С 635

Суурь ханаас хөндийрүүлж бэхэлсэн ган каркас болон нэг үе КНАУФ-Файерборд хавтан бүхий С 635 загварын ханын өнгөлгөө.

  • 1 м2 өнгөлгөөний жин – ~ 16 кг/м2.
  • Өнгөлгөөний дээд өндөр – 4,8 – 6,9* м.
  • Өнгөлгөөний дээд зузаан – 87,5 – 100* мм.

*Профилын төрөл хэмжээ болон хоорондын алхамаас хамаарна

 Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

(1) КНАУФ-Файерборд хавтан – 1,0 м2;
(2) Босоо профиль төмөр ПС 75x50 (100x50) – 2,0 м.урт;
(3) Чиглүүлэх профиль төмөр ПН 75x40 (100x40) – 1,1 м.урт;
(4) Нягтруулах тууз – 1,2 м.урт;
(5) Профиль бэхлэх дюбель – 1,6 ш;
(6) Шуруп TN 25 – 14 (17) ш;
(7) Булан төмөр – захиалагчийн хэрэгцээгээр;
(8) КНАУФ-Курт, КНАУФ-Файерборд хавтангийн арматурчлалын тууз – 0,75 м.урт;
(9) КНАУФ-Унифлот чигжээс – 0,05 кг;
(11) Шинэ үеийн Ecose®КНАУФ Инсулейшн технологийн дагуу үйлдвэрлэсэн эрдэс хөвөн дулаан тусгаарлагч. – 1 м2.

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ С 625 иж бүрдэл систем нь суурь хананаас зайтай бэхэлсэн ган каркас болон нэг үе КНАУФ-Файерборд хавтан бүхий өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм. 

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг. 

С 635 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүрэн хангана.

КНАУФ-Файерборд нь галын аюулгүй байдлын шаардлагын дагуу шатдаггүй барилгын материал ашиглахыг заасан байгууламжинд галын эсрэг хамгаалах өнгөлгөөний материалын хувьд тусгаарлагч хана, дүүжин таазанд хэрэглэнэ. 

КНАУФ-Файерборд нь галын аюултай зуух, засварын газар, гараж зэрэг техникийн тасалгаануудыг доторлох хамгийн оновчтой хувилбар юм. Уг материалаар хийгдсэн тасалгааны хананууд нь гал түймрийг тусгаарлах зориулалттай. 

Европод КНАУФ-Файербордыг олон жилийн турш хэрэглэж ирсэн ба офис, худалдааны төвүүдийн нөөц гарцуудыг тус материалаар өнгөлдөг. Мөн хуучин байгууламжийн хананд шатдаггүй нэмэлт өнгөлгөө болгон хэрэглэдэг.

КНАУФ-Файербордын гол зориулалт нь галын тархалтыг хязгаарлаж, аюултай бүсээс хүмүүсийг гаргах нөхцөл бүрдүүлэхэд оршино. Өнөөдөр зах зээд дээр борлогдож буй шатдаггүй материалуудаас зөвхөн КНАУФ-Файерборд гал түймэртэй найдвартай тэмцэх чадвартайгаа нотолсон. Түүнээс гадна КНАУФ-Файерборд нь экологийн цэвэр, аюулгүй материал.

Бусад гипсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад зарчмын ялгаа нь бол стандартчилсан галын туршилтын үеэр гипсэн зүрхэвчнээс талстан чийгийг ууршуулсаны дараа уг бүтээгдэхүүн удаан хугацаагаар хагарч эвдрээгүй.

Бат бөх гипсэн зүрхэвчээс гадна түүнд агуулагдах шилэн зотон нь галд тэсвэртэй арматурчлалын каркасын үүргийг гүйцэтгэдэг.