С 631.1
Суурь хананд хана таазны бэхэлгээгээр бэхлэгдэх металл каркас, нэг үе КНАУФ Файерборд хавтан өнгөлгөө бүхий С 631.1 загварын ханын өнгөлгөө.
- Өнгөлгөөний зузаан – 45 мм орчим.
- Профилийн оврын хэмжээ – 27 мм.
- Өнгөлгөөний материалын зузаан – 12,5 мм.
- Өнгөлгөөний дээд өндөр – 10 м.
- 1 м2 өнгөлгөөний жин – ~ 15 кг/м².
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) КНАУФ-Файерборд – 1,0 м2;
(2) КНАУФ профиль төмөр ПП 60х27 м.урт;
(3) КНАУФ профиль төмөр ПН 28х27 – 0,7 м.урт;
(4) Хана таазны бэхэлгээ – 0,7 ш;
(5) Нягтруулах тууз – 0,8 м.урт;
(6) ПН 28х27 төмрийг бэхлэх дюбель – 1,6 ш;
(7) Шуруп LN 9 – 1,5 [2,7] ш;
(8) Шуруп TN 25 – 14 [17] ш;
(9) Булан төмөр – захиалагчийн хэрэгцээгээр;
(10) С төмрийн залгаас – захиалагчийн хэрэгцээгээр;
(11) КНАУФ-Курт, КНАУФ-Файерборд хавтангийн арматурчлалын тууз – 0,75 м.урт;
(12) КНАУФ-Унифлот чигжээс – 0,05 кг;
(13) Шинэ үеийн Ecose®КНАУФ Инсулейшн технологийн дагуу үйлдвэрлэсэн эрдэс хөвөнгийн дулаан тусгаарлагч – 1,0 м².
[ ] Дөрвөлжин хаалтанд гадаргуугийн өндөр хавтангийн уртаас илүү байх үеийн үзүүлэлтүүдийг орулсан болно.
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ С 631.1 иж бүрдэл систем нь суурь хананд бэхлэгдсэн ган каркас болон нэг үе өнгөлгөөний хавтан бүхий ханын өнгөлгөөг хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм. Бэлэн конструкци нь барилгын даацын элемент биш болно.
Өнгөлгөөний үндсэн элементүүд:
- КНАУФ-Файерборд хавтан,
- Таазны (ПП 60х27) болон чиглүүлэгч (ПН 28х27) ган профилууд, хана таазны бэхэлгээ.
Уг системийн ялгагдах онцлогууд:
Каркасан систем. Каркасын өнгөлгөөг нэг үе КНАУФ-Файерборд хавтангаар хийнэ. Каркасыг таазны профиль (ПП 60х27)-оор хийж шал, таазан дээр таазны чиглүүлэгч профилүүдэд тогтоож хананд хана таазны бэхэлгээгээр бэхэлнэ.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
С 631.1 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүхэлд нь хангана.
КНАУФ-Файерборд нь галын аюулгүй байдлын шаардлагын дагуу шатдаггүй барилгын материал ашиглахыг заасан байгууламжинд галын эсрэг хамгаалах өнгөлгөөний материалын хувьд тусгаарлагч хана, дүүжин таазанд хэрэглэнэ.
КНАУФ-Файерборд нь галын аюултай зуух, засварын газар, гараж зэрэг техникийн тасалгаануудыг доторлох хамгийн оновчтой хувилбар юм. Уг материалаар хийгдсэн тасалгааны хананууд нь гал түймрийг тусгаарлах зориулалттай.
Европод КНАУФ-Файербордыг олон жилийн турш хэрэглэж ирсэн ба офис, худалдааны төвүүдийн нөөц гарцуудыг тус материалаар өнгөлдөг. Мөн хуучин байгууламжийн хананд шатдаггүй нэмэлт өнгөлгөө болгон хэрэглэдэг.
КНАУФ-Файербордын гол зориулалт нь галын тархалтыг хязгаарлаж, аюултай бүсээс хүмүүсийг гаргах нөхцөл бүрдүүлэхэд оршино. Өнөөдөр зах зээд дээр борлогдож буй шатдаггүй материалуудаас зөвхөн КНАУФ-Файерборд гал түймэртэй найдвартай тэмцэх чадвартайгаа нотолсон. Түүнээс гадна КНАУФ-Файерборд нь экологийн цэвэр, аюулгүй материал.
Бусад гипсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад зарчмын ялгаа нь бол стандартчилсан галын туршилтын үеэр гипсэн зүрхэвчнээс талстан чийгийг ууршуулсаны дараа уг бүтээгдэхүүн удаан хугацаагаар хагарч эвдрээгүй.
Бат бөх гипсэн зүрхэвчээс гадна түүнд агуулагдах шилэн зотон нь галд тэсвэртэй арматурчлалын каркасын үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү шинжүүд нь КНАУФ-Файерборд хавтангаар галд илүү их тэсвэрлэлттэй байгууламжуудыг барих боломжыг олгодог.