С 666
Суурь хананаас хөндийрүүлсэн металл каркас болон хоёр үе КНАУФ сэмэрлэг хавтан (ГВЛ) өнгөлгөө бүхий С 666 загварын ханын өнгөлгөөний систем. КНАУФ иж бүрдэл систем.
- 1 м2 өнгөлгөөний жин – 34 кг орчим
- Өнгөлгөөний дээд өндөр – 2.6 – 6.5 м*
*Профилын төрөл хэмжээ болон хоорондын алхамаас хамаарна
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) КНАУФ сэмэрлэг хавтан (ГВЛ, ГВЛВ) 12,5мм – 2,0 м2;
(2) КНАУФ профиль төмөр ПН 50х40 (75х40, 100х40) – 0,7 [1,1] м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПС 50х50 (75х50, 100х50) – 2,0 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн — 1,0** м2;
(5а) Шуруп MN 30 – 6 [7] ш;
(5б) Шуруп MN 45 – 14 [15] ш;
(6) КНАУФ Фуген чигжээс (КНАУФ-Унифлот) - 0,5 [0,75] кг;
(7*) Арматурчлалын тууз (ФК төрлийн ирмэгтэй хавтанд) – 0,75 м.урт;
(8) Дюбель 6х40 – 1,6 ш;
(9) Нягтруулах тууз – 1,2 м.урт;
(10*) КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч – 0,1 л;
(11*) Булан төмөр - ** ш;
(12*) Тусгаарлах тууз - ** м.урт.
* Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй болно.
** Захиалагчийн хэрэгцээгээр.
( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.
[ ] Дөрвөлжин хаалтанд ханын өнгөлгөөний өндөр хавтангийн уртаас илүү байгаа үед авах тоог оруулсан болно.
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ С 666 иж бүрдэл систем нь суурь ханаас хөндийрүүлсэн металл каркас болон хоёр үе КНАУФ сэмэрлэг хавтан (ГВЛ) өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм.
Мөн каркасыг чийгэнд тэсвэртэй КНАУФ сэмэрлэг хавтангаар өнгөлж болно.
Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.
С 666 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүрэн хангана.
Нэг үе хавтантай өнгөлгөөний хийцтэй харьцуулахад илүү бат бэх чанартай бөгөөд дуу чимээ тусгаарлах үзүүлэлт өндөр.
Хэрэглэх хүрээ
Орон сууц, иргэний болон үйлдвэрийн зориулалттай барилга сэргээн засварлах буюу шинэ барилгын дотор засалд дуу чимээ болон дулаан тусгаарлалтыг сайжруулах зорилгоор, ихэвчлэн суурь хананд бэхлэхэд хүндрэлтэй нөхцөлд хэрэглэнэ.
Дараах зорилгоор хэрэглэнэ:
- Тоосго болон бетон даацын байгууламжуудыг өнгөлөх,
- Тэгш бус гадаргууг тэгшлэх,
- Инженерын шугам сүлжээг далдлах.
Өнгөлгөөний гадаргууд заслын ажил заавал хийгдэнэ, жишээ нь: будах, обой наах г.м.
Угсралтын явц нь ажлын дараах үе шаттай:
- Металл каркасыг угсрах: төслийн дагуу байрлалын тэмдэглэгээ хийх, чиглүүлэгч КНАУФ профиль тогтоох, босоо КНАУФ профиль угсрах.
- Инженерийн шугам сүлжээний угсралтыг гүйцэтгэх, дуу чимээ, дулаан тусгаарлалтын үеийг хийх
- Өнгөлгөөнйи хавтанг каркасанд бэхлэх: өнгөлгөөний хана, таазтай харьцах хэсэгт тусгаарлагч тууз наах. КНАУФ сэмэрлэг хавтангийн уулзварын заадас, шурупны толгойг чигжих. Олон үе өнгөлгөө бол үе болгоны заадсыг шавна.
- Гадаргууг дараагийн заслын ажилд бэлтгэх: тусгаарлагч туузны илүү гарсныг хайчлах, шаардлагатай бол зүлгүүрдэх.
Зөвлөмж
КНАУФ өнгөлгөөний угсралтыг заслын ажил хийж гүйцэтгэх үеэр, цэвэр шал буюу шалны эцсийн гадаргуу хийгдсэний дараа, “нойтон” ажиллагаанууд дууссан, цахилгаан техник, сантехникийн системүүдиийн тавилт хийж гүйцэтгэсэн, хуурай буюу жирийн чийгшилтэй (СНиП 23-02-2003), +10°С доошгүй нөхцөлд хийгдэх ёстой.
Шаваас хийхийн өмнө КНАУФ сэмэрлэг хавтангийн ирмэгийг КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. Уулзвар заадас, шурупдсэн газрыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотоор шавна.
Гадна өнгөлгөөний заадас дээр тавьсан шаваасанд арматурчлалтай цаасан туузыг шигдээж бэхжүүлнэ.
Чийглэг тасалгаанд (угаалгын өрөө, шүршүүрийн өрөө) өнгөлгөө шал хоорондын зайг ус нэвтэрдэггүй КНАУФ-Флэхендихтбанд тууз нааж битүүлнэ, харин гадаргууг ус нэвтэрдэггүй КНАУФ-Флэхендихтээр боловсруулна.
- С 666 иж бүрдэл систем нь тодорхой барилгын ажил болох ханын өнгөлгөөг чанартай бөгөөд хэмнэлттэйгээр шийдвэрлэж өгнө
- Өнгөлгөө хийх явцад ажиллагаа ихтэй “нойтон” ажил гарахгүй,
- Хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэнэ,
- Барилгын конструкцийг хөнгөвчилснөөр нийт зардал хэмнэх боломжтой болно,
- Олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх хязгааргүй боломж нээгдэнэ,
- Бэлэн гадаргуу нь чанарын өндөр түвшиний шаардлагыг хангана,
- Өнгөлсөн гадаргуу нь дурын заслын ажил хийхэд тохиромжтой: будах, обои наах, гоёлын шавардлага г.м.,
- Барилгын дулаан болон дуу чимээ тусгаарлах чанар сайжирна,
- Тасалгааны экологийн цэвэр байдал хангагдаад зогсохгүй хүнд ээлтэй уур амьсгал бий болно. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ хавтан нь амьсгалах чадвартай, өөрөөр хэлбэл илүүдэл чийгийг шингээх бөгөөд дутагдах үед ялгаруулна.
- С 666 загварын суурь ханаас зайтай угсарсан металл каркас болон хоёр үе КНАУФ сэмэрлэг хавтан өнгөлгөө нь хөдөлмөр зарцуулалт ихтэй засвар хийх, шаваас солих ажлаас татгалзах боломж олгоно.
- Байгууламжийн завсарыг дуу чимээ намдаах, дулаан тусгаарлах материалаар дүүргэх.
- Каркасын хөндий зайнд техникийн шугам сүлжээ тавих боломжтой болно.
- Ханын гадаргууг өвөрмөц муруй хэлбэрт оруулах боломжтой болно.