М 682
Металл каркас, нэг болон хоёр үе КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан (ГВЛ) өнгөлгөө бүхий мансардны давхарын М 682 загварын өнгөлгөө. КНАУФ иж бүрдэл систем.
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
Нэг үе өнгөлгөөний үед / хоёр үе өнгөлгөөний үед (ГВЛ):
(1) КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтан (ГВЛ, ГВЛВ) – 1,0 (I), 2,0 (II) м2;
(2) Хана таазны бэхэлгээ – 2,3 ш;
(3) АкустиКНАУФ эрдэс хөвөн — 1,0 м2;
(4а) Шуруп FN 35 – 2,3 ш;
(46) Шуруп LN 9 – 4,6 ш;
(5) DC 60х27 таазны профиль төмөр – 2,1 м.урт;
(6*) С төмрийн залгаас – 0,4 ш;
(7) Шуруп MN 30 – 17,0 9,0 ш;
(7a*) Шуруп MN 45 – 17,0 (II) ш;
(8*) Тусгаарлах тууз – *** м.урт;
(9) КНАУФ-Фуген ГВ чигжээс (КНАУФ-Унифлот) – 0,3 (I) 0,5 (II) кг;
(10*) Арматурчлалын тууз (ФК төрлийн ирмэгтэй хавтангийн хувьд) – ** м.урт;
(11) Чиглүүлэгч профиль төмөр DU28х27 – ** м.урт;
(12) Уур тусгаарлагч – ** м.урт;
(13*) Кнауф-Тифенгрунд хөрсжүүлэгч;
* Тус бүтээгдэхүүн нь зураг дээр тусгагдаагүй
** Захиалагчийн хэрэгцээгээр
*** Өрөө тасалгааны периметрээс хамаарна
( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно
(I) 1 үе
(II) 2 үе
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ М 682 иж бүрдэл систем нь металл каркас дээр бэхлэгдсэн нэг эсвэл хоёр үе КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан (ГВЛ) өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
М 682 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүрэн хангана.
Хэрэглэх хүрээ
Гал хамгаалах зорилгоор мансардын тасалгааг өнгөлөхөд хэрэглэнэ.
М 682 өнгөлгөөг гал хамгаалах бүтцийн элемент болгон ашиглаж болно.
Түүний хэрэглээ ямар нэг зохион байгуулалтын систем төрөл, хариуцлагын түвшин, галын аюулын ангилал, байшингийн давхар, цаг уур, инженер-геологи болон бусад нөхцөлөөр хязгаарлагдахгүй.
Угсралтын явц нь ажлын дараах үе шаттай:
Тааз, таазны налууд болон хананд каркасны тэмдэглэгээ хийх,
- Мансардны тааз, налуу хэсэгт тэмдэглэгээний дагуу хана таазны бэхэлгээг бэхлэх,
- Даацын КНАУФ-профилийг хана таазны бэхэлгээнд тогтоох, нэг хавтгайд тэгшилж хана таазны бэхэлгээтэй холбоно,
- Мансардны босоо хэсгийн каркасын угсралт (даацын ханын өнгөлгөөг мэдээлэх хуудас С 666-ын дагуу гүйцэтгэнэ),
- Цахилгаан, сантехник болон бусад инженерийн шугам сүлжээ, суурин тоног төхөөрөмжийн суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах,
- Дулаан, дуу чимээ тусгаарлах материалыг суурилуулах (төсөлд орсон тохиолдолд),
- Каркасыг КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтангаар өнгөлөх,
- Хоёр үе өнгөлгөөнд дараах үеийн угсралт хийж, үе болгоны заадасыг шавна,
- Хавтангийн ирмэгийг хөрсжүүлэх, хавтан хоорондын зай, шурупны толгойг шавах,
- Гоёлын засал хийх бэлтгэлийг хангах.
Зөвлөмж
Ханын өнгөогөөний угсралтын ажлыг барилгын заслын ажлын үеэр (өвлийн улиралд дулаан авсан барилга) мөн техникийн нөхцөлийн дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой. Ханын угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.
Шаваас хийхийн өмнө КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн ирмэгийг КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. Уулзвар заадас, шурупдсэн газрыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфвллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотоор чигжинэ.
Гадна өнгөлгөөний заадас дээр тавьсан шаваасанд арматурчлалтай цаасан туузыг шигтгэж бэхжүүлнэ.
Чийглэг тасалгаанд (угаалгын өрөө, шүршүүрийн өрөө) өнгөлгөө болон шалны суурь, тусгаарлагч байгууламж хоорондын зайг ус нэвтэрдэггүй КНАУФ-Флэхендихтбанд тууз нааж битүүлж гадаргууг нь ус нэвтэрдэггүй КНАУФ-Флэхендихтээр боловсруулна.
- Мансардны КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн нэг, хоёр үе өнгөлгөө хэрэглэснээр “нойтон” технологи, уламжлалт материал ашиглан өнгөлгөө хийхэд гарах хөдөлмөр зарцуулалт ихтэй ажил гүйцэтгэхээс татгалзах боломжтой болно,
- Металл каркас, нэг эсвэл хоёр үе КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан өнгөлгөө бүхий
- М 682 загварын мансардны давхарын өнгөлгөөний хийц нь галын аюулгүй байдлын өндөр шаардлагыг хангадаг,
- Металл каркас, нэг эсвэл хоёр үе КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан өнгөлгөө бүхий
- М 682 загварын мансардны давхарын өнгөлгөөний хийцийн зохион байгуулалт энгийн бөгөөд найдвартай, угсрахад төвөггүй, дээврийн тасалгааны талбайг дээд зэргээр ашиглах боломжийг олгодог,
- Өнгөлгөөний зөв геометр, тэгш гадаргуу нь архитектурын шийдлийн олон хувилбар, олон төрлийн гоёлын шавардлага, дизайны элемент ашиглах боломжтой болгоно,
- М 682 мансардны хйицийн КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн тусламжтайгаар дээврийн тасалгаа тань богино хугацаанд бага зардлаар ая тухтай амьдрах орчин болж хувирна,
- Бэлэн болсон гадаргуу чанарын өндөр шаардлагыг хангана,
- Өнгөлгөөний гадаргуунд дурын заслын ажил хийж болно, жишээ нь будах, обой наах, гоёлын шавардлага хийх г.м.
- Тасалгааны дулаан, дуу чимээ тусгарлах чанар сайжирна,
- Экологийн цэвэр байдал хангагдахаас гадна хүнд ээлтэй орчин бий болно. Учир нь М 682 иж бүрдэл системийн гол материал болох КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан амьсгалах чадвартай, өөрөөр хэлбэл илүүдэл чийгийг шингээх бөгөөд дутагдах үед ялгаруулна.
- Хөндий зай завсарыг дулаан, дуу чимээ тусгаарлах материалаар дүүргэх, инженерийн шугам сүлжээ тавих боломжтой,
- Ханын гадаргууг өвөрмөц муруй хэлбэрт оруулах боломжтой болно.