С 362

Дан металл каркас, түүний хоёр талаас тус бүр хоёр үе КНАУФ-сэмэрлэг хавтангаар өнгөлсөн С 362 загварын хамар хана.

  • Нэг квадрат метрийн жин – ойролцоогоор 65 кг;
  • Хамар ханын дээд өндөр – 9 м* хүртэл;
  • Хамар ханын зузаан – 100-150 мм *;
  • Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw – 58 дБ хүртэл;
  • Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 90.

* Каркасын профилийн төрөл хэмжээ болон босоо профиль хоорондын алхамаас хамаарна.

 Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

(1) КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ, ГВЛВ) – 4,0 м2;
(2) КНАУФ-профиль төмөр ПН 50/40 (75/40, 100/40) – 0,7 [1,3] м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПС 50/50 (75/50, 100/50) – 2,0 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн – 1,0 м2;

(5a) Шуруп MN 30 – 13 [14] ш;
(56) Шуруп MN 45 – 29 ш;
(6) КНАУФ-Фуген ГВ чигжээс (КНАУФ-Унифлот) - 1,0 [1,5] кг;
(7*) Арматурчлалын лент – урт. м – 1,6
(8) Дюбель 6х40 – 1,6 ш;
(9) Нягтруулах тууз –1,2 м.урт;
(10*) Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд – 0,2 л;
(11) Булан төмөр - ** ш;
(12*) Тусгаарлах тууз – ** м.урт;

 * Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.

** Захиалагчийн хэрэгцээгээр.

( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед ашиглах орц.

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ иж бүрдэл систем С 362 нь дан металл каркас хоёр талдаа тус бүр хоёр үе КНАУФ-сэмэрлэг хавтангаар (ГВЛ) өнгөлсөн хамар ханыг хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно. Хамар ханын байгууламжийг чийгэнд тэсвэртэй КНАУФ-сэмэрлэг хавтанг ашиглан хийж болно.

 Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 362 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглэх хүрээ

Орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын орон сууц, зочид буудал, ажлын өрөө, нийтийн эзэмшлийн тасалгаа хоорондын хана барихад хэрэглэнэ.

Галын аюулгүй байдлын тусгай өндөржүүлсэн шаардлагатай тасалгаанд хэрэглэвэл зохимжтой. С 362 хамар ханыг галын эсрэг байгууламж болгон ашиглаж болно.

Дуу чимээ тусгаарлалтыг сайжруулах болон хамар ханыг өндөрсгөхөд хэрэглэнэ. 

Ханын гадаргууд төрөл бүрийн заслын ажилуудыг гүйцэтгэж болно (будаг, обой, керамик блок, бүтцийн шавардлага г.м).

Угсралтын ажил дараах үе шаттай:

  • Хамар ханын байрлах байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх.
  • С 362 хамар ханын каркасыг угсрах. 
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) босоогоор нь тогтоож бэхлэх. 
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх. 
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) тогтоож бэхлэх. 
  • КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтануудын (ГВЛ) заадсыг шавж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх. 
  • Хамар ханын гоёлын заслыг шал тавьсаны дараа хийх.

Зөвлөлгөө 

Хамар ханыг угсрах ажил нь КНАУФ хавтангийн техникийн хуудасны дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой. Ханын угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө), хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хамар хана барилгын байгууламж, шалтай нийлэх газарт КНАУФ-Флэхендихт ус тусгаарлах туузаар битүүлж, гадаргууг ус тусгаарлах КНАУФ-Флэхендихт бэлдэцээр боловсруулна.

Гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтангуудыг төсөлд заасан тулгуурын алхамаар, пасктай ирмэгээр нь тулгаж (ФК) босоо КНАУФ-профилд бэхлэнэ. Өнгөлгөөний хавтан хоорондын болон каркасын эсрэг талтай зөрөх зайг каркасын тулгууруудын алхамтай тохирч байхаар зохицуулж хийнэ.

8-10 м-ээс дээшгүй зай тутамд хамар ханын хэв гажилтын заадсыг хийж мөн халхлах байгууламжийн хэв гажилтын заадсыг заавал давтаж хийнэ. Гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтангуудын ирмэгийг шавахын өмнө КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. Гипсэн сэмэрлэг КНАУФ- сэмэрлэг хавтангуудын заадсыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотыг ашиглан чигжинэ.

  • Иж бүрдэл систем С 362-г хэрэглэснээр тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.  
  • Барилгын байгууламжийн галын аюулгүй байдлыг нэгдүгээр (дээд) ангиллын түвшинд хангадаг.
  • Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн хассан. 
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлнэ. 
  • Барилгын конструкцийг хөнгөлсөнөөр нийт зардалын хэмжээг бууруулна.
  • Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоно.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • С 362 хамар ханын гадаргууд ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, гоёлын өнгөлгөө хийх г.м.
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлалт сайжирна. 
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал КНАУФ-сэмэрлэг хавтан илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай үед түүнийг буцааж гарган амьсгалдаг материал юм.
  • С361-тэй харьцуулбал гал тэсвэрлэлт, дуу чимээ тусгаарлалт зэрэг үзүүлэлтүүд илүү өндөр.