С 685

Үндсэн хананаас зайтай угсрасан металл каркас болон нэг үе Аквапанель® цементэн дотор хавтан өнгөлгөө бүхий С685 загварын ханын өнгөлгөө. КНАУФ иж бүрэн систем.

  • Жин м2 – 20 кг орчим.
  • Өнгөлгөөний дээд өндөр – 2,4 – 4.5 м* хүртэл

*Профилын төрөл хэмжээ болон хоорондын алхамаас хамаарна

 Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ: 

(1) Аквапанель® цементэн дотор хавтан 12,5 мм - 1,0 м2;
(2) КНАУФ профиль төмөр ПН 50×40 (75×40, 100×40) - 0,7 м.урт;
(3) КНАУФ-профиль төмөр ПС 50×50 (75×50, 100×50) - 2,0 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн — 1,0* м2;

(5) Шуруп SN 25 – 15 ш;
(6) Заадасны цавуу – 50 мл;
(7) Дюбель 6х40 – 1,6 ш;
(8) Нягтруулагч тууз – 1,2 м.урт.

* Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй болно.

( ) Захиалагчийн хэрэгцээгээр.

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ С 685 иж бүрдэл систем нь үндсэн ханаас зайтай угсарсан металл каркас болон  нэг үе Аквапанель® цементэн дотор хавтан өнгөлгөө  бүхий ханын өнгөлгөөг хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм. 

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг. 

С 685 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүрэн хангана.

Хэрэглэх хүрээ 

Сэргээн засварлалт болон шинэ барилгын ажилд төрөл бүрийн чийглэг өндөртэй тасалгаанд даацын байгууламж өнгөлөх, тасалгааны чийг тэсвэрлэх чадварыг сайжруулах зорилгоор хэрэглэнэ. 

Дараах тасалгаанд хэрэглэвэл зохимжтой: 

  • Хувийн болон нийтийн секторуудад бассейны эргэн тойронд,
  • Гал тогооны өрөө болон өдөр бүр нойтон цэвэрлэгээ хийгддэг газруудад,
  • Шүршүүрийн өрөө,
  • Угаалгын өрөө,
  • Хувцас угаалгын газар,
  • Гараж, хонгил г.м. 

Өнгөлгөөний гадаргуунд заслын ажил хийж болно, жиш. будах, плита наах г.м. 

Угсралтын явц нь ажлын дараах үе шаттай:

  • Шал, тааз, суурь ханан дээр өнгөлгөөний байрлалын тэмдэглэгээ хийнэ,
  • С 685 системийн каркасыг угсрах,
  • Цахилгааны болон төсөлд заасан бусад шугам сүлжээ, жин ихтэй тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудын угсралт,
  • Төсөлд заасан бол тусгаарлах материал тогтоож бэхлэх,
  • Аквапанель® цементэн дотор хавтанг бэхлэх,
  • Булан төмөр (ПУ 31/31) тогтоох, шавах,
  • Хавтан хоорондын уулзвар заадас, шуруп бэхэлсэн газар шавах, гоёлын  шавардлагын өмнө хөрсжүүлэх,
  • Шалны ажлын эцсийн үеийн ажлыг хийсэний дараа гоёлын заслыг хийнэ.

Зөвлөмж 

КНАУФ өнгөлгөөний угсралтыг заслын ажил хийж гүйцэтгэх үеэр, цэвэр шал буюу шалны эцсийн гадаргуу хийгдсэний дараа, “нойтон” ажиллагаанууд дууссан, цахилгаан техник, сантехникийн системүүдиийн тавилт хийж гүйцэтгэсэн, хуурай буюу жирийн чийгшилтэй (СНиП 23-02-2003), +10°С доошгүй нөхцөлд хийгдэх ёстой.

  • С 685 иж бүрдэл системийг хэрэглэснээр чийглэг тасалгаанд тодорхой барилгын ажил болох ханын өнгөлгөөг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно,
  • Чийгний нөлөөлөлд тэсвэртэй, эвдэрч үйрэхгүй.
  • Бэлэн гадаргууны дээд зэргийн чанар.
  • Гал тэсвэрлэх өндөр чадвартай,
  • Хөдөлмөр зөрцуулалт ихтэй өнгөлгөөний ажил гарахгүй,
  • Хуурай аргаар барих технологи ашигласнаар хатаах хугацаа хэмнэнэ,
  • Тусгай багаж хэрэглэх шаардлагагүй,
  • Барилгын ажлын зардал багасна.