С 625
Суурь хананаас хөндийрүүлсэн металл каркас, нэг үе КНАУФ гипсэн хавтантай өнгөлгөө бүхий С 625 систем. КНАУФ иж бүрдэл систем.
- 1 м2 өнгөлгөөний жин – ~ 16 кг/м²;
- Өнгөлгөөний дээд өндөр – 4,8 – 6,9* м;
- Өнгөлгөөний дээд зузаан (d) – 87,5 – 100* мм
*Профилын төрөл хэмжээ болон хоорондын алхамаас хамаарна
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) КНАУФ гипсэн хавтан (ГСП-H2, ГСП-A, ГСП-DF) 12,5 мм - 1,0 м2;
(2) КНАУФ профиль төмөр ПН 75х40 (100х40) – 0,7 [1,1] м.урт;
(3) КНАУФ профиль төмөр ПС 75х50 (100х50) – 2,0 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн — 1,0** м2;
(5) Шуруп TN 25 – 14 [17] ш;
(6) КНАУФ Фуген чигжээс – 0,35 [0,45] кг;
(7) Арматурчлалын тууз – м урт – 0,75 [1,1] м.урт;
(8) Дюбель 6х40 – 1,6 ш;
(9) Нягтруулах тууз – 1,2 м.урт;
(10*) КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч – 0,1 л;
(11*) Булан төмөр – ** ш.
* Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй.
** Захиалагчийн хэрэгцээгээр
( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд гадаргуугийн өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үеийн үзүүлэлтүүдийг орулсан болно.
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ С 625 иж бүрдэл систем нь суурь хананаас хөндийрүүлсэн металл каркас түүний дээр нэг үе КНАУФ гипсэн хавтан бүхий өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
С 625 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүхэлд нь хангана.
Хуурай бөгөөд жирийн чийгшилттэй төрөл бүрийн зориулалттай орон сууц, иргэний болон үйлдвэрийн зориулалттай бүх ангиллын (А, Б, В) барилгыг сэргээн засварлах болон шинээр барилга барихад дараах зорилгоор хэрэглэнэ.
- даацын тоосгон болон бетон байгууламжуудын засал,
- гадаргууны тэгш бус байдлыг засах,
- инженерийн шугам сүлжээнүүдийг далдлах,
- тусгаарлах байгууламжуудын дуу чимээ тусгаарлалтыг дээшлүүлэх,
- тусгаарлах байгууламжуудын дулаан тусгаарлалтыг дээшлүүлэх,
- тусгаарлах байгууламжуудын галын аюулгүй байдлыг дээшлүүлэх (хана болон өнгөлгөөний гал тэсвэрлэх дээд хязгаар, галын аюулгүй байдлын ангилал нормчлогдсон тохиолдолд).
Өнгөлсөн гадаргуунд гоёлын засал хийгдэнэ, жишээ нь: будах, обой наах г.м.
Угсралтын явц нь дараах ажлын үе шаттай:
- Шал, тааз, суурь ханан дээр өнгөлгөөний байрлалын тэмдэглэгээг хийнэ,
- С625 системийн каркасыг угсрах,
- Цахилгааны болон төсөлд заасан бусад шугам сүлжээ, овор ихтэй тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах,
- Төсөлд заасан бол тусгаарлах материал тогтоож бэхлэх,
- КНАУФ гипсэн хавтанг (ГСП) босоо чиглэлийн дагуу тогтоох,
- Хавтан хоорондын уулзвар заадас, шуруп бэхэлсэн газар шавах, гоёлын заслын өмнө хөрсжүүлэх,
- Шалны эцсийн гадаргууг тавьсаны дараа гоёлын заслыг хийх.
Зөвлөмж
КНАУФ өнгөлгөөний угсралтыг заслын ажил хийж гүйцэтгэх үеэр, цэвэр шал буюу шалны эцсийн гадаргуу хийгдсэний дараа, “нойтон” ажиллагаанууд дууссан, цахилгаан техник, сантехникийн системүүдиийн тавилт хийж гүйцэтгэсэн, хуурай буюу жирийн чийгшилтэй (СНиП 23-02-2003), +10°С доошгүй нөхцөлд хийгдэх ёстой.
Өндөр чийгшилтэй нөхцөлд (00 өрөө, гал тогооны өрөө, угаалгын өрөө) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн хавтанг (ГСП-Н2) металл каркастай хослуулан хэрэглэнэ. Ус нь шууд хананд тусах хэсэгт хавтангийн гадаргууг ус тусгаарлагч КНАУФ-Флэхендихтээр боловсруулна.
Битүү өнгөлгөөнд 10-15 м-ийн хоорондын зайтай хэв гажилтын заадас гаргана.
- С 625 иж бүрдэл систем нь ханын өнгөлгөөг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр шийдвэрлэж өгнө
- Өнгөлгөө хийх явцад ажиллагаа ихтэй “нойтон” ажил хийх шаардлагүй,
- Хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэнэ,
- Барилгын конструкцийг хөнгөвчилснөөр нийт зардал хэмнэх боломжтой болно,
- Олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх хязгааргүй боломж нээгдэнэ,
- Бэлэн гадаргуу нь чанарын өндөр түвшинг хангана,
- Өнгөлсөн гадаргуу нь дурын дотор засал хийхэд тохиромжтой: будах, обои наах, гоёлын шавардлага,
- Барилгын дулаан болон дуу чимээ тусгаарлах чанарууд сайжирна,
- Тасалгааны экологийн цэвэр байдал хангагдаад зогсохгүй хүнд ээлтэй уур амьсгал бий болно. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ хавтан нь амьсгалах чадвартай, өөрөөр хэлбэл илүүдэл чийгийг шингээх бөгөөд дутагдах үед илүүдэл чийгийг ялгаруулна.