С 136
Эрдэс хөвөн дүүргэгчтэй салаа (разнесенный) давхар ган каркас, нэг талаасаа хоёр үе гипсэн хавтан, нөгөө талаасаа хосолсон (гадна үе – КНАУФ-Файерборд, дотор үе – гипсэн хавтан) өнгөлгөөтэй хамар хана. КНАУФ иж бүрдэл систем.
Нэг квадрат метрын жин – ойролцоогоор 50 кг;
Хамар ханын дээд өндөр – 6,5 м* хүртэл;
Хамар ханын зузаан – 220 мм ба түүнээс дээш;
Дуу чимээ тусгаарлах индекс, Rw – 55 дБ хүртэл;
Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 90;
* Каркасын профилийн төрөл хэмжээ болон босоо профиль хоорондын алхамаас хамаарна.
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) КНАУФ-Файерборд хавтан – 1,0 м²;
(2) КНАУФ-гипсэн хавтан (ГСП-А, ГСП-Н2, ГСП-DF) – 3,1 м²;
(3) КНАУФ-профиль төмөр ПН 50/40 (75/40, 100/40) – 1,4 м.урт;
(4) КНАУФ-профиль төмөр ПС 50/50 (75/50, 100/50) – 4,0 м.урт;
(5) Эрдэс хөвөн блок – 1,1** м²;
(6) Шуруп TN 25 – 18 ш;
(7) Шуруп TN 35 – 29ш;
(8) КНАУФ-гипсэн хавтанд КНАУФ-Фуген (КНАУФ-Унифлот) чигжээс – 1,0 [1,5] кг;
(9) КНАУФ-Файерборд хавтанд КНАУФ-Унифлот чигжээс – 0,05 [0,3] кг;
(10) Гипсэн хавтангуудын заадасны цаасан арматурчлалын тууз – 0,75 м.урт;
(11) КНАУФ-Файерборд хавтангуудын заадасны шилэн арматурчлалын тууз – 0,75 м.урт;
(12) Дюбель 6x40 – 3 ш;
(13) Нягтруулах тууз – 2,4 м.урт;
(14*) Булан төмөр – ** ш.
(15*) Тусгаарлах тууз - ** м.урт;
(16*) Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд - ** л.
* Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.
** Захиалагчийн хэрэгцээгээр.
( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед ашиглах орц.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ иж бүрдэл систем С 136 нь салаа давхар ган каркас, нэг талаасаа хоёр үе гипсэн хавтан, нөгөө талаасаа хосолсон (гадна үе – КНАУФ-Файерборд, дотор үе – гипсэн хавтан) өнгөлгөөтэй хамар ханыг угсрахад шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.
Элемент тус бүрээр нь угсарсан хамар хана нь даацын бус байгууламж болно.
Хамар ханын үндсэн барилгын элементүүд:
- КНАУФ-Файерборд хавтан;
- КНАУФ-гипсэн хавтан (ГСП);
- Чиглүүлэгч ПН мөн босоо ПС ган профиууд.
Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр хамар хана хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.
Уг системын ялгагдах онцлогууд:
- Хамар хана нь нэг талаасаа хоёр үе КНАУФ-гипсэн хавтан, нөгөө талаасаа хосолсон (гадна үе – КНАУФ-Файерборд, дотор үе – гипсэн хавтан) өнгөлгөөтэй ган профил каркаснаас бүрдэнэ.
- Каркас нь периметрийн дагуу барилгын үндсэн байгууламжинд бэхлэгдэх бөгөөд энэ нь КНАУФ-Файерборд хавтан болон гипсэн хавтангуудын даацын хэсэг болно. Хавтангуудыг каркаст шурупээр бэхэлж хөдөлгөөнгүй бүтцийг бий болгоно.
- Шатдаггүй өнгөлгөө зөвхөн нэг талдаа байх шаардлагатай тохиолдолд хосолсон өнгөлгөөг хэрэглэнэ.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
С 136 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.
КНАУФ-Файербордыг төрөл бүрийн зориулалттай барилга байгууламжийн заал танхим, галын аюулгүй гарцын каркасанд давхарын тоо, багтаамж харгалзалгүй ашигладаг бөгөөд галын аюулгүйн шаардлагын дагуу галын аюулын КМО ангиллын шатдаггүй барилгын материал (НГ) ашиглахыг заасан бусад барилга байгууламжийн өнгөлгөөнд хэрэглэнэ. Эдгээр галын аюулгүй байдлын шаардлагууд 2008 оны 7 сарын 22 өдрийн ОХУ -н холбооны хуулийн N 123-ФЗ “Галын аюулгүй байдлын шаардлагын техникийн дотоод дүрэм” хуулийн хавсралтын 28 болон 29 -р хүснэгтэнд бий.
КНАУФ-Файерборд нь галын аюултай зуух, засварын газар, гараж зэрэг техникийн тасалгаануудыг доторлох хамгийн оновчтой хувилбар юм. Уг материалаар хийгдсэн тасалгааны хананууд нь гал түймрийг тусгаарлах зориулалттай.
Европт КНАУФ-Файербордыг олон жилийн турш хэрэглэж ирсэн. Офис, худалдааны төвүүдийн нөөц гарцуудыг тус материалаар өнгөлдөг. Мөн хуучин байгууламжийн хананд шатдаггүй нэмэлт өнгөлгөө болгон хэрэглэдэг.
КНАУФ-Файербордын гол зориулалт нь галын тархалтыг хязгаарлаж аюултай бүсээс хүмүүсийг гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Одоогийн байдлаар зах зээл дээр борлогдож буй галд тэсвэртэй материалуудаас зөвхөн уг материал галын дөлийг найдвартай эсэргүүцэх чадвартайгаа нотолсон. Түүнээс гадна КНАУФ-Файерборд нь жинхэнэ экологийн цэвэр, аюулгүй материал юм.
КНАУФ-Файербордын бусад гипсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад гарах зарчмын ялгаа нь стандартчилсан галын туршилтын үеэр гипсэн зүрхэвчнээс талстан чийгийг ууршуулсны дараа уг бүтээгдэхүүн удаан хугацаагаар хагарч эвдрээгүй.
Сайжруулсан гипсэн зүрхэвчнээс гадна, түүнд агуулагдах шатдаггүй шилэн давуу нь бүтээгдэхүүний галд тэсвэртэй арматурчлалын каркасын үүргийг гүйцэтгэдэг. КНАУФ-Файербордны уг шинжүүд нь байгууламжийн илүү өндөр хэмжээний гал тэсвэрлэлтийг хангадаг.