С 623
Суурь хананд бэхлэгдэх металл каркас, нэг болон хоёр үе КНАУФ гипсэн хавтан өнгөлгөө бүхий С 623 загварын ханын өнгөлгөө. КНАУФ иж бүрдэл систем.
Нэг үе өнгөлгөөний үед / хоёр үе өнгөлгөөний үед (ГСП):
- Өнгөлгөөний зузаан, – ~ 41 / ~ 53,5 мм;
- Профилийн оврын хэмжээ – 27 / 27 мм;
- Өнгөлгөөний зузаан – 12,5 / 12,5 х 2 мм;
- Өнгөлгөөний дээд өндөр – 10 / 10 м;
- Нэг м2 өнгөлгөөний жин – ~ 15 / ~ 26 кг/м².
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ (нэг үе/хоёр үе ГСП өнгөлгөөний үед):
(1) КНАУФ-лист (ГСП-H2, ГСП-A, ГСП-DF) 12,5мм – 1,0 (I) 2,0 (II) м2;
(2) КНАУФ-профиль төмөр ПП 60х27 – 2,0 [2,4] (I) 2,0 (II) м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПН 28х27 – 0,7 м.урт;
(4) Хана таазны бэхэлгээ – 0,7 ш;
(5) Нягтруулах тууз – шир – 0,7+0,1 ш;
(6) АкустиКНАУФ эрдэс хөвөн — 1,0** м2;
(7) Дюбель 6х40 – 1,6 ш;
(8) Шуруп LN 9 – 1,4 ш;
(9а) Шуруп TN 25 – 14 (I) 6 (II) ш;
(9б) Шуруп TN 35 – 14 (II) ш;
(10*) КНАУФ булан төмөр – ** ш;
(11*) С төмрийн залгаас – ** ш;
(12) Арматурчлалын тууз – 0,75 [1,1] м.урт;
(13) КНАУФ Фуген чигжээс – 0,3 [0,45] (I) 0,5 [0,75] (II) кг;
(14*) КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч – 0,1 л.
* Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.
** Захиалагчийн хэрэгцээгээр
( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд гадаргуугийн өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үеийн үзүүлэлтүүдийг орулсан болно.
(I) 1 үе өнгөлгөө
(II) 2 үе өнгөлгөө
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ С 623 иж бүрдэл систем нь суурь хананд бэхлэгдэх металл каркас болон нэг болон хоёр үе хавтангийн өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл. Таазны бэлэн конструкци нь барилгын даацын элемент биш.
Өнгөлгөөний үндсэн барилгын элементүүд:
- КНАУФ гипсэн хавтан,
- Таазны металл профиль (ПП 60х27), чиглүүлэгч (ПН 60х27),
Иж бүрдэл системийн бүтэц, 1 м2 өнгөлгөөнд шаардлагатай материалуудын жагсаалтыг “Техникийн үзүүлэлтүүд” хэсгээс харна уу.
Уг системийн ялгагдах онцлогууд:
Каркасан систем. Каркасны өнгөлгөөг нэг болон хоёр үе КНАУФ гипсэн хавтангаар гүйцэтгэж болно. Таазны профиль төмрөөр (ПП 60х27) хийгдсэн каркасыг шал болон таазанд, таазны чиглүүлэх профиль дээр тогтоож хананд хана таазны бэхэлгээний тусламжтайгаар бэхэлнэ.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
С 623 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш конструкцийн найдвартай байдлыг бүхэлд нь хангана.
Төрөл бүрийн зориулалттай барилгыг сэргээн засварлах болон шинээр барихад дараах зорилгоор хэрэглэнэ.
- Ханын тэгшилгээ болон өндөр чанарын засал,
- Инженерийн шугам сүлжээний далдлалт,
- тусгаарлах байгууламжуудын дуу чимээ тусгаарлалтыг дээшлүүлэх,
- тусгаарлах байгууламжуудын дулаан тусгаарлалтыг дээшлүүлэх,
- тусгаарлах байгууламжуудын галын аюулгүй байдлыг дээшлүүлэх (хана болон өнгөлгөөний гал тэсвэрлэх дээд хязгаар, галын аюулгүй байдлын ангилал нормчлогдсон тохиолдолд),
Орон сууц, иргэний болон үйлдвэрийн зориулалттай бүх ангилалын (А, Б, В) барилгад хөдөлмөр зарцуулалт, нойтон ажиллагаа, засал чимэглэлийн ажлын хугацааг багасгах зорилгоор хэрэглэнэ.
Өнгөлгөөний гадаргуу нь гоёлын өнгөлгөө хийж болно, жиш. будах, обой наах г.м.
Угсралтын явцад дараах ажлын үе шатууд багтана:
Өнгөлгөөний хийцийг хийх ханын, шалны болон таазны тэмдэглэгээг хийх,
- С 623 системийн каркасын угсралт,
- Цахилгааны болон төсөлд орсон бусад шугам сүлжээ, овор ихтэй тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудын монтаж,
- Төсөлд заасан бол тусгаарлах материал тогтоож бэхлэх,
- КНАУФ гипсэн хавтанг (ГСП) босоо чиглэлийн дагуу тогтоох,
- Булан төмөр (ПУ 31х31)-ийг тогтоох, шавах,
- Хавтан хоорондын уулзвар заадас, шуруп бэхэлсэн газар шавах, гоёлын заслын өмнөх хөрсжүүлэлтийг хийх,
- Шалны эцсийн гадаргууг тавьсаны дараа гоёлын заслыг хийх.
Зөвлөмж
КНАУФ өнгөлгөөний угсралтыг заслын ажил хийж гүйцэтгэх үеэр, цэвэр шал буюу шалны эцсийн гадаргуу хийгдсэний дараа, “нойтон” ажиллагаанууд дууссан, цахилгаан техник, сантехникийн системүүдиийн тавилт хийж гүйцэтгэсэн, хуурай буюу жирийн чийгшилтэй (СНиП 23-02-2003), +10°С доошгүй нөхцөлд хийгдэх естой
Өндөр чийгшилттэй нөхцөлд (00 өрөө, гал тогооны өрөө, угаалгын өрөө) чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн хавтанг (ГСП-Н2) металл каркастай хослуулан хэрэглэнэ. Ус нь шууд хананд тусах хэсэгт хавтангийн гадаргууг ус тусгаарлагч КНАУФ-Флэхендихтээр боловсруулна.
Цахилгааны сүлжээний байрлалыг гипсэн хавтанг шуруупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.
Өнгөлгөөний системийн уртын 10-15 м тутамд хэв гажилтын заадас буюу деформацийн заадсыг гаргана.
- С 623 иж бүрдэл систем нь ханын өнгөлгөөг чанартай бөгөөд хэмнэлттэйгээр шийдвэрлэж өгнө
- Өнгөлгөө хийх явцад “нойтон” ажиллагаа хасагдана,
- Хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэнэ,
- Барилгын конструкцийг хөнгөвчилснөөр нийт зардал хэмнэх боломжтой болно,
- Олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх хязгааргүй боломж нээгдэнэ,
- Бэлэн гадаргуу нь чанарын өндөр түвшинг хангана,
- Өнгөлсөн гадаргуунд дурын заслын ажил хийхэд тохиромжтой: будах, обои наах, гоёлын шавардлага,
- Барилгын дулаан болон дуу чимээ тусгаарлах чанар сайжирна,
- Тасалгааны экологийн цэвэр байдал хангагдахаар зогсохгүй хүнд ээлтэй уур амьсгал бий болно. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ гипсэн хавтан нь амьсгалах чадвартай, өөрөөр хэлбэл илүүдэл чийгийг шингээх бөгөөд дутагдах үед илүүдэл чийгийг ялгаруулна.