С 132

Эрдэс хөвөн дүүргэгчтэй дан ган каркас, нэг талаасаа хоёр үе гипсэн хавтан, нөгөө талаасаа хосолсон (гадна үе – КНАУФ-Файерборд, дотор үе – гипсэн хавтан) өнгөлгөөтэй хамар хана.

  • Нэг квадрат метрын жин ойролцоогоор 45 кг;
  • Хамар ханын дээд өндөр – 9 м* хүртэл;
  • Хамар ханын зузаан – 100–150 мм хүртэл;
  • Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw – 58 дБ;
  • Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 90.

* Каркасын профилийн төрөл хэмжээ болон босоо профиль хоорондын алхамаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

(1) КНАУФ-Файерборд хавтан – 1,0 м²;
(2) КНАУФ-гипсэн хавтан (ГСП-А, ГСП-Н2, ГСП-DF) – 3,0 м²;
(3) КНАУФ-профиль төмөр ПН 50/40 (75/40, 100/40) – 0,7 м.урт;
(4) КНАУФ-профиль төмөр ПС 50/50 (75/50, 100/50) – 2,0 м.урт;
(5) Кнауф инсулейшн эрдэс хөвөн блок Nobasil – 1,0 м²;

(6) Шуруп TN 25 – 13 (14) ш;

(7) Шуруп TN 35 – 29 (30) ш;

(8) КНАУФ-гипсэн хавтанд КНАУФ-Фуген (КНАУФ-Унифлот) чигжээс – 1,0 [1,5] кг;
(9) КНАУФ-Файерборд хавтанд КНАУФ-Унифлот чигжээс – 0,3 кг;
(10*) Гипсэн хавтангуудын заадасны цаасан арматурчлалын тууз – 0,75 м.урт;

(11) Арматурчлалын тууз – 0,75 м.урт;

(12) Дюбель 6x40 – 3,0 ш;

(13) Нягтруулах тууз – 1,2 м.урт;
(14*) Булан төмөр – ** ш.

* Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.

** Захиалагчийн хэрэгцээгээр.

( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед ашиглах орц.

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ иж бүрдэл систем С 132 нь дан ган каркас бүхий, нэг талаасаа хоёр үе гипсэн хавтан, нөгөө талаасаа хосолсон (гадна үе – КНАУФ-Файерборд, дотор үе – КНАУФ-гипсэн хавтан) өнгөлгөөтэй хамар хана угсрахад шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.

Элемент тус бүрээр нь угсарсан хамар хана нь даацын бус байгууламж болно.

Хамар ханын үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ-Файерборд хавтан; 
  • КНАУФ-гипсэн хавтан (ГСП); 
  • Чиглүүлэгч ПН мөн босоо ПС ган профилууд. 

Иж бүрдэл системийн бүрэн бүрэлдэхүүн, 1 кв. метр хамар хана хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд: 

  • Хамар хана нь нэг талаасаа хоёр үе КНАУФ-гипсэн хавтан, нөгөө талаасаа хосолсон (гадна үе – КНАУФ Файерборд, дотор үе КНАУФ–гипсэн хавтан) өнгөлгөөтэй ган профил каркаснаас бүрдэнэ. 
  • Каркас нь периметрийн дагуу барилгын үндсэн хийцэд бэхлэгдэх бөгөөд энэ нь КНАУФ-Файерборд хавтан болон гипсэн хавтангуудын даацын хэсэг болно. Хавтангуудыг каркаст шурупээр бэхэлж хөдөлгөөнгүй бүтцийг бий болгоно.
  • Шатдаггүй өнгөлгөө зөвхөн нэг талдаа байх шаардлагатай тохиолдолд тус хосолсон өнгөлгөөг хэрэглэнэ.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 132 иж бүрдэл системын бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн байгууламжуудын бүрэлдэхүүнд багтаж буй иж бүрдэл систем нь тэдгээрийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хамар хана нь нэг талаасаа хоёр үе КНАУФ-гипсэн хавтан, нөгөө талаасаа хосолсон (гадна үе – КНАУФ Файерборд, дотор үе КНАУФ–гипсэн хавтан) өнгөлгөөтэй ган профиль каркас. 

КНАУФ-Файерборд- г төрөл бүрийн зориулалттай барилга байгууламжийн  заал танхим, нүүлгэн шилжүүлэх гарцын каркасанд  давхарын тоо, багтаамж харгалзалгүй ашигладаг бөгөөд галын аюулгүйн шаардлагын дагуу галын аюулын КМО ангиллын шатдаггүй барилгын материал (НГ) ашиглахыг заасан бусад барилга байгууламжийн өнгөлгөөнд хэрэглэнэ. Эдгээр галын аюулгүй байдлын шаардлагууд 2008 оны 7 сарын 22 өдрийн ОХУ -н холбооны хуулийн N 123-ФЗ “Галын аюулгүй байдлын шаардлагын техникийн дотоод дүрэм” хуулийн хавсралтын 28 болон 29 -р хүснэгтэнд бий.

КНАУФ-Файерборд нь галын аюултай зуух, засварын газар, гараж зэрэг техникийн тасалгаануудыг доторлох хамгийн оновчтой хувилбар юм. Уг материалаар хийгдсэн тасалгааны хананууд нь гал түймрийг тусгаарлах зориулалттай.

Европт КНАУФ-Файербордыг олон жилийн турш хэрэглэж ирсэн. Офис, худалдааны төвүүдийн нөөц гарцуудыг тус материалаар өнгөлдөг. Мөн хуучин байгууламжийн хананд шатдаггүй нэмэлт өнгөлгөө болгон хэрэглэдэг.

КНАУФ-Файерборд хавтангийн гол зориулалт нь галын тархалтыг хязгаарлаж, аюултай бүсээс хүмүүсийг гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Одоогийн байдлаар зах зээл дээр борлогдож буй галд тэсвэртэй материалуудаас зөвхөн уг материал галын дөлийг найдвартай эсэргүүцэх чадвартайгаа нотолсон. Түүнээс гадна КНАУФ-Файерборд нь жинхэнэ экологийн аюулгүй материал.

КНАУФ-Файербордын бусад гипсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад гарах зарчмын ялгаа нь стандартчилсан галын туршилтын үеэр гипсэн зүрхэвчнээс талстан чийгийг ууршуулсны дараа уг бүтээгдэхүүн илүү удаан хугацаагаар хагарч эвдрээгүй.

Сайжруулсан гипсэн зүрхэвчнээс гадна, түүнд агуулагдах шатдаггүй шилэн торлог нь бүтээгдэхүүний галд тэсвэртэй арматурчлалын каркасын үүргийг гүйцэтгэдэг. КНАУФ-Файербордны уг шинжүүд нь хийцийн илүү өндөр хэмжээний гал тэсвэрлэлтийг хангадаг.