С 686
Суурь хананаас зайтай угсрасан металл каркас болон хоёр үе АКВАПАНЕЛЬ® Дотор цементэн хавтан бүхий С 686 загварын ханын өнгөлгөө. КНАУФ иж бүрдэл систем.
- Жин кв.м – 35 кг орчим.
- Өнгөлгөөний дээд өндөр – от 2,6 до 4,6 м *.
*Профилын төрөл хэмжээ болон хоорондын алхамаас хамаарна
(1) АКВАПАНЕЛЬ® Дотор цементэн хавтан 12,5 мм - 2,0 м2;
(2) КНАУФ профиль төмөр ПН 50х4 (75х40, 100х40) – 0,7 м.урт;
(3) КНАУФ профиль төмөр ПС 50х5 (75х50, 100х50) – 2,0 м.урт;
(4) АкустиКНАУФ эрдэс хөвөн — 1,0* м2;
(5) Шуруп SN 25 – 15 ш;
(6) Шуруп SN 39 – 15 ш;
(7) Заадасны цавуу – 100 мл;
(8) Дюбель 6х40 – 1,6 ш;
(9) Нягтруулагч тууз – 1,2 м.урт.
* Захиалагчийн хэрэгцээгээр
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ C 686 иж бүрдэл систем нь үндсэн хананаас зайтай угсарсан металл каркас болон хоёр үе АКВАПАНЕЛЬ® Дотор цементэн хавтан бүхий ханын өнгөлгөө байгуулахад шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын бүрэн иж бүрдэл юм.
Иж бүрдэл системд үндсэн элементүүдээс гадна тодорхой барилгын зорилтуудыг биелүүлэх шаардлагатай техникийн шийдлүүд, ажил гүйцэтгэх зөвлөгөө болон багаж хэрэгсэл багтана.
Иж бүрдэл системийн бүх элементүүдийг орчин үеийн технологийн дагуу чанарын хатуу хяналтан доор үйлдвэрлэдэг, тодорхой зориулалтын бөгөөд иж бүрдэл системийн бүрэлдэхүүнд ашиглалтын урт хугацаанд байгууламжийн найдвартай ажиллагааг бүхэлд нь хангадаг.
Хэрэглэх хүрээ
Сэргээн засварлалт болон шинэ барилгын ажилд төрөл бүрийн чийглэг өндөртэй тасалгаанд даацын байгууламж өнгөлөх, тасалгааны чийг тэсвэрлэх чадварыг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
Дараах тасалгаанд хэрэглэвэл зохимжтой:
- Хувийн болон нийтийн секторуудад бассейны эргэн тойронд,
- Гал тогооны өрөө болон өдөр бүр нойтон цэвэрлэгээ хийгддэг газруудад,
- Шүршүүрийн өрөө,
- Угаалгын өрөө,
- Хувцас угаалгын газар,
- Гараж, хонгил г.м.
Өнгөлгөөний гадаргуунд заслын ажил хийж болно, жиш. будах, плита наах г.м.
Угсралтын ажил нь дараах үе шаттайгаар явагдана:
- шал, тааз болон суурь хананд өнгөлгөөний байршлын тэмдэглэгээг төслийн дагуу хийнэ,
- С 686 өнгөлгөөний каркасыг угсрах,
- цахилгаан болон төсөлд тусгасан бусад шугам сүлжээ, жин ихтэй тоног төхөөрөмж хананд тогтоох далд бэхэлгээ угсрах,
- төсөлд тусгасан бол тусгаарлах материал тогтоож бэхлэх,
- АКВАПАНЕЛЬ® Дотор цементэн хавтанг тогтоох,
- Булан төмөр (ПУ 31/31) тогтоох, шавах,
- Хавтан хоорондын заадас, шурупны хонхор бөглөх, засал чимэглэлийн өмнө хөрсжүүлэх,
- шалны өнгөн талын угсралт хйигдсэний дараа өнгөлгөөнд засал чимэглэл хийх,
Зөвлөгөө
Өнгөлгөөний угсралтыг заслын ажлын үеээр “нойтон” ажиллагаа дууссан, цахилгаан техник, сантехникийн систем угсралт хийгдсэний дараа (өвөл халаалт өгөгдсөн үеэр) цэвэр шал угсрахаас өмнө хуурай ба энгийн чийгшилтэй СП 50.13330.2012 Барилгын дулааны хамгаалалт горимын нөхцөлд гүйцэтгэнэ. СНиП 23-02-2003 одоогоор мөрдөгдөх хувилбар. Тасалгааны температур 10°С доошгүй байна.
- С 686 иж бүрдэл системийг ашигласнаар ханын өнгөлгөө байгуулах тодорхой барилгын зорилтыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэй хэрэгжүүлэх боломжтой болно.
- Нурж бутрахгүй чийгэнд тэсвэртэй сайжруулсан чанар.
- Бэлэн гадаргууны төгс чанар.
- Галын техникийн өндөр үзүүлэлтүүд.
- Гадаргууг боловсруулах явцад хөдөлмөр зарцуулалт ихтэй ажиллагаанаас татгалзах.
- Хуурай барилгын техник нь удаан хугацаанд хатаахгүй байх боломж олгоно.
- Тусгай багаж шаардлагагүй.
- Барилгын ажлын өртөг буурна.