Ф 231

Гипс болон цементэн суурьтай өөрөө тэгширдэг шалны тэгшилгээ.

Бүх төрлийн шийдлүүд нь “Өөрөө тэгширдэг шал КНАУФ-Трибон. Байгууламжуудын жишээнүүд.” ажлын зургийн дэвтэрт тусгасан байгаа.

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ: 

(1) КНАУФ-Трибон, тэгшилгээний үеийн зузаан 1 см байхад – 17,0 кг;

(2) Дэвсгэр цаас КНАУФ – 1,1 м.урт;

(3) Ирмэгийн тууз FE – 0,8* м.урт;

(4) КНАУФ Терм® хавтан (Тэгшилгээ КНАУФ-Убо) – ** м2. 

* Ханатай харьцах тэгшилгээний үед хэрэглэхгүй
** Захиалагчийн хэрэгцээгээр
( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг оруулсан болно.

10мм-с дээш зузаан (барилгын хийцээс хамаарна)

Шахалтын үеийн бат бэх 16МПа.

Гулзайлтын үеийн бат бэх 5 МПа.

Шалны хучилтыг хийх хүртэл 1-6 долоо хоног

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ-Трибон универсал өөрөө тэгшрэгч шалны тэгшилгээний иж бүрдэл систем.

Шалны эцсийн өнгөлгөөг хийхийн өмнө ердийн болон хуурай чийгшилийн горимтой өрөө тасалгаанд даацын гадаргууг тэгшлэх зорилгоор 10-60мм зузаантай шалны цутгалт хийхэд ашиглана.

Хуучин барилгын засвар, шинэ барилгын ажилд мод болон бетон гадаргуу дээр хийж болно.

Хучилтын дуу чимээ тусгаарлах үзүүлэлтүүдийг өсгөхөд, цохилтын чимээг багасгахад ашиглана.

Гар болон машины аргааг PFT Cayman машины тусламжтайгаар хийж болно.

Халдаг шалны системтэй ашиглаж болно.

Бүх төрлийн шалны өнгөлгөөний (паркет, керамик плита, хулдаас, хивс г.м.) тэгш, хавтгай гадаргуутай суурь хийхэд ямар нэг нэмэлт ажиллагаагүй хэрэглэж болно.

КНАУФ Трибон өөрөө тэгширдэг шалыг тусгаарлах үе хэрэглэлгүй шууд суурь гадаргууд хийх тохиолдолд гадаргуугийн чанарыг дүгнэн КНАУФ Мультигрунд / КНАУФ Грундирмиттель хөрсжүүлэгчийг ашиглан урьдчилан боловсруулна.

Суурь гадаргуугийн ус шингээх чанарыг дүгнэхэд:

Жирийн бөглөө ашиглан шалан дээр бага хэмжээний усыг асган гадаргууд гүйцэд шингэж дуусах хүртэл хугацааг хэмжинэ.

  • 20-с дээш мин – ус шингээдэггүй гадаргуу;
  • 3-20 мин – энгийн шингээлттэй гадаргуу;
  • 3-с доош мин – ус ихээр уудаг гадаргуу.

Суурь гадаргуугийн бат бэхийг хэмжих: дурын хурц үзүүртэй зүйлээр (хадаас, шуруп г.м.) 4-с доошгүй параллель шугам татан зурах. Үүний дараагаар өмнө зурсан шугамнуудыг огтлолцуулан 45° налуутайгаар мөн 4-с багагүй шугам татна. Шугам хоорондын зай 1-1,5см байх хэрэгтэй.

Хатуу гадаргуу – шугамнуудын огтлолцлын цэг дээр ямар нэг хугарал цуурал үүсээгүй, шугамын зах нь арзайгаагүй тэгш хэлбэрийн ромб дүрс үүсэн байна.

Хатуу бус гадаргуу – шугамнуудын огтлолцолын цэгүүд дээр хагарал цуурал үүссэн, шугамын зах нь арзгар шүдэлсэн байдалтай.

Хэрэв хатуу бус гадаргуутай таарсан бол ийм гадаргуу дээр шууд цутгалт хийхээс татгалзан, тусгаарлах үетэй аргыг ашиглахыг зөвлөнө.

Суурь гадаргууг хөрсжүүлэгчээр боловсруулах ажилыг дараахь зөвлөгөөний дагуу гүйцэтгэнэ:

  • Ус шингээдэггүй эсвэл энгийн шингээлттэй гадаргууд

КНАУФ-Миттельгрунд (1:2 харьцаатай усаар шингэлсэн) хөрсжүүлэгчийг 1 үе түрхэнэ.

  • Ус ихээр уудаг гадаргууд

КНАУФ-Миттельгрунд (1:2 эхний үе, 1:1 дараагийн үе харьцаатай усаар шингэлсэн) хөрсжүүлэгчийг 2 үе түрхэнэ.

  • Өөрөө тэгширдэг зуурмаг.
  • Зуурмагийн амьдрах хугацаа урт.
  • Цутгасан шалны гадаргуу дээр 6 цагийн дараа явж болно, 1 өдрийн дараа ачаалал өгч болно.
  • Суулт өгөхгүй, цууралтанд тэсвэртэй.
  • Бат бэхийн үзүүлэлтүүд өндөр.
  • Цутгалтын зузааны сонголт өргөн.
  • Хүний эрүүл мэндэд хоргүй экологийн цэвэр байгалийн бүтээгдэхүүнээр хийсэн.