П 112
Хоёр түвшний металл каркас болон КНАУФ гипсэн хавтан бүхий П-112 загварын дүүжин тааз.
- Нэг м.кв таазны жин – ойролцоогоор 13кг орчим;
- Үндсэн каркасыг суурь таазанд бэхлэх бэхэлгээ хоорондын дээд зай – 1200мм;
- Даацын профилийн тэнхлэг хоорондын дээд зай – 500 мм;
- Үндсэн профилийн тэнхлэг хоорондын дээд зай – 1200 мм;
- Захын үндсэн профилийн тэнхлэг болон хана хоорондын дээд зай ~100 мм;
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – 1м² талбайн орц:
(1) КНАУФ-гипсэн хавтан (ГСП-А, ГСП-Н2, ГСП-DF) 12,5мм – 1,0м²;
(2) КНАУФ-профиль ПП 60x27 - 3,2 м.урт;
(3) С төмрийн залгаас – 0,6ш;
(4) С төмрийн бэхлэгч холбоос – 2,3ш;
(5) Гогцоо төмөр, гогцоо төмрийн бэхэлгээний хамт (хана таазны бэхэлгээ) – 1,3ш;
(6) Шуруп TN 25 – 17,0ш;
(7) Тэлэгч хадаас – 1,3ш;
(8) Арматурчлалын тууз – 1,2 м.урт;
(9) Чигжээс КНАУФ-Фуген – 0,4кг;
(10) Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд –0,1л;
(11) Тусгаарлагч тууз - * м.урт;
(12) (12**) Шуруп LN 9 – 2,6ш.
* Тоо хэмжээ нь тасалгааны ханын периметрийн уртаас хамаарна.
** Зураг дээр тус материал нь тусгагдаагүй ба зөвхөн хана таазны бэхэлгээ ашиглагдаж байгаа үед хэрэглэнэ.
( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг тусгасан.
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд баримжаа авахад хэрэглэх ба ашиглагдах явцад гарах хорогдлыг тооцоогүй, зургийн дагуу тодруулах шаардлагатай.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ П 112 иж бүрдэл систем нь хоёр түвшний металл каркас бүхий дүүжин тааз хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан материалуудын иж бүрдэл юм. Тус таазны хийц нь барилгын даацын хийц биш болно.
Таазны үндсэн элементүүд:
- КНАУФ-гипсэн хавтан.
- Таазны КНАУФ ПП 60х27 профиль төмөр.
Иж бүрдэл системийн бүрэн бүрэлдэхүүн, 1 кв. метр тааз хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.
Уг системийн ялгагдах онцлогууд: Суурь таазанд гогцоо төмөр эсвэл хана таазны бэхэлгээ зэргийг ашиглан бэхлэгдэх дүүжин таазны каркасын үндсэн профилууд нь КНАУФ гипсэн хавтангууд боогдох даацын профилуудтай өөр өөр түвшинд байрлана.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
П 112 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн хийцийн бүрэлдэхүүнд багтаж буй иж бүрдэл систем нь тэдгээрийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.
Хэрэглэх хүрээ
Төрөл бүрийн зориулалттай барилгын сэргээн засварлалт болон шинэ барилгын ажилд дараах зорилгоор хэрэглэнэ:
- Зохион бүтээх-төлөвлөлтийн асуудлуудыг шийдвэрлэхэд.
- Тэгш бус гадаргууг тэгшлэх.
- Инженерийн шугам сүлжээг далдлах.
- Дуу чимээ тусгаарлалтыг сайжруулах.
- Акустик.
- Гадаргуугийн болон хучилтын гал тэсвэрлэлтийг сайжруулах.
Угсралтын явц
Угсралтын явц дараах үе шаттай:
- Дүүжин таазны каркасын төлөвлөгдсөн байршилыг тэмдэглэх.
- Каркасыг угсарч бэхлэх.
- КНАУФ-гипсэн хавтангуудыг (ГСП) төлөвлөгөөний дагуу байршуулж бэхлэх.
- КНАУФ-гипсэн хавтангуудын хоорондын заадсыг шавах, шаардлагатай бол дүүжин таазны гадаргууг бүхэлд нь шавах (замаскдах).
- Гоёлын засал, будаг хийхээс өмнө дүүжин таазны гадаргууг хөрсжүүлэх.
Зөвлөгөө
Дүүжин таазыг суурилуулах ажил нь КНАУФ гипсэн хавтангийн техникийн хуудас болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003)жжж +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой.
Таазны угсралтыг тасалгааны чийгшилийг ихэсгэдэг “нойтон ажиллагаа” дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.
Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ-гипсэн хавтанг ашиглахыг зөвлөж байна.
Цахилгаан сүлжээний байрлалыг каркасын хурц ирмэгтэй элементүүд болон гипсэн хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.
П 112 дүүжин таазыг будахдаа усан дисперстэй будгаар будах. Ямар ч тохиолдолд шохойн болон шингэн шилэн будгаар будахгүй байх.
- Иж бүрдэл систем П 112-ийг хэрэглэснээр дүүжин таазны угсралтыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
- Дүүжин тааз хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
- Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
- Барилгын зохион байгуулалтыг сайжруулсанаар нийт зардлын хэмжээг бууруулсан.
- Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон.
- Бэлэн болсон таазны гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
- П 112 дүүжин таазны гадаргуу ямарч засал хийхэд тохирно: будах, обой найх, гоёлын засал хийх зэрэг.
- Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлах чадвар сайжирна.
- Экологийн цэвэр орчинг бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Яагаад гэвэл иж бүрдэл системийн үндсэн материал гипсэн КНАУФ-хавтан илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.