С 665

Суурь хананаас хөндийрүүлсэн металл каркас болон нэг үе КНАУФ сэмэрлэг хавтан (ГВЛ) өнгөлгөө бүхий С 665 загварын ханын өнгөлгөөний систем. КНАУФ иж бүрдэл систем.

  • 1 м2 жин – 18 кг орчим.
  • Өнгөлгөөний дээд өндөр – 3 - 5* м.

*Профилын төрөл хэмжээ болон хоорондын алхамаас хамаарна

 Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ, ГВЛВ) - 1,0 м2;
(2) КНАУФ-профиль төмөр ПН 75х40 (100х40) – 0,7 [1,1] м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПС 75х50 (100х50) – 2,0 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн — 1,0** м2;

(5) Шуруп MN 30 – 14 [17] ш;
(6) КНАУФ Фуген чигжээс (КНАУФ-Унифлот) - 0,3 [0,45] кг;
(7*) Арматурчлалын тууз (ФК төрлийн ирмэгтэй хавтанд) – 0,75 м.урт;
(8) Дюбель 6х40 – 1,6 ш;
(9) Нягтруулах тууз – 1,2 м.урт;
(10*) КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч – 0,1 л;
(11*) Булан төмөр – ** ш;

(12*) Тусгаарлах тууз - ** м.урт.

* Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй болно.

** Захиалагчийн хэрэгцээгээр.

( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.

[ ] Дөрвөлжин хаалтанд ханын өнгөлгөөний өндөр хавтангийн уртаас илүү байгаа үед авах тоог оруулсан болно.

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ С 665 иж бүрдэл систем нь суурь ханаас зайтай угсарсан ган каркас болон нэг үе КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ) бүхий өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм.

Мөн чийгэнд тэсвэртэй КНАУФ сэмэрлэг хавтанг ашиглаж болно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг. 

С 665 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүрэн хангана.

 

Сэргээн зсварлах болон шинээр барих орон сууц, иргэний болон үйлдвэрийн зориулалттай дараах барилга, байгууламжид хэрэглэнэ:

  • байгууламжийн гал түймрийн аюулын норм, шаардлагуудын дагуу хийцийн гал тэсвэрлэх хугацааг КО (45) гэж заасан,
  • гал түймрийн үед хүмүүсийг барилгаас гаргах аюулгүй гарцын дагуу (вестибюль, шат, лифтний холл) ба даацын байгууламжуудыг галын аюулаас хамгаалах зорилгоор Г1, В1, Д1, Т1-ээс дээш галын аюултай материал хэрэглэхийг хориглосон газар,
  • ханын дуу чимээ, дулаан тусгаарлалтыг дээшлүүлэх шаардлагатай бол,
  • сэргээн засварлах ажил хийгдэж буй. 

Дараах зорилгоор хэрэглэнэ: 

  • Даацын тоосгон болон бетон байгууламжуудыг өнгөлөх,
  • Тэгш бус гадаргууг засах,
  • Инженерийн шугам сүлжээ далдлах. 

С 665 өнгөлгөөг гал хамгаалах бүтцийн элемент болгон ашиглаж болно. Тус өнгөлгөөний ашиглалт ямар нэг зохион байгуулалтын системийн төрөл, хариуцлагын түвшин, галын аюулын ангилал, байшингийн давхар, цаг уур, инженер-геологи болон бусад нөхцөлөөр хязгаарлагдахгүй. 

Өнгөлгөөний хийц нь өндөржүүлсэн бат бэх, дуу болон дулаан тусгаарлах үзүүлэлттэй.

Өнгөлгөөний гадаргууд засал чимэглэлийн ажил хийх шаардлагатай, жишээ нь: будах, обой наах г.м. 

Угсрах явц нь ажлын дараах үе шаттай: 

  • Металл каркасыг угсрах: төслийн дагуу байрлалын тэмдэглэгээ хийх, чиглүүлэгч КНАУФ профиль тогтоох, босоо КНАУФ профиль угсрах.
  • Инженерийн шугам сүлжээ тавих, дуу чимээ, дулаан тусгаарлагч үе хийх.
  • Өнгөлгөөг каркасанд бэхлэх: өнгөлгөөг хана, таазанд хадах газар тусгаарлагч тууз наах, КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан хадах, уулзвар заадас, шурупны толгой шавах. Олон үе өнгөлгөө бол үе болгоны заадсуудыг шавна.
  • Гадаргууг дараагийн засал чимэглэлийн ажилд бэлтгэх: тусгаарлагч туузны илүү гарсныг хайчлах, шаардлагатай бол зүлгүүрдэх.

Зөвлөмж 

КНАУФ өнгөлгөөний угсралтыг заслын ажил хийж гүйцэтгэх үеэр, цэвэр шал буюу шалны эцсийн гадаргуу хийгдсэний дараа, “нойтон” ажиллагаанууд дууссан, цахилгаан техник, сантехникийн системүүдиийн тавилт хийж гүйцэтгэсэн, хуурай буюу жирийн чийгшилтэй (СНиП 23-02-2003), +10°С доошгүй нөхцөлд хийгдэх ёстой.

Шаваас хийхийн өмнө КНАУФ сэмэрлэг хавтангийн ирмэгийг КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. Уулзвар заадас, шурупдсэн газрыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотоор шавна. 

Гадна өнгөлгөөний заадас дээр тавьсан шаваасанд арматурчлалтай цаасан туузыг шигдээж бэхжүүлнэ. 

Чийглэг тасалгаанд (угаалгын өрөө, шүршүүрийн өрөө) өнгөлгөө шал хоорондын зайг ус нэвтэрдэггүй КНАУФ-Флэхендихтбанд тууз нааж битүүлнэ, харин гадаргууг ус нэвтэрдэггүй КНАУФ-Флэхендихтээр боловсруулна.

  • С 665 иж бүрдэл систем нь ханын өнгөлгөөг чанартай бөгөөд хэмнэлттэйгээр шийдвэрлэж өгнө.
  • Өнгөлгөө хийх явцад ажиллагаа ихтэй “нойтон” ажил гарахгүй,
  • Хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэнэ,
  • Барилгын байгууламжийг хөнгөвчилснөөр нийт зардал хэмнэх боломжтой болно.
  • Олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх хязгааргүй боломж нээгдэнэ.
  • Бэлэн гадаргуу нь чанарын өндөр түвшинг хангана.
  • Өнгөлсөн гадаргуу нь дурын заслын ажил хийхэд тохиромжтой: будах, обои наах, гоёлын шавардлага хийх.
  • Барилгын дулаан болон дуу чимээ тусгаарлах чанар сайжирна.
  • Тасалгааны экологийн цэвэр байдал хангагдахаар зогсохгүй хүнд ээлтэй уур амьсгал бий болно. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ хавтан нь амьсгалах чадвартай, өөрөөр хэлбэл илүүдэл чийгийг шингээх бөгөөд дутагдах үед ялгаруулна.
  • С 665 загварын суурь ханаас зайтай угсарсан металл каркас болон нэг үе КНАУФ сэмэрлэг хавтан өнгөлгөө нь хөдөлмөр зарцуулалт ихтэй засвар хийх, шаваас солих ажлаас татгалзах боломж олгоно.
  • Байгууламжийн завсрыг дуу чимээ намдаах, дулаан тусгаарлах материалаар дүүргэж болно.
  • Каркасын хөндий зайд техникийн шугам сүлжээнйи угсралт хийх боломжтой болно.
  • Ханын гадаргууг өвөрмөц муруй хэлбэрт оруулах боломжтой болно.