С 361

Дан металл каркас, хоёр талаасаа тус бүр нэг үе КНАУФ-сэмэрлэг хавтан өнгөлгөө бүхий С 361 загварын хамар хана.

  • Нэг квадрат метрын жин – Ойролцоогоор 34 кг;
  • Хамар ханын дээд өндөр – 8 м* хүртэл;
  • Хамар ханын зузаан – 75-125 мм *;
  • Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw – 52 дБ хүртэл;
  • Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 60.

* Каркасын профилын төрөл хэмжээ болон босоо профиль хоорондын алхамаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

(1) КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтан (ГВЛ, ГВЛВ) – 2,0 м²;

(2) КНАУФ-профиль төмөр ПН 50/40 (75/40, 100/40) – 0,7 [1,3] м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПС 50/50 (75/50, 100/50) – 2,0 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн – 1,0 м²;

(5) Шуруп MN 30 – 29 [34] ш;
(6) КНАУФ-Фуген ГВ (КНАУФ-Унифлот) – 0,6 [0,9] кг;
(7*) Арматурчлалын тууз (пасктай ирмэгийн хувьд) – 1,5 м.урт;
(8) Дюбель 6х40 – 1,6 ш;

(9) Нягтруулах тууз – 1,2 м.урт;
(10) Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд – 0,2 л;
(11) Булан төмөр – ** ш;

(12) Тусгаарлах тууз - ** м.урт.

 * Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.

** Захиалагчийн хэрэгцээгээр.

( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед ашиглах орц.

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ иж бүрдэл систем С 361 нь дан металл каркас түүний хоёр талд тус бүр нэг үе КНАУФ-сэмэрлэг хавтангаар (ГВЛ) хийсэн өнгөлгөөтэй хамар ханыг хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.

Мөн хамар ханыг чийгэнд тэсвэртэй КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтангаар (ГВЛВ) хийж болно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 361 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглэх хүрээ

Орон сууц, олон нийт болон үйлдвэрлэлийн зориулалттай байгууламжийн дотор амьдрах өрөө, зочид буудал, ажлын байр болон олон нийтийн байрны өрөөнүүдийг тусгаарлахад ашиглана. Орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын орон сууц, зочид буудал, ажлын өрөө, нийтийн эзэмшлийн тасалгаа хоорондын хана барихад хэрэглэнэ.

Галын аюулгүй байдлын тусгай өндөржүүлсэн шаардлагатай тасалгаанд хэрэглэвэл зохимжтой.

С 361 хамар ханыг галын эсрэг байгууламж болгон ашиглаж болно.

Угсралтын ажил дараах үе шаттай:

  • Хамар ханын байрлах байршилыг тэмдэглэх.
  • С 361 хамар ханын каркасыг угсрах. 
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) тогтоох. 
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) тогтоож бэхлэх. 
  • Гипсэн сэмэрлэг КНАУФ-хавтануудын (ГВЛ) заадсыг шавж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх. 
  • Хамар ханын гоёлын заслыг шал тавьсаны дараа хийх.

Зөвлөлгөө

Хамар ханыг угсрах ажил нь КНАУФ хавтангийн техникийн хуудасны дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой. Ханын угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө), хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хамар хана барилгын байгууламж, шалтай нийлэх газарт КНАУФ-Флэхендихт ус тусгаарлах туузаар битүүлж, гадаргууг ус тусгаарлах КНАУФ-Флэхендихт бэлдэцээр боловсруулна.

КНАУФ-сэмэрлэг хавтангуудыг төсөлд заасан тулгуурын алхамаар, пасктай ирмэгээр нь тулгаж (ФК) босоо КНАУФ-профильд бэхлэнэ. Өнгөлгөөний хавтан хоорондын болон каркасын эсрэг талтай зөрөх зайг каркасын тулгууруудын алхамтай тохирч байхаар зохицуулж хийнэ.

Хамар ханын хэв гажилтын заадас 8-10 м-ээс дээшгүй хоорондын зайнд мөн барилгын байгууламжийн хэв гажилтын заадасыг заавал давтаж хийнэ. КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангуудын ирмэгийг шавахын өмнө КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. Гипсэн сэмэрлэг хавтангуудын заадасыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотыг ашиглан шавна.

  • Иж бүрдэл систем С 361-г хэрэглэснээр тодорхой ажил болох тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.  
  • Барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг нэгдүгээр (дээд) ангиллын түвшинд хангана.
  • Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн хассан. 
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлнэ. 
  • Барилгын зохион байгуулалтыг сайжруулсанаар нийт зардлын хэмжээг бууруулна.
  • Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоно.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • С 361 хамар ханын гадаргууд ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, Байрны дулаанаа барих болон дуу чимээ тусгаарлах чадвар сайжирна. 
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал гипсэн хавтан нь илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай үед илүүдэл чийгийг буцааж гарган амьсгалдаг материал юм.
  • С 361 байгууламж нь хамгийн бага материаллаг зардалтай, өөрөөр хэлбэл эдийн засгийн хувьд хамгийн ашигтай нь. 
  • Гал тэсвэрлэлтийн өндөржүүлсэн үзүүлэлттэй.