C 629C
Суурь хананд бэхлэгдээгүй металл каркастай КНАУФ-Акустик хавтан бүхий өнгөлгөө.
Сэргээн засварлах болон шинэ барилгын төрөл бүрийн зориулалттай тасалгаанд цуурайтах, дүнгэнэх чимээг намдаах зэрэг акустик үзүүлэлтүүдийг сайжруулах зорилгоор ашиглана.
ПС 50×50 босоо профиль бүхий метал каркасанд бэхлэх КНАУФ-Акустик хавтангийн өнгөлгөө нь будахад бэлэн төрөл бүрийн нүхжилттэй, дуу чимээ шингээх үзүүлэлттэй, заадасгүй гадаргуутай болно.
Жин 1 м2: 16 кг орчим;
Өнгөлгөөний дээд өндөр: 3.5 м хүртэл;
Өнгөлгөөний доод зузаан: 75 мм;
(1) КНАУФ-Акустик хавтан – 1,0 м2;
(2) КНАУФ-гипсэн хавтан (ГСП-H2, ГСП-A, ГСП-DF) 2×12,5 мм — **м2;
(3) КНАУФ-хавтангийн зүсвэр 12,5 мм — **м2;
(4) КНАУФ-профиль ПН 50×40 — 0,7 м.урт;
(5) КНАУФ-профиль ПС 50×50, алхам ~ 300 мм — 6,5 м.урт;
(6) Шуруп TN 25, алхам 750 мм — ** ш;
(7) Шуруп TN 35, алхам 250 мм — ** ш;
(8) Шуруп TN 35, алхам 170 мм — ** ш;
(9) Шуруп LB 9 ПС профиль бэхлэх — 5,5 ш;
(10) КНАУФ-Унифлот чигжээс — 0,35 кг;
(11) Нягтруулагч тууз – 1,2 м.урт;
(12) Дюбель хадаас 6×40 — 1,6 ш;
(13) АкустиКНАУФ эрдэс хөвөн — 1,0 м2**;
(14*) Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд — 0,1 л;
(15*) Булан төмөр — ** ш.
* Тус бүтээгдэхүүнийг зураг дээр тусгаагүй.
** Захиалагчийн хэрэгцээгээр.
( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ С 629С иж бүрдэл систем нь дуу чимээ шингээдэг ханын өнгөлгөө байгуулахад шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын бүрэн иж бүрдэл юм. Бэлэн байгууламж нь барилгын даацын бус элемент байна.
Усан суурьтай будгаар будахад зориулагдсан. Шохойн будаг, шингэн шилэн будгаар будах мөн будаг шүршигч ашиглахыг зөвшөөрөхгүй.
Таазны үндсэн барилгын элементүүд:
- КНАУФ-Акустик гипсэн хавтан;
- КНАУФ-босоо профиль ПС 50×50.
Тус системийн онцлогууд:
- Өнгөлгөө хийж буй хананд бэхлэхгүй, шугам сүлжээ, тоног төхөөрөмж байрлуулах зориулалтаар үндсэн ханаас дурын зайнд холдуулж зөвхөн дээд болон доод хучилтад бэхлэх.
Иж бүрдэл системийн бүх элементүүдийг орчин үеийн технологийн дагуу чанарын хатуу хяналтан доор үйлдвэрлэдэг, тодорхой зориулалтын бөгөөд иж бүрдэл системийн бүрэлдэхүүнүүд ашиглалтын урт хугацаанд байгууламжийн найдвартай ажиллагааг бүхэлд нь хангадаг.
Тасалгаан дахь акустик ая тухыг хангахад дуу чимээ шингээх, тасалгаан дотор дууны долгионы ойлтыг бууруулах өнгөлгөөний материал, байгууламжийн зөв сонголт хийх явдал нь чухал үүрэгтэй. Энэ нь дүнгэнэх чимээг намдаах, цуурайтлыг багасгах мөн авиа тод сонсогдох, хөгжмийг мэдрэх боломжийг дээшлүүлнэ. Тасалгааны нийт гадаргууд дуу чимээ шингээх коэффициент өндөртэй гадаргууны талбайн эзлэх хувийг нэмэгдүүлснээр акустик орчны хамгийн оновчтой чанарыг хангана.
КНАУФ-Акустик хавтан буюу нүхжилттэй тусгай хавтан бүхий өнгөлгөө нь акустикийн зорилтыг хэрэгжүүлэхээс гадна агааржуулалт, цахилгааны шугам сүлжээ далдлах, архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжтой болгоно.
С 629С иж бүрдэл системийг ашигласнаар өгөгдсөн шинж чанартай акустик орчин бий болгох тодорхой барилгын зорилтыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэй хэрэгжүүлэх боломжтой болно.
- Өнгөлгөө байгуулах явцад “нойтон” ажиллагаанаас татгалзах боломжтой болно.
- Хөдөлмөрийн бүтээмж ихээхэн нэмэгдүүлнэ.
- Барилгын хийцийг хөнгөвчилснөөр барилгын нийт зардлыг хэмнэнэ.
- Муруй гадаргуу байгуулах зэрэг төрөл бүрийн архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно.