С 663

Суурь хананд бэхлэгдсэн металл каркас болон нэг эсвэл хоёр үе КНАУФ сэмэрлэг хавтан (ГВЛ) бүхий С 663 загварын ханын өнгөлгөө. КНАУФ иж бүрдэл систем.

1 үе / 2 үе сэмэрлэг хавтан өнгөлгөөтэй хийцийн үзүүлэлтүүд:

  • 1 м2 өнгөлгөөний жин – 17 кг орчим / 33 кг орчим;
  • Өнгөлгөөний дээд зузаан – 45 мм / 58 мм орчим;
  • Өнгөлгөөний дээд өндөр – 10 м хүртэл.

Иж бүрдэл системийн бүтэц
(1) КНАУФ сэмэрлэг хавтан (ГВЛ, ГВЛВ) – 1,0 (I) 2,0 (II) м2;
(2) КНАУФ профиль төмөр ПП 60х27 – 2,0 [2,4] м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПН 28х27 – 0,7 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн — 1,0** м2;

(5) Хана таазны бэхэлгээ – 0,7 ш;
(6) Нягтруулах тууз – 0,1 м.урт;
(7) Дюбель 6х40 – 1,6 ш;
(8) Шуруп LN 9 – 1,5 [2,7] (I) 1,5 (II) ш;
(9а) Шуруп MN 30 – 14 [17] (I) 6 [7] (II) ш;
(9б) Шуруп MN 45 – 14 [15] (II) ш;
(10*) Булан төмөр – ** ш;
(11*) Арматурчлалын тууз (ФК төрлийн ирмэгтэй хавтанд) – 0,75 м.урт (1,1 м.урт);

(12) КНАУФ-Фуген чигжээс (КНАУФ-Унифлот) – 0,3 [0,45] 0,5 [0,75] кг;
(13*) КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч – 0,1 л;
(14*) Тусгаарлах тууз - ** м.урт. 

* Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй болно.

** Захиалагчийн хэрэгцээгээр.

( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.

[ ] Дөрвөлжин хаалтанд ханын өнгөлгөөний өндөр хавтангийн уртаас илүү байгаа үед авах тоог оруулсан болно.

(I) 1 үе

(II) 2 үе

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ С 663 иж бүрдэл систем нь суурь хананд бэхлэгдсэн металл каркас болон нэг эсвэл хоёр үе КНАУФ сэмэрлэг хавтан (ГВЛ) бүхий ханын өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм.

Мөн байгууламжийг чийгэнд тэсвэртэй КНАУФ сэмэрлэг хавтангаар хийж болно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг. 

С 663 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүрэн хангана.

С 633 системийг орон сууц, иргэний болон үйлдвэрийн зориулалттай дараах барилга, байгууламжид хэрэглэнэ: 

  • байгууламжийн гал түймрийн аюулын норм, шаардлагуудын дагуу хийцийн гал тэсвэрлэх хугацааг КО (45) гэж заасан,
  • гал түймрийн үед хүмүүсийг барилгаас гаргах аюулгүй гарцын дагуу (вестибюль, шат, лифтний холл) ба даацын байгууламжуудыг галын аюулаас хамгаалах зорилгоор Г1, В1, Д1, Т1-ээс дээш галын аюултай материал хэрэглэхийг хориглосон газар,
  • ханын дуу чимээ, дулаан тусгаарлалтыг дээшлүүлэх шаардлагатай бол,
  • сэргээн засварлах ажил хийгдэж буй. 

С 663 өнгөлгөөг гал хамгааллын бүтцийн элемент болгон ашиглаж болно. Тус өнгөлгөөний ашиглалт ямар нэг зохион байгуулалтын системийн төрөл, хариуцлагын түвшин, галын аюулын ангилал, байшингийн давхарын тоо, цаг уур, инженер-геологи болон бусад нөхцөлөөс хамаарахгүй.

 Тус өнгөлгөө нь өндөржүүлсэн бат бэх чанар, дулаан, дуу чимээ тусгаарлах чадвартай. 

Өнгөлгөөний гадаргуу нь гоёлын засал хийгдэхээр байна, жишээ нь: будах, обой наах г.м.

Угсралтын явц нь ажлын дараах үе шаттай: 

  • Металл каркасыг тогтоох: төслийн дагуу байрлалын тэмдэглэгээ хийх, чиглүүлэгч КНАУФ профиль төмрийг тогтоох, босоо КНАУФ профилийг угсрах.
  • Инженерийн шугам сүлжээний угсралтыг хийх, дуу чимээ, дулаан тусгаарлагч үе хийх
  • Өнгөлгөөний хавтанг бэхлэх: өнгөлгөөний хийцийн хана, таазтай шүргэлцэх газруудад тусгаарлах тууз наах, КНАУФ сэмэрлэг хавтан боох, хавтангуудын заадас болон шурупний толгойг чигжих. Олон үе хавтангийн өнгөлгөөтэй бол үе болгоны хавтангуудын заадсуудыг шавна.
  • Гадаргууг дараагийн гоёлын заслын ажилд бэлтгэх: тусгаарлагч туузны илүү гарсныг хайчлах, шаардлагатай бол зүлгүүрдэх.

Зөвлөмж 

КНАУФ өнгөлгөөний угсралтыг заслын ажил хийж гүйцэтгэх үеэр, цэвэр шал буюу шалны эцсийн гадаргуу хийгдсэний дараа, “нойтон” ажиллагаанууд дууссан, цахилгаан техник, сантехникийн системүүдиийн тавилт хийж гүйцэтгэсэн, хуурай буюу жирийн чийгшилтэй (СНиП 23-02-2003), +10°С доошгүй нөхцөлд хийгдэх ёстой.

Шаваас хийхийн өмнө КНАУФ сэмэрлэг хавтангийн ирмэгийг КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. Уулзвар заадас, шурупдсэн газрыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотоор шавна. 

Гадна өнгөлгөөний заадас дээр тавьсан шаваасанд арматурчлалтай цаасан туузыг шигдээж бэхжүүлнэ. 

Чийглэг тасалгаанд (угаалгын өрөө, шүршүүрийн өрөө) өнгөлгөө шал хоорондын зайг ус нэвтэрдэггүй КНАУФ-Флэхендихтбанд тууз нааж битүүлнэ, харин гадаргууг ус нэвтэрдэггүй КНАУФ-Флэхендихтээр боловсруулна.

  • С 663 иж бүрдэл систем нь ханын өнгөлгөөг чанартай бөгөөд хэмнэлттэйгээр шийдвэрлэж өгнө
  • Өнгөлгөө хийх явцад ажиллагаа ихтэй “нойтон” ажил хийхгүй,
  • Хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэнэ,
  • Барилгын конструкцийг хөнгөвчилснөөр нийт зардал хэмнэх боломжтой болно,
  • Олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх хязгааргүй боломж нээгдэнэ,
  • Бэлэн гадаргуу нь чанарын өндөр түвшинг хангана,
  • Өнгөлсөн гадаргуу нь дурын заслын ажил хийхэд тохиромжтой: будах, обои наах, гоёлын шавардлага хийх.
  • Барилгын дулаан болон дуу чимээ тусгаарлах чанар сайжирна,
  • Тасалгааны экологийн цэвэр байдал хангагдаад зогсохгүй хүнд ээлтэй уур амьсгал бий болно. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ хавтан нь амьсгалах чадвартай, өөрөөр хэлбэл илүүдэл чийгийг шингээх бөгөөд дутагдах үед ялгаруулна.
  • С 663 суурь хананд бэхлэгдсэн металл каркасан дээр КНАУФ сэмэрлэг хавтанг нэг болон хоёр үе боож тогтоосон өнгөлгөө ба энэ нь хөдөлмөр зарцуулалт ихтэй засвар хийх, шаваас солих ажлаас татгалзах боломжийг олгоно.
  • Каркасыг шууд хананд бэхэлснээр тасалгааны ашигтай талбайн алдагдал  ихсэхгүй.
  • Байгууламжийн завсарыг дуу чимээ намдаах, дулаан тусгаарлах материалаар дүүргэснээр мөн ашигтай талбайг хэмнэнэ.
  • Каркасын хөндий зайд техникийн шугам сүлжээг угсрах боломжтой болно.
  • Ханын гадаргууг өвөрмөц муруй хэлбэрт оруулах боломжтой.