С 385.2

Давхар металл каркас, түүний хоёр талаас тус бүр хоёр үе АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтан өнгөлгөө бүхий С 385. 2 загварын хамар хана. КНАУФ иж бүрдэл систем.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.aquapanel.ru сайтны “Иж бүрдэл систем” цэснээс үзнэ үү.

 

  • Нэг квадрат метрийн жин – ойролцоогоор 69 кг;
  • Хамар ханын дээд өндөр – 7 м* хүртэл;
  • Хамар ханын зузаан – 155-255 мм;
  • Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw – 59 дБ;
  • Гал тэсвэрлэлтийн хязгаар – EI 120.

 

 

* Каркасын профилийн төрөл хэмжээ болон босоо профиль хоорондын алхамаас хамаарна.

 

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

(1) АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтан 12,5мм – 4,0 м²;
(2) КНАУФ-профиль төмөр ПН 50х40 (75х40, 100х40) – 1,4 м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПС 50х50 (75х50, 100х50) – 4,0 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн – 1,0 м²;

(5а) Шуруп SN 25 – 30 ш;
(5б) Шуруп SN 39 – 30 ш;
(6) Заадасны цавуу – 200 мл;
(7) Дюбел 6х40 – 3,2 ш;
(8) Нягтруулах тууз – пог. м – 2,4+0,5 м.урт.

( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ иж бүрдэл систем С 385.2 нь давхар металл каркас, түүний хоёр талаас тус бүр хоёр үе АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтан өнгөлгөө бүхий хамар ханыг хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.

Ус чийгэнд өндөр тэсвэрлэлттэй.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 385.2 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглэх хүрээ

Төрөл бүрийн зориулалттай тасалгаан дотор тусгаарлах байгууламж хийхэд хэрэглэнэ.

Гал тэсвэрлэлт болон бат бэхийн өндөр үзүүлэлттэйгээс гадна ус, дулаан, бохирын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн далд угсралтыг явуулах боломжтой.

Сэргээн засварлах болон шинэ барилгын ажилд хэрэглэнэ.

Дуу чимээ тусгаарлалтыг сайжруулах зорилгоор ашиглана. 

Будах, плита наах зэрэг өнгөлгөө хийхэд тохиромжтой.

Өндөр чийгшилтэй тасалгаанд хэрэглэхэд зохимжтой, тухайлбал:

  • Хувийн болон олон нийтийн бүсийн усан бассейны эргэн тойронд 
  • Гал тогоо, өдөр бүр нойтон цэвэрлэгээ хийдэг газар; 
  • Шүршүүрийн өрөө; 
  • Угаалгын өрөө; 
  • Угаалга, индүүдлэгийн газарт; 
  • Гараж болон подвал гэх мэт.

Угсралтын ажил дараах үе шаттай:

  • Хамар ханын төслийн дагуух байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх. 
  • С 385.2 хамар ханын каркасыг угсрах. 
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангуудыг хэвтээ чиглэлд тогтоож бэхлэх. 
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх. 
  • Каркасны нөгөө талд АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангуудыг тогтоож бэхлэх. 
  • Шалны ажил хийгдсэний дараа гадаргууд гоёлын өнгөлгөө хийх бэлтгэл хангах.

Зөвлөлгөө

Хамар ханын угсралтын ажлыг барилгын заслын ажлын үеэр (өвлийн улиралд дулаан авсан барилга) мөн техникийн нөхцөлийн дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой. Ханын угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.

  • С 385.2 давхар металл каркас, түүний хоёр талаас тус бүр хоёр үе АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтан өнгөлгөө бүхий хамар хана нь тоосго болон бетон байгууламжийг орлох бодит боломж бөгөөд дурын өнгөлгөө хийхэд найдвартай суурь нь болно.
  • Үйрч хагарахгүй, чийгэнд өндөр тэсвэрлэлттэй. 
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана. 
  • Галын аюулгүй байдалын өндөр үзүүлэлтэй. 
  • Байгууламжийн угсралт хялбар бөгөөд хурдан. 
  • Гадаргууг боловсруулах хүнд хэцүү ажиллагаа гарахгүй. 
  • Хуурай барилгын арга хэрэглэснээр удаан хугацаанд хатаах шаардлагагүй. 
  • Тусгай багаж шаардагдахгүй. 
  • Барилгын ажлын зардлыг бууруулна.
  • Иж бүрдэл систем С 385.2-г хэрэглэснээр өндөр чийгшилтэй болоод нойтон ашиглалтын горимтой тасалгаанд тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжыг олгоно.