ОП 131

КНАУФ-супер шал – шалны суурь элементүүд ОП 131. КНАУФ иж бүрдэл систем.

  • Хийцийн доод зузаан – 40 мм
  • Хийцийн дээд зузаан – 100 мм
  • Шахалтын үеийн бат бэх – 22 МПа -с багагуй
  • Тэгшилгээний дулаан дамжуулалт – 0,22 — 0,36 Вт/м∙0С.
  • Агаарын чимээ тусгаарлалтын индексийн өсөлт – 2-4 дБ
  • Цохилтын чимээний бууралтын индекс - 18-22 дБ-ээр

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

(1) Шалны элемент (ЭП) 20 мм - 1,0 м2;
(2) Цавуулаг бэлдэц – 0,05 кг;
(3) Полиэтилен хальс – 1,15 м2;
(4*) КНАУФ-Фуген (КНАУФ Унифлот) – ** кг;
(5) Шуруп MN 19 - 12 ш;
(6) Ирмэгийн тууз – *** м.урт;
(7) Кнауф керамзит хуурай асгаас - 10** л;
(8*) Кнауф Термо ®ПОЛ хавтан - 1,0** м2; 

* Тус бүтээгдэхүүн зураг дээр тусгагдаагүй болно
** Захиалагчийн хэрэгцээгээр
*** Тасалгааны периметрийн уртаас хамаарна

Тэгшилгээний хуурай угсралтын үндсэн төрөл:

«Альфа» (ОП 131)

Тэгш (тэгшилсэн) суурь гадаргуу дээр хийгдэх хийц.

  • 1 м2 жин – 24 кг орчим;
  • Агаарын чимээ тусгаарлалтын индекс Rw*: 51-54 дБ
  • Цохилтын чимээний түвшингийн индекс Lnw*: 59- 63дБ

«Бета» (ОП 131)

Тэгш (тэгшилсэн) суурь гадаргуу дээр тавьсан, дуу чимээ болон дулаан тусгаарлах сүвэрхэг сэмэрлэг материалаар хийгдсэн дэвсгэр бүхий тэгшилгээтэй байгууламж.

  • 1 м2 жин – 28 кг орчим;
  • Агаарын чимээ тусгаарлалтын индекс Rw*: 52-56 дБ
  • Цохилтын чимээний түвшингийн индекс Lnw*: 47-60 дБ

«Вега» (ОП 131)

Тэгшилгээний хуурай асгаас дээр хийгдэх хийц:

  • 1 м2 жин – 36 кг орчим;
  • Агаарын чимээ тусгаарлалтын индекс Rw*: 52-57 дБ
  • Цохилтын чимээний түвшингийн индекс Lnw*: 56-60 дБ

«Гамма» (ОП 131)

Тэгшилгээний хуурай асгаас дээр тавигдсан КНАУФ сэмэрлэг хавтан дээр дуу чимээ болон дулаан тусгаарлах сүвэрхэг сэмэрлэг материалаар хийгдсэн дэвсгэр бүхий хосолмол суурь гадаогуу дээр хийгдэх тэгшилгээний хийц.

  • 1 м2 – 60 кг орчим;
  • Агаарын чимээ тусгаарлалтын индекс Rw*: 52-56 дБ
  • Цохилтын чимээний түвшингийн индекс Lnw*: 47-58 дБ

* дуу чимээ тусгаарлалтын үзүүлэлтүүд нь 140-200 мм зузаантай битүү хавтангаар хучигдсан үеийн үзүүлэлт болно.

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

Иж бүрдэл систем ОП 131 нь дулаан барих, дуу чимээ тусгаарлах шинж чанартай, хуурай аргаар тэгш, дүүрэн угсармал шал хийхэд шаардлагатай, тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно. 

Суурийн тэгш болон хучих байгууламжийн онцлогоос хамаарч 4 төрлийн тэгшилгээ бий : «Альфа», «Бета» (2 төрөл), «Вега», «Гамма» (2 төрөл).

Системийн онцгой шинж чанар

  • ОП 131 шалны суурийн иж бүрдэл систем нь барилгын ажлын нөхцөлд  тэгшилгээний эд ангиуд  угсралтанд бэлэн байгаа байдлаараа ялгарна:
  • тэгшилгээг КНАУФ гипсэн сэмрлэг хавтангаар хийгдэх шалны элемент (ЭП) (КНАУФ-супершал)-ээр угсарна.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

Иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Орон сууц болон нийтийн барилга, үйлдвэрлэлийн зориулалттай барилгын офис, туслах тасалгаануудад хэрэглэнэ. Үүнд:

  • Дуу чимээ тусгаарлалтыг нормчлоогүй шаардлага тавигдсан. 
  • СНиП 23-03-2003 дагуу дуу чимээ тусгаарлалтанд тавигдах шаардлага: агаарын чимээг тусгаарлах индекс (Rw) 56 дБ хүртэл ба цохилтын чимээний түвшингийн индекс (Lnw) 47 дБ хүртэл. 
  • Заслын ажлын явцад «нойтон» ажиллагаа хэрэглэхгүй тохиолдолд;
  • Суурь гадаргууг тэгшлэх буюу түвшинг өндөрсгөх, мөн түүнчлэн, техникийн сүлжээг хуурай аргаар далдлах.
  • Суурь гадаргууны ачааллыг багасгах тохиолдолд.
  • Цаг хугацаа давчуу болон сэрүүн хүйтэн (+5°С хүртэл) хэмийн нөхцөлд заслын ажил хийх.

ОП 131 угсардаг шалны суурийг дараах байгууламжуудад хэрэглэнэ: 

  • Хүнд бус орчинд. 
  • СНиП 2.03.13-88 бага, дунд зэргийн механик нөлөөллийн эрчтэй.
  • СНиП 23-02-2003 дагуу хуурай, энгийн болон чийглэг горимтой орчинд. 
  • Байгууламжийн зохион байгуулалтын систем болон төрөл, хариуцлагын түвшин, гал тэсвэрлэлтийн ангилал, байшингийн давхрын тоо, цаг уур, инженер-геологи болон бусад нөхцлийг харгалзахгүй хэрэглэнэ.

ОП 131 шалны суурийг бетон болон модон суурь гадаргуу дээр тавьж болно. 

Бэлэн гадаргуу ОП 131 дээр бүх төрлийн шалны өнгөлгөө (паркет, керамик ба хивсэнцэр, хулдаас г.м.) дэвсэж болно.

ОП 135 -г өндөр чийгшилтэй өрөө тасалгаанд (шүршүүрийн өрөө, угаалгын өрөө г.м.) ус тусгаарлах үе тавьсан нөхцөлд хэрэглэж болно.

Шалны халаалтыг тэгшилгээн дээгүүр тавихыг зөвлөж байна.

Шалны угсралт нь дараах үе шаттай:

  • Суурь гадаргууг цэвэрлэх.
  • Элементууд хоорондын уулвар, тусгаарлах болон даацын байгууламжтай нийлсэн хэсгийг шавах.
  • Суурь гадаргууг тэгшлэх.
  • Системийн материалуудыг угсралтын бүсэд оруулж ирэх, барилгын чийгшил болон дулааны нөхцөлд дасгах. 
  • Хажуугийн байгууламж дээр геодезийн түвшинг тэмдэглэх.
  • Тусгаарлах үе хийх.
  • Угсардаг шалны суурийн периметрийн дагуу ирмэгийн тууз татах.
  • Сонгосон байгууламжийн шийдлээс хамааран шалны суурийг угсрах.

Тодорхой төрлийн байгууламжинд хийгдэх ажлын жагсаалтыг тэгшилгээний шинж чанар, бүтцийн онцлогийг тооцон технологийн зургийн дагуу тодорхойлно.

Зөвлөмж

  • Шалны суурийн угсралтанд хэрэглэгдэж буй үндсэн болон туслах материалын чанар КНАУФ фирмийн бүрдүүлэлтийн зөвлөмжинд нийцсэн, тохирлын гэрчилгээ, галын аюулгуй байдлын (шаардлагатай бол) болон ариун цэврийн дүгнэлтээр батлагдсан байх естой. 
  • Хүлээн авч буй шалны суурийн чанарын хяналтыг СНиП 3.04-01.87 шаардлагын дагуу гүйцэтгэнэ.
  • Гадаргуугийн тэгш байдлыг бүх чиглэлд тэгш ус болон 2 м урттай шугам ашиглан шалгана (50-70 кв.м талбай бүрт 5 доошгүй хэмжилт).
  • 100 мм -с дээш өндөртэй тэгшилгээ хийх тохиолдолд угсрах тэгшилгээний дор нэмэлт 10 мм гипсэн сэмэрлэг хавтангийн үе тавихыг зөвлөж байна (50 мм асгаас, 10 мм хавтан, мөн дээрээс нь дахин 50 мм асгаас).
  • Иж бүрдэл систем ОП 131-г хэрэглэснээр шалны тэгш суурийг бэлдэх ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
  • Цаг хугацаа давчуу болон сэрүүн хүйтэн (+5°С хүртэл) хэмийн нөхцөлд заслын ажил гүйцэтгэхэд юугаар ч орлуулашгүй.
  • ОП 131 тэгшилгээг хэрэглэхэд угсралтын «нойтон» ажиллагаа гарахгүй.
  • Хялбар аргаар хийгдэх хуурай угсралтын байгууламж.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлнэ.
  • Барилгын конструкцийг хөнгөлснөөр нийт зардал багасна.   
  • ОП 131 шалны суурийг бетон болон модон суурь гадаргуу дээр угсарч болно. 
  • Шалны дулаан болон дуу чимээ тусгаарлалт сайжирна. 
  • Инженер-техникийн шугам сүлжээг далдалж болно.
  • Тэгшилгээний гадаргуу дээр халдаг шал тавьж болно.