С 365
Давхар металл каркас, түүний хоёр талаас тус бүр хоёр үе КНАУФ-сэмэрлэг хавтан өнгөлгөөтэй С 365 загварын хамар хана.
- Нэг квадрат метрийн жин – ойролцоогоор 68 кг;
- Хамар ханын дээд өндөр – 6,5 м* хүртэл;
- Хамар ханын зузаан – 155-255 мм;
Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw – 60 дБ-с багагүй; - Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 90.
* Каркасын профилийн төрөл хэмжээ болон босоо профиль хоорондын алхамаас хамаарна.
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) КНАУФ- сэмэрлэг хавтан (ГВЛ, ГВЛВ) 12,5мм – 4,0 м2;
(2) КНАУФ-профиль төмөр ПН 50х40 (75х40, 100х40) – 1,4 [2,6] м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПС 50х50 (75х50, 100х50) – 4,0 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн – 1,0 м2;
(5a) Шуруп MN 30 – 13 [14] ш;
(56) Шуруп MN 45 – 29 ш;
(6) КНАУФ-Фуген ГВ чигжээс (КНАУФ-Унифлот) – 1,0 [1,5] кг;
(7*) Арматурчлалын тууз (ФК ирмэгтэй хавтанд) – 1,5 м.урт;
(8) Дюбель 6х40 – 3,2 ш;
(9) Нягтруулах тууз – 2,4+0,5 м.урт;
(10) Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд – 0,2 л;
(11*) Булан төмөр - ** ш;
(12*) Тусгаарлах тууз – ** м.урт.
* Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.
** Захиалагчийн хэрэгцээгээр.
( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед ашиглах орц.
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ иж бүрдэл систем С 365 нь давхар металл каркас, түүний хоёр талаас тус бүр хоёр үе КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ) өнгөлгөөтэй хамар ханыг хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно. Хамар ханын байгууламжийг чийгэнд тэсвэртэй КНАУФ-сэмэрлэг хавтан ашиглан хийж болно.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
С 365 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.
Каркасын тулгууруудыг уян хатан нягтруулах туузаар тусгаарласнаар хамар ханын дуу чимээ тусгаарлалт сайжирна.
Хэрэглэх хүрээ
Орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын орон сууц, зочид буудал, ажлын өрөө, нийтийн эзэмшлийн тасалгаа хоорондын хана барихад хэрэглэнэ.
КНАУФ С 365 иж бүрдэл систем нь ашиглалтын дараах зориулалттай:
- Гал түймрийн аюулын нормативт шаардлагуудын КО (45) дагуу тогтоосон секц хоорондын даацын бус хана, хамар хана, нийтийн хонгилуудыг бусад тасалгаануудаас тусгаарладаг хамар хана бүхий газруудад хэрэглэнэ.
- Нүүлгэн шилжүүлэх гарц (хонгил вестибюль, шатны үүр, лифтны хонгил) Г1, В1, Д1, Т1 галын аюулаас хамгаалах зорилгоор Г1, В1, Д 1, Т 1-ээс дээш галын аюултай материал хэрэглэхийг хориглосон өрөө тасалгаанд.
- Хана, хамар хананд дуу чимээ тусгаарлах болон галын аюулаас хамгаалах цогц шаардлага тавигддаг барилгуудад.
Галын аюулгүй байдлын тусгай өндөржүүлсэн шаардлагатай тасалгаанд хэрэглэвэл зохимжтой. С 365 хамар ханыг галын эсрэг байгууламж болгон ашиглаж болно.
Байгууламж нь бат бэх болон гал тэсвэрлэлтийн өндөр шаардлагыг хангахаас гадна дуу чимээ тусгаарлалтын хамгийн өндөр үзүүлэлтүүдийг өгдөг.
Угсралтын ажил дараах үе шаттай:
- Хамар ханын байрлахх байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх.
- С 365 хамар ханын каркасыг угсрах.
- Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
- Каркасны нэг талд КНАУФ-сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) босоогоор нь тогтоож бэхлэх (хоёр үе, заадасыг урьдчилан чигжинэ)
- Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
- Каркасны нөгөө талд КНАУФ-сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) босоогоор нь тогтоож бэхлэх (хоёр үе, заадасыг урьдчилан чигжинэ)
- КНАУФ-сэмэрлэг хавтангуудын (ГВЛ) хоорондын заадсыг чигжиж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх.
- Хамар ханын гоёлын заслыг шал тавьсаны дараа хийх.
Зөвлөлгөө
Хамар ханын угсралтын ажлыг барилгын заслын ажлын үеэр (өвлийн улиралд дулаан авсан барилга) мөн техникийн хуудасны дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой. Ханын угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.
Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө), хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хамар хана барилгын байгууламж, шалтай нийлэх газарт КНАУФ-Флэхендихт ус тусгаарлах туузаар битүүлж, гадаргууг ус тусгаарлах КНАУФ-Флэхендихт бэлдэцээр боловсруулна.
КНАУФ-сэмэрлэг хавтангуудыг төсөлд заасан тулгуурын алхамаар, пасктай ирмэгээр нь тулгаж (ФК) босоо КНАУФ-профиль төмөрт бэхлэнэ. Ханын хоёр талын хавтан нь каркасын босоо профиль төмөр хоорондын алхамаар зөрж байхаар зохицуулж хийнэ.
Хамар ханын уртын 8-10м тутамд барилгын хэв гажилтын заадсыг заавал хийнэ. КНАУФ-сэмэрлэг хавтангуудын ирмэгийг чигжихийн өмнө КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. КНАУФ-сэмэрлэг хавтангуудын заадсыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотыг ашиглан чигжинэ.
- Иж бүрдэл систем С 365-г хэрэглэснээр тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болгоно.
- Барилгын байгууламжийн галын аюулгүй байдлыг нэгдүгээр (дээд) ангиллын түвшинд хангана.
- Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн хассан.
- Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлнэ.
- Барилгын конструкцийг хөнгөрүүлснээр нийт зардалын хэмжээг бууруулна.
- Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжыг олгоно.
- Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
- С 365 хамар ханын гадаргууд ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, гоелын өнгөлгөө хийх.
- Тасалгааны дулаан тусгаарлалт сайжирна.
- Бусад хамар ханатай харьцуулахад дуу чимээ тусгаарлалтын өндөржүүлсэн үзүүлэлттэй.
- Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал КНАУФ-сэмэрлэг хавтан нь илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай үед түүнийг буцааж гаргадаг амьсгалдаг юм.
- Галд тэсвэрлэлтийн өндөржүүлсэн үзүүлэлттэй.