С 611
Нэг үе КНАУФ гипсэн хавтанг ханын гадаргууд цавуугаар нааж хийх С 611 загварын ханын өнгөлгөө. КНАУФ иж бүрдэл систем.
- Нэг м² хийцийн жин – 12 кг орчим.
- Өнгөлгөөний доод зузаан -20 мм орчим
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) КНАУФ гипсэн хавтан (ГСП-H2, ГСП-A, ГСП-DF) – 1,0 м2;
(2) Арматурчлалын тууз – 0,75 м.урт;
(3) КНАУФ-Фуген (хавтан хоорондын уулзварт) – 0,3 кг;
(4*) КНАУФ-Фуген (тэгш гадаргууд цавуудахад) – 0,8 [А, В] кг;
(5) КНАУФ-Перлфикс цавуу – 3,5 [Б, В] кг;
(6*) КНАУФ хавтангийн зүсвэр – 2,6 [В] м.урт;
(7*) Булан төмөр – * ш;
(8*) КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч – 0,1 л.
* Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.
** Захиалагчийн хэрэгцээгээр
( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд гадаргуугийн тэгш байдлаас хамааран өнгөлгөө хийх хувилбаруудыг оруулсан:
А – тэгш гадаргуу (бетон, шавардлага);
Б – тэгш бус гадаргуу (2 см хүртэл алдаатай гадаргуу, жиш. тоосго);
В – тэгш бус гадаргуу (2 см-ээс дээш алдаатай гадаргуу, жиш. чулуун өрлөг, 10 см-ийн өргөнтэй ГСП хавтангийн зурвасаар тэгшилнэ, дугаар 6)
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ С 611 иж бүрдэл систем нь ханыг цавуу ашиглан өнгөлөх тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм.
Уг системын онцлогууд:
- каркасгүй систем.
- КНАУФ гипсэн хавтанг цавууны тусламжтайгаар суурь хананд наана.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
С 611 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүрэн хангана.
Төрөл бүрийн зориулалттай барилгыг сэргээн засварлах болон шинэ барилгын ажилд дараах зорилгоор хэрэглэнэ.
- даацын тоосгон болон бетон байгууламжуудыг өнгөлөх;
- гадаргуугийн тэгш бус гадаргууг засах;
- тусгаарлах байгууламжуудын дуу чимээ тусгаарлалтыг дээшлүүлэх;
- тусгаарлах байгууламжуудын дулаан тусгаарлалтыг дээшлүүлэх;
- тусгаарлах байгууламжуудын галын аюулгүй байдлыг дээшлүүлэх (хана болон өнгөлгөөний гал тэсвэрлэх дээд хязгаар, галын аюулгүй байдлын ангилал нормчлогдсон тохиолдолд).
Байрны гадна ханыг дулаалах шаардлагатай бол өнгөлгөөний бүрэлдэхүүн хэсэгт дулаан тусгаарлагч материал орно.
Угсралтын явц нь ажлын дараах үе шаттай:
- Шал болон таазан дээр өнгөлгөөний байрлалын тэмдэглэгээ хийх,
- Суурь ханыг тоос, шорооноос цэвэрлэх,
- Цавуудах,
- Хавтанг хананд бэхлэж тэгшлэх, отвес ба 2 м-ийн рейкны тусламжтайгаар тэгшлэх,
- Уулзвар заадсыг шавах,
- Уулзвар заадас, хана таазны хоорондын завсрыг шавах,
- Шал цэвэрлэх, гоелын засал хийх.
Зөвлөмж
Ханын өнгөогөөний угсралтын ажлыг барилгын заслын ажлын үеэр (өвлийн улиралд дулаан авсан барилга) мөн техникийн нөхцөлийн дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой. Ханын угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.
Өндөр чийгшилтэй нөхцөлд (00 өрөө, гал тогооны өрөө, ванн) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн хавтанг (ГСП-Н2) металл каркастай хослуулан хэрэглэнэ. Ус шууд хананд тусах хэсэгт хавтангийн гадаргууг ус тусгаарлагч КНАУФ-Флэхендихтээр боловсруулна.
- С 611 иж бүрдэл систем нь ханын өнгөлгөөг чанартай бөгөөд хэмнэлттэйгээр шийдвэрлэж өгнө.
- Өнгөлгөө хийх явцад ажиллагаа ихтэй “нойтон” ажиллагаа хасагдана,
- Хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэнэ,
- Барилгын конструкцийг хөнгөвчилснөөр нийт зардлыг хэмнэх боломжтой болно,
- Олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх хязгааргүй боломж нээгдэнэ,
- Бэлэн гадаргуу нь чанарын өндөр түвшиний шаардлагыг хангана,
- Өнгөлсөн гадаргуу нь дурын засал чимэглэл хийхэд тохиромжтой: будах, обои наах, гоёлын шавардлага хийх,
- Барилгын дулаан болон дуу чимээ тусгаарлах чанар сайжирна,
- Тасалгааны экологийн цэвэр байдал хангагдаад зогсохгүй хүнд ээлтэй уур амьсгал бий болно. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ хавтан амьсгалах чадвартай, өөрөөр хэлбэл илүүдэл чийгийг шингээх бөгөөд дутагдах үед ялгаруулна.