С 366
Хоорондоо агаарын зайтай давхар металл каркас, түүний хоёр талаас тус бүр хоёр үе КНАУФ-сэмэрлэг хавтан бүхий С 366 загварын хамар хана.
- Нэг квадрат метрын жин – Ойролцоогоор 69 кг;
- Хамар ханын дээд өндөр – 6,0 м* хүртэл;
- Хамар ханын зузаан – 220 мм болон түүнээс дээш;
- Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw – 58 Дб-с багагүй;
- Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 90.
* Каркасын профилийн төрөл хэмжээ болон босоо профиль хоорондын алхамаас хамаарна.
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ, ГВЛВ) 12,5мм – 4,1 м2;
(2) КНАУФ-профиль төмөр ПН 50х40 (75х40, 100х40) – 1,4 м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПС 50х50 (75х50, 100х50) – 4,0 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн – 1,0 м2;
(5a) Шуруп MN 30 – 18 ш;
(56) Шуруп MN 45 – 29 ш;
(6) КНАУФ-Фуген ГВ чигжээс (КНАУФ-Унифлот) – 1,4 кг;
(7*) Арматурчлалын тууз (ФК төрлийн ирмэгтэй хавтанд) – 2,0 м.урт;
(8) Дюбель 6х40 – 3,2 ш;
(9) Нягтруулах тууз – 2,4 м.урт;
(10*) Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд – 0,2 л;
(11*) Булан төмөр - ** ш;
(12*) Тусгаарлах тууз - ** м.урт;
* Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.
** Захиалагчийн хэрэгцээгээр.
( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ иж бүрдэл систем С 366 нь инженерийн шугам сүлжээнд зориулсан агаарын орон зайтай давхар металл каркас, түүний хоёр талаас тус бүр хоёр үе КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ) өнгөлгөөтэй хамар хана хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан материалуудын иж бүрдэл болно. Хамар ханын байгууламжийг чийгэнд тэсвэртэй КНАУФ-сэмэрлэг хавтан ашиглан хийж болно.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
С 366 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүрэн хангана.
Давхар металл каркас нь дурын шугам сүлжээг далдлах боломжийг олгоно.
Хэрэглэх хүрээ
Орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын орон сууц, зочид буудал, ажлын өрөө, нийтийн эзэмшлийн тасалгаа хоорондын хана босгоход хэрэглэнэ.
Байгууламж нь бат бэхийн өндөр чанар болон гал тэсвэрлэлтээс гадна ус, дулаан, бохирын шугам сүлжээ, тоног төхөөрөмж далдлах боломжийг олгоно.
Угсралтын ажил дараах үе шаттай:
- Хамар ханын байрлах байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх;
- С 366 хамар ханын каркасыг угсрах;
- Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах;
- Каркасны нэг талд КНАУФ- сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) босоогоор нь тогтоож бэхлэх;
- Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх;
- Каркасны нөгөө талд КНАУФ-сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) тогтоож бэхлэх;
- КНАУФ-сэмэрлэг хавтангуудын (ГВЛ) заадсыг шавж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх;
- Хамар ханын гоёлын заслыг шал тавьсаны дараа хийх.
Зөвлөлгөө
Хамар ханын угсралтын ажлыг барилгын заслын ажлын үеэр (өвлийн улиралд дулаан авсан барилга) мөн техникийн нөхцөлийн дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой. Ханын угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.
Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө), хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хамар хана барилгын байгууламж, шалтай нийлэх газарт КНАУФ-Флэхендихт ус тусгаарлах туузаар битүүлж, гадаргууг ус тусгаарлах КНАУФ-Флэхендихт бэлдэцээр боловсруулна.
КНАУФ-сэмэрлэг хавтангуудыг төсөлд заасан тулгуурын алхамаар, пасктай ирмэгээр нь тулгаж (ФК) босоо КНАУФ-профиль төмөрт бэхлэнэ. Ханын хоёр талын хавтан нь каркасын босоо профиль төмөр хоорондын алхамаар зөрж байхаар зохицуулж хийнэ.
Хамар ханын уртын 8-10м тутамд барилгын хэв гажилтын заадсыг заавал хийнэ. КНАУФ-сэмэрлэг хавтангуудын ирмэгийг чигжихийн өмнө КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. КНАУФ-сэмэрлэг хавтангуудын заадсыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотыг ашиглан чигжинэ.
- Иж бүрдэл систем С 366-г хэрэглэснээр тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
- Барилгын байгууламжийн галын аюулгүй байдлыг нэгдүгээр (дээд) ангиллын түвшинд хангадаг.
- Хамар хана босгох ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн хассан.
- Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлнэ.
- Барилгын конструкцийг хөнгөлснөөр нийт зардалын хэмжээг бууруулна.
- Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжыг олгоно.
- Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
- С 366 хамар ханын гадаргуу ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, гоёлын өнгөлгөө хийх зэрэг.
- Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлалт сайжирна.
- Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ) нь агаар дахь илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай үед түүнийг буцааж гарган амьсгалдаг материал юм.
- Галд тэсвэрлэлтийн өндөржүүлсэн үзүүлэлттэй.
- Агаарын орон зайтай давхар металл каркас нь дурын шугам сүлжээг далдлах боломжийг олгоно.