С 385.1
Давхар металл каркас, түүний хоёр талаас АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангаар тус бүр нэг үе өнгөлгөө бүхий С 385.1 загварын хамар хана. КНАУФ иж бүрдэл систем.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.aquapanel.ru сайтны “Иж бүрдэл систем” цэснээс үзнэ үү.
- Нэг квадрат метрийн жин – 37 кг орчим;
- Хамар ханын дээд өндөр – 5,5 м* хүртэл;
- Хамар ханын зузаан – 130-230 мм;
- Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw – 58 дБ;
- Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 45.
* Каркасын профилийн төрөл хэмжээ болон босоо профиль хоорондын алхамаас хамаарна.
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтан – 2,0 м2;
(2) КНАУФ-профил ПН 50х40 (75х40, 100х40) – 1,4 м.урт;
(3) КНАУФ-профил ПС 50x50 (75x50, 100x50) – 4,0 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн – 1,0 м2;;
(5) Шуруп SN 25 – 30 ш;
(6) АКВАПАНЕЛЬ Арматурчлалын тууз – 2,1 м.урт;
(7) КНАУФ-Мультифиниш шаваас (КНАУФ-Севенер) – 1,4 кг;
(8) Дюбел 6x40 – 3,2 ш;
(9) Нягтруулах тууз – 2,4+0,5 м.урт.
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ иж бүрдэл систем С 385.1 нь давхар металл каркас, түүний хоёр талд тус бүр нэг үе АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтан өнгөлгөөтэй хамар хана хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.
Хийц нь чийгэнд өндөр тэсвэртэй.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
С 385.1 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн байгууламжуудын бүрэлдэхүүнд багтаж буй иж бүрдэл систем нь тэдгээрийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүрэн хангана.
Хэрэглэх хүрээ
Өндөр чийгшилтэй болоод нойтон ашиглалтын горимтой, төрөл бүрийн зориулалттай тасалгаан дотор тусгаарлах байгууламж барихад хэрэглэнэ. Дуу чимээ тусгаарлах болон галын аюулгүй байдлын өндөр шаардлага тавигдаагүй, өндөр бус барилгад хэрэглэхэд тохиромжтой.
Будах, плита наах зэрэг өнгөлгөө хийхэд тохиромжтой.
Өндөр чийгшилтэй тасалгаанд хэрэглэхэд зохимжтой. Тухайлбал:
- Хувийн болон олон нийтийн бүсийн усан бассейны эргэн тойронд
- Гал тогоо, өдөр бүр нойтон цэвэрлэгээ хийдэг газар;
- Шүршүүр;
- Угаалгын өрөө;
- Угаалга, индүүдлэгийн газарт.
- Гараж болон подвал гэх мэтчилэн.
Угсралтын ажил дараах үе шаттай:
- Хамар ханын байрлахх байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх.
- С 385.1 хамар ханын каркасыг угсрах.
- Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудын угсралт.
- Каркасны нэг талд АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангуудыг хэвтээгээр нь тогтоож бэхлэх.
- Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
- Каркасны нөгөө талд АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангуудыг тогтоож бэхлэх.
- Шал тавьсаны дараа гадаргууд гоелын өнгөлгөө хийх бэлтгэл хангах.
Зөвлөлгөө
Хамар ханын угсралтын ажлыг барилгын заслын ажлын үеэр (өвлийн улиралд дулаан авсан барилга) мөн техникийн нөхцөлийн дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой. Ханын угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.
- С 385.1 давхар металл каркас, түүний хоёр талаас тус бүр нэг үе АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтан өнгөлгөө бүхий хамар хана нь тоосго болон бетон байгууламжийг орлох бодит боломж бөгөөд дурын өнгөлгөө хийхэд найдвартай суурь нь болно.
- Үйрч хагарахгүй, чийгэнд өндөр тэсвэрлэлттэй.
- Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
- Галын аюулгүй байдалын өндөр үзүүлэлттэй.
- Байгууламжийн угсралт хялбар бөгөөд хурдан.
- Гадаргууг боловсруулах хүнд хэцүү ажиллагаа гарахгүй.
- Хуурай барилгын аргыг хэрэглэснээр удаан хугацаанд хатаах шаардлагагүй.
- Тусгай багаж шаардагдахгүй.
- Барилгын ажлын зардлыг бууруулна.
- Иж бүрдэл систем С 385.1 хэрэглэснээр тодорхой ажил болох өндөр чийгшилтэй болоод нойтон ашиглалтын горимтой тасалгаанд тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжыг олгоно.