С 631.2

Суурь хананд хана таазны бэхэлгээгээр бэхлэгдэх металл каркас, хосолмол өнгөлгөө буюу нэг үе КНАУФ Файерборд хавтан (гадна үе), нэг үе гипсэн хавтан (дотор үе) өнгөлгөө бүхий С 631.1 загварын ханын өнгөлгөө.

  • Өнгөлгөөний зузаан – 58 мм орчим.
  • Профилийн оворын хэмжээ – 27 мм.
  • Өнгөлгөөний хавтангийн зузаан – 12,5х2 мм.
  • Өнгөлгөөний дээд өндөр – 10 м.
  • 1 м2 өнгөлгөөний жин – ~ 26 кг/м².

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

(1а) КНАУФ-Файерборд – 1,0 м²;
(1б) КНАУФ-гипсэн хавтан (ГСП-А, ГСП-H2, ГСП-DF) – 1,0 м²;
(2) КНАУФ профиль төмөр ПП 60х27  – 2,0 м.урт;
(3) КНАУФ профиль төмөр ПН 28х27  – 0,7 м.урт;
(4) Хана таазны бэхэлгээ – 0,7 ш;
(5) Нягтруулах тууз – 0,8 м.урт;
(6) ПН 28х27 төмрийг бэхлэх дюбель – 1,6 ш;
(7) Шуруп LN 9 – 1,5 ш;
(8а) Шуруп TN 25 – 6 ш;
(8б) Шуруп TN 35 – 14 ш;
(9) Булан төмөр – захиалагчийн хэрэгцээгээр;
(10) С төмрийн залгаас – захиалагчийн хэрэгцээгээр;
(11) КНАУФ-Курт, КНАУФ-Файерборд хавтангийн арматурчлалын тууз – 0,75 м.урт;
(12) КНАУФ-Унифлот чигжээс –  0,05 кг;
(13) КНАУФ-Фуген чигжээс – 0,3 кг;
(14) Шинэ үеийн Ecose®КНАУФ Инсулейшн технологийн дагуу үйлдвэрлэсэн эрдэс хөвөнгийн дулаан тусгаарлагч – 1 м2

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ С 631.2 иж бүрдэл систем нь суурь хананд бэхлэгдсэн ган каркас болон хоёр үе өнгөлгөөний хавтан бүхий ханын өнгөлгөөг хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм. Бэлэн конструкци нь барилгын даацын элемент биш болно.

 Өнгөлгөөний үндсэн барилгын элементүүд: 

  • КНАУФ-Файерборд хавтан,
  • КНАУФ гипсэн хавтан,
  • Таазны (ПП 60х27) ба чиглүүлэгч (ПН 28х27) профилүүд, хана таазны бэхэлгээ.

Иж бүрдэл системийн бүрэн бүрэлдэхүүн болон 1 м2 өнгөлгөөнд шаардлагатай материалуудын жагсаалтыг “Техникийн үзүүлэлт” хэсгээс харна уу. 

Уг системийн ялгагдах онцлогууд: 

Каркасан систем. Каркасын өнгөлгөө нь хосолсон хоёр үе буюу КНАУФ-Файеборд хавтан (гадна үе), гипсэн хавтан (дотор үе). Каркасыг таазны профиль (ПП 60х27)-оор хийж шал, таазан дээр таазны чиглүүлэгч профилүүдэд тогтоож хананд хана таазны бэхэлгээний тусламжтайгаар бэхэлнэ. 

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг. 

С 631.2 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүхэлд нь хангана

КНАУФ-Файерборд нь галын аюулгүй байдлын шаардлагын дагуу шатдаггүй барилгын материал ашиглахыг заасан байгууламжинд галын эсрэг хамгаалах өнгөлгөөний материалын хувьд тусгаарлагч хана, дүүжин таазанд хэрэглэнэ. 

КНАУФ-Файерборд нь галын аюултай зуух, засварын газар, гараж зэрэг техникийн тасалгаануудыг доторлох хамгийн оновчтой хувилбар юм. Уг материалаар хийгдсэн тасалгааны хананууд нь гал түймрийг тусгаарлах зориулалттай. 

Европод КНАУФ-Файербордыг олон жилийн турш хэрэглэж ирсэн ба офис, худалдааны төвүүдийн нөөц гарцуудыг тус материалаар өнгөлдөг. Мөн хуучин байгууламжийн хананд шатдаггүй нэмэлт өнгөлгөө болгон хэрэглэдэг.

КНАУФ-Файербордын гол зориулалт нь галын тархалтыг хязгаарлаж, аюултай бүсээс хүмүүсийг гаргах нөхцөл бүрдүүлэхэд оршино. Өнөөдөр зах зээд дээр борлогдож буй шатдаггүй материалуудаас зөвхөн КНАУФ-Файерборд гал түймэртэй найдвартай тэмцэх чадвартайгаа нотолсон. Түүнээс гадна КНАУФ-Файерборд нь экологийн цэвэр, аюулгүй материал.

Бусад гипсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад зарчмын ялгаа нь бол стандартчилсан галын туршилтын үеэр гипсэн зүрхэвчнээс талстан чийгийг ууршуулсаны дараа уг бүтээгдэхүүн удаан хугацаагаар хагарч эвдрээгүй.

Бат бөх гипсэн зүрхэвчээс гадна түүнд агуулагдах шилэн зотон нь галд тэсвэртэй арматурчлалын каркасын үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү шинжүүд нь  КНАУФ-Файерборд хавтангаар галд илүү их тэсвэрлэлттэй байгууламжуудыг барих боломжыг олгодог.