С 131.2
Эрдэс хөвөн дүүргэгчтэй дан ган каркас, нэг талаас нь гипсэн хавтангаар, нөгөө талаас нь КНАУФ-Файерборд –хавтангаар нэг үе өнгөлсөн хамар хана.
- Нэг квадрат метрийн жин – ойролцоогоор 25 кг;
- Хамар ханын дээд өндөр – 8 м* хүртэл;
- Хамар ханын зузаан – 75–125 мм;
- Дуу чимээ тусгаарлах индекс, Rw – 50 дБ хүртэл;
- Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 60.
* Каркасын профилийн төрөл хэмжээ болон босоо профиль хоорондын алхамаас хамаарна.
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) КНАУФ-Файерборд хавтан – 1,0 м²;
(2) КНАУФ-гипсэн хавтан (ГСП-А, ГСП-Н2, ГСП-DF) – 1,0 м²;
(3) КНАУФ-профиль төмөр ПН 50/40 (75/40, 100/40) – 0,7 (1,3) м.урт;
(4) КНАУФ-профиль төмөр ПС 50/50 (75/50, 100/50) – 2,0 м.урт;
(5) Эрдэс хөвөн блок – 1,1**м²;
(6) Шуруп TN 25 – 29 (34) ш;
(7) КНАУФ-гипсэн хавтанд КНАУФ-Фуген (КНАУФ-Унифлот) чигжээс – 0,3 [0,45] кг;
(8) КНАУФ-Файерборд хавтанд КНАУФ-Унифлот чигжээс – 0,05 [0,3] кг;
(9) Гипсэн хавтангуудын заадасны цаасан арматурчлалын тууз – 0,75 м.урт;
(10) КНАУФ-Файерборд хавтангийн шилэн арматурчлалын тууз – 0,75 м.урт;
(11) Дюбель 6х40 – 1,5 ш;
(12) Нягтруулах тууз – 1,2 м.урт;
(13*) Булан төмөр – ** ш;
(14*) Тусгаарлах тууз - ** м.урт;
(15*) Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд - ** л.
* Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.
** Захиалагчийн хэрэгцээгээр.
( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед ашиглах орц.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ иж бүрдэл систем С 131.2 нь дан ган каркас, нэг талдаа КНАУФ-Файерборд хавтан нэг үе өнгөлгөөтэй, нөгөө талдаа гипсэн КНАУФ-гипсэн хавтан (ГСП) нэг үе өнгөлгөөтэй хамар ханыг угсрахад шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.
Элемент тус бүрээр нь угсарсан хамар хана нь даацын бус байгууламж болно.
Хамар ханын үндсэн барилгын элементүүд:
- КНАУФ-Файерборд хавтан;
- КНАУФ-гипсэн хавтан (ГСП);
- Чиглүүлэгч ПН мөн босоо ПС ган профилууд.
Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр тааз хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.
Уг системийн ялгагдах онцлогууд:
- Хамар хана нь гадна талдаа КНАУФ-Файерборд хавтан болон дотор талдаа гипсэн КНАУФ-хавтанг (ГСП) хослуулсан өнгөлгөөтэй ган профиль каркаснаас бүрдэнэ. Хавтангуудыг каркаст өөрөө цоологч шурупээр бэхэлнэ. Ханын голын зайг шатдаггүй тусгаарлах материалаар дүүргэнэ.
- Шатдаггүй өнгөлгөөний материал зөвхөн нэг талдаа байх шаардлагатай тохиолдолд хосолсон өнгөлгөөг хэрэглэнэ.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
С 131.2 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүрэн хангана.
КНАУФ-Файерборд хавтанг төрөл бүрийн зориулалттай барилга байгууламжийн заал танхим, галын аюулгүй гарцын каркасанд давхарын тоо, багтаамж харгалзалгүй ашигладаг бөгөөд галын аюулгүйн шаардлагын дагуу галын аюулын КМО ангиллын шатдаггүй барилгын материал (НГ) ашиглахыг заасан бусад барилга байгууламжийн өнгөлгөөнд хэрэглэнэ. Эдгээр галын аюулгүй байдлын шаардлагууд 2008 оны 7 сарын 22 өдрийн ОХУ -н холбооны хуулийн N 123-ФЗ “Галын аюулгүй байдлын шаардлагын техникийн дотоод дүрэм” хуулийн хавсралтын 28 болон 29 -р хүснэгтэнд бий.
КНАУФ-Файерборд нь галын аюултай зуух, засварын газар, гараж зэрэг техникийн тасалгаануудыг доторлох хамгийн оновчтой хувилбар юм. Уг материалаар хийгдсэн тасалгааны хананууд нь гал түймрийн аюулаас тусгаарлах зориулалттай.
Европт КНАУФ-Файербордыг олон жилийн турш хэрэглэж ирсэн. Офис, худалдааны төвүүдийн нөөц гарцуудыг тус материалаар өнгөлдөг. Мөн хуучин байгууламжийн хананд шатдаггүй нэмэлт өнгөлгөө болгон хэрэглэдэг.
КНАУФ-Файерборд хавтангийн гол зориулалт нь галын тархалтыг хязгаарлаж аюултай бүсээс хүмүүсийг гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Одоогийн байдлаар зах зээл дээр борлогдож буй галд тэсвэртэй материалуудаас зөвхөн уг материал галын дөлийг найдвартай эсэргүүцэх чадвартайгаа нотолсон. Түүнээс гадна КНАУФ-Файерборд нь жинхэнэ экологийн цэвэр, аюулгүй материал юм.
КНАУФ-Файерборд хавтанг бусад гипсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад гарах зарчмын ялгаа нь стандартчилсан галын туршилтын үеэр гипсэн зүрхэвчнээс талстан чийгийг ууршуулсны дараа уг бүтээгдэхүүн удаан хугацаагаар хагарч эвдрээгүй.
Сайжруулсан гипсэн зүрхэвчнээс гадна, түүнд агуулагдах шатдаггүй шилэн торлог нь бүтээгдэхүүний галд тэсвэртэй арматурчлалын каркасын үүргийг гүйцэтгэдэг. КНАУФ-Файерборд хавтангийн уг шинжүүд нь байгууламжийн илүү өндөр хэмжээний гал тэсвэрлэлтийг хангадаг.