С 363

Дан металл каркас, түүний хоёр талаас тус бүр гурван үе КНАУФ-сэмэрлэг хавтан өнгөлгөөтэй С 363 загварын хамар хана.

  • Нэг квадрат метрийн жин – ойролцоогоор 97 кг;
  • Хамар ханын дээд өндөр – 9,5 м* хүртэл;
  • Хамар ханын зузаан – 175 мм хүртэл;
    Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw – 60 дБ;
  • Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 240.

* Каркасын профилийн төрөл хэмжээ болон босоо профиль хоорондын алхамаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

(1) КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ, ГВЛВ) – 6,0 м2;
(2) КНАУФ-профиль төмөр ПН (75/40, 100/40) – 0,7 м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПС (65/50, 75/50, 100/50) – 2,0 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн – 1,0 м2;

(5a) Шуруп MN 30 (эхний үеийн КНАУФ-сэмэрлэг хавтанд) – 13 [14] ш;
(56) Шуруп MN 45 (2 дахь үеийн КНАУФ-сэмэрлэг хавтанд) – 21 ш;
(5в) Шуруп MN 55 (3 дахь үеийн КНАУФ-сэмэрлэг хавтанд) – 29 ш;
(6) Шаваас КНАУФ-Фуген ГВ (КНАУФ-Унифлот) – 1,4 [2,0] кг;
(7*) Арматурчлалын тууз (ФК ирмэгтэй хавтанд) – 1,5 м.урт;
(8) Дюбель 6х40 – 1,6 ш;
(9) Нягтруулах тууз – 1,2 м.урт;
(10) Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд – 0,2 л;

(11*) Булан төмөр - ** ш;
(12*) Тусгаарлах тууз – ** м.урт.

 * Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.

** Захиалагчийн хэрэгцээгээр.

( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед ашиглах орц.

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ иж бүрдэл систем С 363 нь дан металл каркас, түүний хоёр талд тус бүр 3 үе КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ) өнгөлгөөтэй хамар ханыг хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.

Хамар ханын байгууламжийг чийгэнд тэсвэртэй КНАУФ-сэмэрлэг хавтанг ашиглан хийж болно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 363 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Бусад хамар ханатай харьцуулбал галын аюулгүй байдлын үзүүлэлт илүү. 

Хэрэглэх хүрээ

Орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын орон сууц, зочид буудал, ажлын өрөө, нийтийн эзэмшлийн тасалгаа хоорондын хана барихад хэрэглэнэ.

КНАУФ С 363 иж бүрдэл систем нь ашиглалтын дараах зориулалттай:

  • Гал түймрийн аюулын нормативт шаардлагуудын КО (45) дагуу тогтоосон секц хоорондын даацын бус хана, хамар хана, нийтийн хонгилуудыг бусад тасалгаануудаас тусгаарладаг хамар хана бүхий газруудад хэрэглэнэ. 
  • Галын аюулгүй гарц (хонгил вестибюль, шатны үүр, лифтны хонгил) Г1, В1, Д1, Т1 галын аюулаас хамгаалах зорилгоор Г1, В1, Д 1, Т 1-ээс дээш галын аюултай материал хэрэглэхийг хориглосон өрөө тасалгаанд.
  • Хана, хамар хананд дуу чимээ тусгаарлах болон галын аюулаас хамгаалах цогц шаардлага тавигддаг барилгуудад. 

Галын аюулгүй байдлын тусгай өндөржүүлсэн шаардлагатай тасалгаанд хэрэглэвэл зохимжтой. С 363 хамар ханыг галын эсрэг хаалт болгон ашиглаж болно.

Угсралтын ажил дараах үе шаттай:

  • Хамар ханын байрлах байршилыг тэмдэглэх. 
  • С 363 хамар ханын каркасыг угсрах. 
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд гипсэн КНАУФ-сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) босоогоор нь тогтоож бэхлэх (гурван үе, заадсыг урьдчилж шавна)
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх. 
  • Каркасны нөгөө талд КНАУФ-сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) босоогоор нь тогтоож бэхлэх (гурван үе, заадасыг урьдчилж чигжинэ)
  • КНАУФ-сэмэрлэг хавтангуудын (ГВЛ) хоорондох заадсыг чигжиж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх. 
  • Хамар ханын гоёлын заслыг шал тавьсаны дараа хийх.

Зөвлөлгөө

Хамар ханыг угсрах ажил нь КНАУФ хавтангийн техникийн хуудасны дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой. Ханын угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө), хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хамар хана барилгын байгууламж, шалтай нийлэх газарт КНАУФ-Флэхендихт ус тусгаарлах туузаар битүүлж, гадаргууг ус тусгаарлах КНАУФ-Флэхендихт бэлдэцээр боловсруулна.

КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангуудыг төсөлд заасан тулгуурын алхамаар, фальцэн ирмэгээр нь тулгаж (ФК) босоо КНАУФ-профилд бэхлэнэ. Өнгөлгөөний хавтан хоорондын болон каркасын эсрэг талтай зөрөх зайг каркасын тулгууруудын алхамтай тохирч байхаар зохицуулж хийнэ.

8-10 м-ээс дээшгүй хоорондын зай тутамд хамар ханын хэв гажилтын заадас мөн барилгын байгууламжийн хэв гажилтын заадсыг заавал давтаж хийнэ. КНАУФ-сэмэрлэг хавтангуудын ирмэгийг чигжихийн өмнө КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. КНАУФ-сэмэрлэг хавтангуудын заадасыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотыг ашиглан чигжинэ.

  • Иж бүрдэл систем С 363-г хэрэглэснээр тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.  
  • Барилгын байгууламжийн галын аюулгүй байдлыг нэгдүгээр (дээд) ангиллын түвшинд хангана.
  • Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн хассан. 
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлнэ. 
  • Барилгын конструкцийг хөнгөлсөнөөр нийт зардлын хэмжээг бууруулна.
  • Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжыг олгоно.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • С 363 хамар ханын гадаргуу ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, гоелын өнгөлгөө хийх г.м.
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлалт сайжирна. 
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтан илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай үед түүнийг буцааж гарган амьсгалдаг материал юм.
  • Бусад хамар ханатай харьцуулбал галын аюулгүй байдлын дээд зэргийн үзүүлэлттэй.