С 367

Дан металл каркас, түүний хоёр талаас тус бүр гурван үе КНАУФ-сэмэрлэг хавтан болон ган лист бүхий С 367 загварын хамар хана. КНАУФ иж бүрдэл систем.

  • Нэг квадрат метрийн жин – 103 кг орчим.
  • Хамар ханын дээд өндөр – 9 м* хүртэл.
  • Хамар ханын зузаан – 177 мм хүртэл.
  • Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw – тооцооллоор гарна.
  • Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 240.

* Каркасын профилийн төрөл хэмжээ болон босоо профиль хоорондын алхамаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

(1) КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ, ГВЛВ) – 6,0 м2;
(2) КНАУФ-профиль төмөр ПН 100х40 – 1,4 м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПС 100х50 – 4,0 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн – 1,0 м2;

(5а) Шуруп MN 30 (1-р үеийн КНАУФ-сэмэрлэг хавтанд) – 17ш;
(56) Шуруп MN 45 (2-р үеийн КНАУФ-сэмэрлэг хавтанд) – 23ш;
(5в) Шуруп MN 55 (3-р үеийн КНАУФ-сэмэрлэг хавтанд) – 38ш;
(6) Цайрдсан ган – 4,0 м2;
(7) КНАУФ-Фуген гипсний чигжээс – 1,4 [2,0] кг;
(8*) Арматурчлалын тууз (ФК төрлийн ирмэгтэй хавтанд) – 1,5 м.урт;
(9) Дюбел 6х40 – 1,4 ш;
(10) Нягтруулах тууз – 1,2 м.урт;
(11*) Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд – 0,2 л;
(12*) Булан төмөр - ** ш;
(13*) Тусгаарлах тууз – ** м.урт.

 * Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.

** Захиалагчийн хэрэгцээгээр.

( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед ашиглах орц.

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ иж бүрдэл систем С 367 нь дан металл каркас, түүний хоёр талд тус бүр гурван үе КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ), цайрдсан ган листэн жийрэг бүхий өнгөлгөөтэй хамар ханыг хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно. Хамар ханын байгууламжийг чийгэнд тэсвэртэй КНАУФ-сэмэрлэг хавтанг ашиглан хийж болно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 367 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүрэн хангана.

Галд өндөр тэсвэртэйгээс гадна металл лист ашигласан учраас илүү бат бөх чанартай.

Орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын орон сууц, зочид буудал, ажлын өрөө, нийтийн эзэмшлийн тасалгаа хоорондын хана барих болон хулгай орохоос сэргийлэхэд хэрэглэнэ.

С 367 КНАУФ иж бүрдэл систем нь ашиглалтын дараах зориулалттай:

  • Гал түймрийн аюулын нормативт шаардлагуудын КО (45) дагуу тогтоосон секц хоорондын даацын бус хана, хамар хана, нийтийн хонгилуудыг бусад тасалгаануудаас тусгаарладаг хана шаардлагатай газруудад хэрэглэнэ. 
  • Галын аюулгүй гарц (хонгил вестибюль, шатны үүр, лифтны хонгил) Г1, В1, Д1, Т1 галын аюулаас хамгаалах зорилгоор Г1, В1, Д 1, Т 1-ээс дээш галын аюултай материал хэрэглэхийг хориглосон бол. 
  • Хана, хамар хананд дуу чимээ тусгаарлах болон галын аюулаас хамгаалах цогц шаардлага тавигддаг барилгуудад. 

Галын аюулгүй байдлын тусгай өндөржүүлсэн шаардлага тавигдсан тасалгаанд хэрэглэвэл зохимжтой. 5.14 СНиП 21-01-97* заалтын шаардлагыг хангасан нөхцөлд С 367 хамар ханыг галын эсрэг хаалт болгон ашиглаж болно.

С 367 системийг аливаа нэг байгууламжийн системийн төрөл, хариуцлагын түвшин, галын аюулын ангилал, байшингийн давхрын тоо, цаг уур, инженер-геологи болон бусад нөхцөлөөр хязгаарлагдахгүй ашиглаж болно. 

Ханын гадаргууд төрөл бүрийн заслын ажлуудыг гүйцэтгэж болно (будаг, обой, керамик блок, бүтцийн шавардлага г.м).

Угсралтын ажил дараах үе шаттай:

  • Хамар ханын байрлах байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх.
  • С 367 хамар ханын каркасыг угсрах. 
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд КНАУФ-сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) босоогоор нь тогтоож бэхлэх. 
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх. 
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) тогтоож бэхлэх. 
  • КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтануудын (ГВЛ) заадсыг шавж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх. 
  • Хамар ханын гоёлын заслыг шал тавьсаны дараа хийх.

Зөвлөлгөө

Хамар ханын угсралтын ажлыг барилгын заслын ажлын үеэр (өвлийн улиралд дулаан авсан барилга) мөн техникийн нөхцөлийн дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой. Ханын угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө), хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хамар хана барилгын байгууламж, шалтай нийлэх газарт КНАУФ-Флэхендихт ус тусгаарлах туузаар битүүлж, гадаргууг ус тусгаарлах КНАУФ-Флэхендихт бэлдэцээр боловсруулна.

КНАУФ-сэмэрлэг хавтангуудыг төсөлд заасан тулгуурын алхамаар, пасктай ирмэгээр нь тулгаж (ФК) босоо КНАУФ-профиль төмөрт бэхлэнэ. Ханын хоёр талын хавтан нь каркасын босоо профиль төмөр хоорондын алхамаар зөрж байхаар зохицуулж хийнэ.

Хамар ханын уртын 8-10м тутамд барилгын хэв гажилтын заадсыг заавал хийнэ. КНАУФ-сэмэрлэг хавтангуудын ирмэгийг чигжихийн өмнө КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. КНАУФ-сэмэрлэг хавтангуудын заадсыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотыг ашиглан чигжинэ.

  • Иж бүрдэл систем С 362-г хэрэглэснээр тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.  
  • Барилгын галын аюулгүй байдлыг нэгдүгээр (дээд) ангиллын түвшинд хангана.
  • Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн хассан. 
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлнэ. 
  • Барилгын конструкцийг хөнгөлснөөр нийт зардлын хэмжээг бууруулна.
  • Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоно.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • С 367 хамар ханын гадаргууд ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, гоелын өнгөлгөө хийх 
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлалт сайжирна.
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ-сэмэрлэг хавтан нь илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай үед түүнийг буцааж гарган амьсгалдаг материал юм.
  • С361 хийц нь материал бага зардаг, эдийн засгийн хувьд хамгийн оновчтой шийдэл. 
  • Гал тэсвэрлэлт болон дуу чимээ тусгаарлалтын өндөржүүлсэн үзүүлэлттэй.