С 636
Суурь ханаас зайтай угсарсан ган каркас болон хосолмол өнгөлгөө буюу нэг үе КНАУФ Файерборд хавтан (гадна үе), нэг үе гипсэн хавтан (дотор үе) өнгөлгөө бүхий С 636 загварын ханын өнгөлгөө.
- 1 м2 өнгөлгөөний жин – ~ 27 кг/м2;
- Өнгөлгөөний дээд өндөр – 3,3 – 7,2* м;
- Өнгөлгөөний дээд зузаан – 75 – 125* мм.
*Профилын төрөл хэмжээ болон хоорондын алхамаас хамаарна
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1а) КНАУФ-Файерборд хавтан – 1,0 м2;
(1б) КНАУФ гипсэн хавтан (ГСП-А, ГСП-H2, ГСП-DF) – 1,0 м2;
(2) Босоо профиль төмөр ПС 75x50 (100x50) – 2,0 м.урт;
(3) Чиглүүлэх профиль төмөр ПН 75x40 (100x40) – 0,7 м.урт;
(4) Нягтруулах тууз – 1,2 м.урт;
(5) Профиль бэхлэх дюбель – 1,6 ш;
(6а) Шуруп TN 25 – 6 ш;
(6б) Шуруп TN 35 – 14 ш;
(7) Булан төмөр – захиалагчийн хэрэгцээгээр;
(8) КНАУФ-Курт, КНАУФ-Файерборд хавтангийн арматурчлалын тууз – 0,75 м.урт;
(9) КНАУФ-Унифлот чигжээс – 0,05 кг;
(10) КНАУФ-Фуген чигжээс – 0,3 кг;
(11) Шинэ үеийн Ecose®КНАУФ Инсулейшн технологийн дагуу үйлдвэрлэсэн эрдэс хөвөн дулаан тусгаарлагч – 1 м2.
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ С 636 иж бүрдэл систем нь суурь ханаас зайтай угсарсан ган каркас болон КНАУФ-Файерборд хавтан (гадна үе), КНАУФ гипсэн хавтан (дотор үе) хосолсон хоёр үе хавтан бүхий өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
С 636 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүхэлд нь хангана.
КНАУФ-Файерборд нь галын аюулгүй байдлын шаардлагын дагуу шатдаггүй барилгын материал ашиглахыг заасан байгууламжинд галын эсрэг хамгаалах өнгөлгөөний материалын хувьд тусгаарлагч хана, дүүжин таазанд хэрэглэнэ.
КНАУФ-Файерборд нь галын аюултай зуух, засварын газар, гараж зэрэг техникийн тасалгаануудыг доторлох хамгийн оновчтой хувилбар юм. Уг материалаар хийгдсэн тасалгааны хананууд нь гал түймрийг тусгаарлах зориулалттай.
Европод КНАУФ-Файербордыг олон жилийн турш хэрэглэж ирсэн ба офис, худалдааны төвүүдийн нөөц гарцуудыг тус материалаар өнгөлдөг. Мөн хуучин байгууламжийн хананд шатдаггүй нэмэлт өнгөлгөө болгон хэрэглэдэг.
КНАУФ-Файербордын гол зориулалт нь галын тархалтыг хязгаарлаж, аюултай бүсээс хүмүүсийг гаргах нөхцөл бүрдүүлэхэд оршино. Өнөөдөр зах зээд дээр борлогдож буй шатдаггүй материалуудаас зөвхөн КНАУФ-Файерборд гал түймэртэй найдвартай тэмцэх чадвартайгаа нотолсон. Түүнээс гадна КНАУФ-Файерборд нь экологийн цэвэр, аюулгүй материал.
Бусад гипсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад зарчмын ялгаа нь бол стандартчилсан галын туршилтын үеэр гипсэн зүрхэвчнээс талстан чийгийг ууршуулсаны дараа уг бүтээгдэхүүн удаан хугацаагаар хагарч эвдрээгүй.
Бат бөх гипсэн зүрхэвчээс гадна түүнд агуулагдах шилэн зотон нь галд тэсвэртэй арматурчлалын каркасын үүргийг гүйцэтгэдэг.