С 381
Дан металл каркас болон АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтан бүхий С 381 загварын хамар хана. КНАУФ иж бүрдэл систем.
- Нэг квадрат метрийн жин – ойролцоогоор 35 кг.
- Хамар ханын дээд өндөр – 6 м * хүртэл
- Хамар ханын зузаан – 75—125 мм.
- Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw – 48 дБ.
- Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 60
* Каркасын профилийн төрөл хэмжээ болон босоо профиль хоорондын алхамаас хамаарна.
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтан – 2 м²;
(2) КНАУФ-профиль төмөр ПН 50х40 (75х40, 100х40) – 0,7 м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПС 50х50 (75х50, 100х50) – 2,0 м.урт;
(4) Шуруп SN 25 – 30 ш;
(5) Зааг наах цавуу – 100 мл;
(6) Дюбел 6х40 – *1,6 ш;
(7) Нягтруулах тууз – 1,2 м.урт;
(8) Эрдэс хөвөн блок – 1,0 м².
* Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.
[ ] хамар ханын өндөр АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлүүдийг авна.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
- Үйрч хагарахгүй, чийгэнд өндөр тэсвэрлэлттэй.
- Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
- Галын аюулгүй байдал техникийн өндөр үзүүлэлтэй.
- Байгууламжийн угсралт хялбар бөгөөд хурдан.
- Гадаргууг боловсруулах хүнд хэцүү ажиллагаа гарахгүй.
- Хуурай барилгын арга хэрэглэснээр удаан хугацаанд хатаах шаардлагүй болсон.
Өндөр чийгшилтэй болоод нойтон ашиглалтын горимтой, төрөл бүрийн зориулалттай өрөө тасалгаа дотор тусгаарлах байгууламж барих болон чийг тусгаарлалтыг өндөржүүлэх зорилгоор хэрэглэнэ.
Дуу чимээ тусгаарлах болон галын аюулгүй байдлын өндөр шаардлага тавигдаагүй, өндөр бус барилгад хэрэглэхэд тохирно.
Өндөр чийгшилтэй тасалгаанд хэрэглэхэд зохимжтой. Тухайлбал:
- Хувийн болон олон нийтийн бүсийн усан бассейны эргэн тойронд
- Гал тогоо, өдөр бүр нойтон цэвэрлэгээ хийдэг газар;
- Шүршүүр;
- Угаалга;
- Угаалга, индүүдлэгийн газарт.
- Халаалтгүй болон техникийн өрөө тасалгаа: гараж болон подвал гэх мэтчилэн газруудад ашиглахыг зөвлөж байна.
Иж бүрдэл системийн өвөрмөц үзүүлэлтүүд нь өндөр ханатай, олон хүн үйлчлүүлдэг өрөө тасалгааны цогц шийдэл болно:
- Боловсролын байгууллага
- Зал, коридор
- Тээврийн хэрэгслийн зориулалттай байгуламж
- Худалдааны төв, офис, музей г.м. олон нийтийн зориулалттай барилга.
Хамар ханын гадаргууд дараах төгсгөлийн өнгөлгөө хийвэл тохиромжтой.
* цацагдах усны шууд нөлөөнд 8 цагаас дээш бүсэд полимер бүрэлттэй зэврэлтэд тэсвэртэй профиль хэрэглэхийг зөвлөж байна.