С 381.1

Дан металл каркас, түүний нэг талаас АКВАПАНЕЛЬ ® Дотор хавтан, нөгөө талаас хоёр үе КНАУФ-сэмэрлэг хавтан өнгөлгөөтэй С381.1 загварын хамар хана.

  • Жин 1 м2 – 50 кг орчим;
  • Хамар ханын дээд өндөр 9 м* хүртэл;
  • Хамар ханын зузаан – 87,5–137,5 мм;
  • Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw – 48 дБ;
  • Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 60.

* Каркасын профилийн төрөл хэмжээ болон босоо профиль хоорондын алхамаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

(1) АКВАПАНЕЛЬ® Дотор хавтан – 1 м2;

(2) КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ, ГВЛВ) – 2 м2;

(3) КНАУФ-профиль төмөр ПН 50х40 (75х40, 100х40) – 0,7 м.урт;

(4) КНАУФ-профиль төмөр ПC 50х50 (75х50, 100х50) – 2,0 м.урт;

(5) АкустиКНАУФ эрдэс хөвөн – 1,0 м2;

(6) Шуруп SN 25 – 15 ш;

(7) Шуруп MN 30 – 7 [8]* ш;

(8) Шуруп MN 45 – 15 [16]* ш;

(9) Заадасны цавуу – 50 мл;

(10) КНАУФ-Фуген чигжээс (КНАУФ-Унифлот) – 0,5 [0,75] кг*;

(11) Арматурчлалын тууз (ФК төрлийн ирмэгт) – 0,75 м.урт*;

(12) Дюбель К 6х35 – шир. 1,6*;

(13) Нягтруулагч тууз – 1,2 м.урт;*;

(14) Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд – 0,2 л*.

* Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.

[ ]  хамар ханын өндөр АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлүүдийг авна.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

С 381.1 иж бүрдэл системийг ашигласнаар чийглэг болон нойтон горимд ашиглагдах тасалгаанд хөнгөн тусгаарлах байгууламжуудыг угсрах тодорхой барилгын зорилтыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэй хэрэгжүүлэх боломжтой болно.

  • Байгууламжийн галын аюулын ангилал К0(45), системийн гал хамгаалах дээд зэргийн үр ашиг.
  • Угсрах ажлын хурд өндөр.
  • Байгууламжийн жин уламжлалт системүүдээс хэд дахин бага бөгөөд барилгын байгууламжийг хөнгөвчилснөөр барилгын ажлын зардлыг хэмнэнэ.
  • Нурж бутрахгүй, 100 % чийгэнд тэсвэртэй.
  • Мөөгөнцөр, хөгцөнд тэсвэртэй 
  • Өндөр температурыг тэсвэрлэх чадвартай.
  • Цохилтыг тэсвэрлэх чадвар нь ачаалал ихтэй тасалгаанд ашиглах боломжийг олгоно.
  • Байгууламжийг олон хувилбараар ашиглах нь хамгийн зоримог архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломж олгоно.
  • Бэлэн хамар хана нь өнгөлгөөний гадаргууны чанарын өндөр түвшинг хангана.

Хуучин барилгын сэргээн засварлалт, шинэ барилга, нийтийн болон үйлдвэрийн зориулалттай барилга барихад өөр өөр температур, чийгшилтэй өрөө тасалгааны ханын хуваалтанд ашигладаг.

Хамар ханын байгууламжийг чийгийн нөлөөнд удаан хугацаанд байх “нойтон” ашиглалтын горимтой тасалгааны хязгаар дээр ашиглахыг зөвлөж байна.

  • бассейн болон спа орчмын бүс*
  • гал тогоо болон өдөр тутам нойтон цэвэрлэгээ хийгдэх бүсэд
  • угаалгын өрөө, шүршүүрийн өрөө
  • угаалга, хавцас угаалгын өрөө*
  • халаалтгүй ба технологийн тасалгаа: гараж, подвал, шатны хонгил, ослын гарц г.м.

Хамар ханын иж бүрдэл системийн өвөрмөц үзүүлэлтүүд нь зураг төслийн шийдлүүдийг өндөр хана, олны хөл хөдөлгөөн ихтэй тасалгаанд ашиглах боломжийг олгоно.

  • боловсролын байгууллага
  • нийтийн спортын байгууллагууд (бассейн, стадион, биеийн тамир эрүүл мэндийн цогцолборууд г.м.)
  • зал, холл, хонгил
  • тээврийн хэрэгслийн зориулалттай барилгууд
  • төрөл бүрийн зориулалттай нийтийн барилгууд: худалдааны төвүүд, офис, музей г.м.

Хамар ханын гадаргууд дараах төгсгөлийн өнгөлгөө хийвэл тохиромжтой.

* цацагдах усны шууд нөлөөнд 8 цагаас дээш бүсэд полимер бүрэлттэй зэврэлтэд тэсвэртэй профиль хэрэглэхийг зөвлөж байна.