С 683

ПП 60x27 профилоор хийгдсэн металл каркас болон нэг эсвэл хоёр үе Аквапанель®цементэн дотор хавтан өнгөлгөө бүхий С683 загварын ханын өнгөлгөө. КНАУФ иж бүрэн систем.

Нэг үе / хоёр үе хавтангийн өнгөлгөөний үзүүлэлтүүд:

  • Жин м2 – 20 кг орчим / 35 кг орчим
  • Өнгөлгөөний доод зузаан – 45 мм орчим / 58 мм орчим
  • Өнгөлгөөний дээд өндөр – 10 м хүртэл

 Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

Нэг үе / хоёр үе хавтангийн өнгөлгөөний үзүүлэлтүүд: 

(1) Аквапанель® цементэн дотор хавтан 12,5 мм - 1,0 (II) 2,0 (II) м2;
(2) КНАУФ профиль төмөр ПП 60х27 – 2,0 м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПН 28х27 – 0,7 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн — 1,0** м2;

(5) Хана таазны бэхэлгээ – 0,7 ш;

(6) Нягтруулах тууз – 0,7+0,1 м.урт;
(7) Дюбель 6х40 – 1,6 ш;
(8) Шуруп LN 9 – 1,5 ш;
(9a) Шуруп SN 25 – 15 ш;
(9б*) Шуруп SN 39 – 15 (II) ш;
(10*) С төмрийн залгаас - ** ш;
(11) Заадасны цавуу – 50 (I) 100 (II) мл.

 * Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй болно.

** Захиалагчийн хэрэгцээгээр.

( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.

(I) 1 үе

(II) 2 үе

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ С 683 иж бүрдэл систем нь металл каркас болон нэг эсвэл хоёр үе Аквапанель® цементэн дотор хавтан өнгөлгөө бүхий өнгөлгөөний хийцийг хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм. 

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг. 

С 683 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийг найдвартай байдлыг бүхэлд нь хангана.

Хэрэглэх хүрээ 

Сэргээн засварлалт болон шинэ барилгын ажилд чийглэг өндөртэй төрөл бүрийн өрөө тасалгаанд даацын байгууламж өнгөлөх, тасалгааны чийг тэсвэрлэх чадварыг сайжруулах зорилгоор хэрэглэнэ. 

Удаан хугацаагаар чийгний нөлөөлөлд байдаг өрөө тасалгаанд хэрэглэвэл зохимжтой: 

  • Хувийн болон нийтийн секторуудын бассейны эргэн тойронд,
  • Гал тогооны өрөө болон өдөр бүр нойтон цэвэрлэгээ хийгддэг газруудад,
  • Шүршүүрийн өрөө,
  • Угаалгын өрөө,
  • Хувцас угаалгын газар,
  • Гараж, хонгил г.м. 

Өнгөлгөөний гадаргууд заслын ажил заавал хийгдэнэ, жишээ нь: будах, обой наах г.м.

Угсралтын явц нь ажлын дараах үе шаттай: 

  • Шал, тааз, суурь ханан дээр өнгөлгөөний байрлалын тэмдэглэгээ хийнэ,
  • С 683 системийн каркасыг угсрах,
  • Цахилгааны болон төсөлд заасан бусад шугам сүлжээ, овор ихтэй тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудын угсралт,
  • Төсөлд заасан бол тусгаарлах материал тогтоож бэхлэх,
  • Аквапанель® цементэн дотор хавтанг бэхлэх,
  • Хоёр үе өнгөлгөөнтэй бол хоёр дахь үеийн угсралт, үе болгонд заадсыг шавах,
  • Булан төмрийг (ПУ 31/31) тогтоох, шавах,
  • Хавтан хоорондын уулзвар заадас, шуруп бэхэлсэн газар шавах, гоёлын заслын өмнөх хөрсжүүлэлт,
  • Шалны нүүрэн талын гадаргууг тавьж гоёлын засал хийх.

Зөвлөмж 

КНАУФ өнгөлгөөний угсралтыг заслын ажил хийж гүйцэтгэх үеэр, цэвэр шал буюу шалны эцсийн гадаргуу хийгдсэний дараа, “нойтон” ажиллагаанууд дууссан, цахилгаан техник, сантехникийн системүүдиийн тавилт хийж гүйцэтгэсэн, хуурай буюу жирийн чийгшилтэй (СНиП 23-02-2003), +10°С доошгүй нөхцөлд хийгдэх ёстой.

  • С 683 иж бүрдэл системийг хэрэглэснээр чийглэг тасалгаанд тодорхой барилгын ажил болох ханын өнгөлгөөг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно,
  • Чийгний нөлөөлөлд тэсвэртэй,
  • Гал тэсвэрлэх өндөр чадвартай,
  • Хөдөлмөр зөрцуулалт ихтэй өнгөлгөөний ажил гарахгүй,
  • Хуурай аргаар барих технологи ашигласнаар хатах хугацааг хэмнэнэ,
  • Тусгай багаж хэрэглэх шаардлагагүй,
  • Муруй байгууламж барих боломжтой.