Дуу чимээ тусгаарлах индекс, Rw – 62 дБ хүртэл;
- Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 60 (ГСП-А);
- Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 90 (ГСП-DF);
* Каркасын профилын төрөл хэмжээ болон тулгуурын алхамаас хамаарна.
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) КНАУФ-гипсэн хавтан (ГСП-А, ГСП-Н2, ГСП-DF) – 4,1м²;
(2) КНАУФ-профиль төмөр ПН 50/40 (75/40, 100/40) – 1,4 м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПС 50/50 (75/50, 100/50) – 4,0 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн – 1,0 м²;
(5а) Шуруп TN 25 – 18 ш;
(5б) Шуруп TN 35 – 29 ш;
(6) Шаваас КНАУФ-Фуген – 1,4 кг;
(7) Арматурчлалын тууз – 2,0 м.урт;
(8) Дюбель 6х40 – 3,2 ш;
(9) Нягтруулах тууз – 2,4 м.урт;
(10*) Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд – 0,2 л;
(11*) Булан төмөр - ** ш;
(12*) Тусгаарлах тууз – ** м.урт;
* Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.
** Захиалагчийн хэрэгцээгээр.
( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед ашиглах орц.
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ иж бүрдэл систем С 116 нь салаа давхар металл каркас, хоёр талдаа тус бүр КНАУФ-гипсэн хавтангаар (ГСП) хоёр үе өнгөлгөөтэй хамар хана угсрахад шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.
КНАУФ- гипсэн хавтангаар (ГСП) хийсэн өнгөлгөөтэй, элемент тус бүрээр нь угсарсан хамар хана нь барилгын даацын бус байгууламж болно.
Хамар ханын үндсэн барилгын элементүүд:
- КНАУФ-гипсэн хавтан (ГСП);
- Чиглүүлэгч ПН мөн босоо ПС металл профилууд.
Иж бүрдэл системийн бүрэн бүрэлдэхүүн, 1 кв. метр хамар хана хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.
Уг системийн ялгагдах онцлогууд:
- Хоёр талаас нь хоёр үе КНАУФ-гипсэн хавтангаар (ГСП) өнгөлсөн, инженерийн шугам сүлжээний зориулалттай орон зай бүхий металл профил каркаснаас бүрдэнэ.
- Каркас нь периметрийн дагуу барилгын үндсэн хийцэд бэхлэгдэх бөгөөд энэ нь гипсэн хавтангуудын даацын хэсэг болно. Хавтангуудыг каркаст шурупээр бэхэлж бат бэх бүтцийг бий болгоно.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
С 116 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүрэн хангана.
Хэрэглэх хүрээ
С 116 хамар ханыг газар хөдлөлтийн идэвхитэй бүсийг оролцуулан бүх нутаг дэвсгэрт, гал тэсвэрлэлтийн түвшин харгалзахгүй, СНиП 23-02-2003 дагуу хуурай болон ердийн чийгшилтэй орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын тасалгаануудад тусгаарлах хөнгөн байгууламж болгон барихад зохимжтой.
Байгууламж нь бат бэх болон гал тэсвэрлэлтийн өндөр шаардлагыг хангахаас гадна ус, дулаан, бохир дамжуулах хоолой, тоног төхөөрөмжийн далд угсралт гүйцэтгэх боломжийг олгоно.
Сэргээн засварлах болон шинэ барилгын ажилд хэрэглэнэ.
Дуу чимээ, дулаан тусгаарлах болон галын аюулгүй байдлыг хангах шаардлагатай бол гипсэн хавтан хоорондын хөндийд эрдэс хөвөн тусгаарлагчийг суулгана.
Ханын гадаргууд төрөл бүрийн заслын ажлуудыг гүйцэтгэж болно (будаг, обой, керамик блок, бүтцийн шавардлага г.м).
Угсралтын ажил дараах үе шаттай:
- Хамар ханын байрлах байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх.
- С 116 хамар ханын каркасыг угсрах.
- Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
- Каркасны нэг талд босоо байрлалтай КНАУФ-гипсэн хавтангаар (ГКЛ) шаардлагатай тоогоор нь өнгөлгөөний үеийг хийнэ. Заадсыг урьдчилж шавна.
- Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
- Каркасны нөгөө талд босоо байрлалтай КНАУФ-гипсэн хавтангаар (ГКЛ), шаардлагатай тоогоор нь өнгөлгөөний үеийг хийх. Заадсыг урьдчилж шавна.
- КНАУФ-гипсэн хавтангуудын (ГКЛ) заадсыг шавж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх.
- Хамар ханын гоелын заслыг шал тавьсаны дараа хийх.
Зөвлөлгөө
Хамар ханыг угсрах ажил нь КНАУФ хавтангийн техникийн хуудасны дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой. Ханын угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.
Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ-гипсэн хавтан (ГКЛВ) ашиглах нь тохиромжтой. Хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хавтангийн гадаргууг КНАУФ-Флэхендихт ус тусгаарлагчаар боловсруулах хэрэгтэй.
Цахилгаан сүлжээний байрлалыг каркасын хурц ирмэгтэй элементүүд болон КНАУФ гипсэн хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.
- Иж бүрдэл систем С 116-г хэрэглэснээр тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
- Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн хассан.
- Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлнэ.
- Барилгын конструкцийг хөнгөлсөнөөр нийт зардлын хэмжээг бууруулна.
- Гадаргууг галд тэсвэртэй нэмэлт хамгаалалттай болгоно.
- Дулаан, бохир дамжуулах хоолой, тоног төхөөрөмжийн далд угсралт гүйцэтгэх боломжийг олгоно.
- Байгууламж нь илүү бат бэх шинж чанартай болно.
- Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоно.
- Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
- С 116 хамар ханын гадаргууд ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, гоёлын чимэглэл хийх зэрэг.
- Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлалт сайжирна.
- Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал КНАУФ-гипсэн хавтан нь илүү дэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.