Т 102
КНАУФ –Дулаан хана II. Барилгын гадна ханын дулаан тусгаарлалтын оновчтой шийдэл.
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) Даацын хана
(2) КНАУФ-Севенер цавуулаг үе эсвэл КНАУФ -Фассаден цавуу – 3,5–6,0 кг;
(3) Цоколийн давхарын тулгуур профиль – * м.урт;
(4) Тулгуур профилийг тогтоох дюбель – * ш;
(5) Чулуун хөвөн дулаалгын хавтан ***— ** м3;
(6) КНАУФ-Севенер хамгаалалтын шавардлагын үе – 7,0 кг;
(7) Хамгаалалтын үеийн арматурчлалын шилэн тор – 1,2 м2;
(8) Дулаалгын хавтан тогтоох дюбель – * ш;
(9) Хөрсжүүлэгч КНАУФ-Декоргрунд – 0,2 кг;
(10) КНАУФ Диамант гоёлын шавардлага — 2,5–3,8**** кг.
* Захиалагчийн хэрэгцээгээр.
** Шаардлагатай дулаалгын үеийн зузаанаас хамаарна.
*** Дулаалгын чулуун хөвөн хавтан нь гадна ханын дулаалгын системд ашиглахыг зөвшөөрөгдсөн байх шаардлагатай
**** Гоёлын шавардлагын зуурмагийн ширхэглэлээс хамаарна (1,5/2,5/3,0мм).
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ – Дулаан хана II иж бүрдэл систем нь чулуун хөвөн гадна ханын дулаалга болон нимгэн шавардлагатай барилгын фасадны дулаалгын систем болно.
Системийн үндсэн элементууд: шавардлагын цавуулаг хольц КНАУФ-Севенер, КНАУФ Фассаден цавуу, хөрсжүүлэгч КНАУФ- Декоргрунд, КНАУФ-Диамант гоёлын шавардлага болон сайн чанарын дулаан тусгаарлах материалууд ордог.
«КНАУФ-Теплая стена II» системийн бүрэдлэхүүнд угсралтанд шаардлагатай бүхий л нэмэлт материалууд ордог (тавган дюбель, шилэн тор, шавардлагын профил г.м.). Гадна ханын дулаалгын системийн бүрэлдэхүүн хэсгүүд нь хэрэглэгчдэд тохиромжтой гэхээсээ илүү системийн чанар, удаан эдэлгээг хангах үүрэгтэй, учир нь бүрэлдэхүүн хэсгүүдийг сонгож авахдаа системд ашиглах боломжуудыг нь тодорхойлдог техникийн шаардлагуудыг харгалзан үздэг.
КНАУФ – дулаан хана систем нь хуучин барилгын сэргээн засварлалт болон шинэ барилгын гадна ханын дулаалгын ажлын хэрэглэгддэг. Систем нь төрөл бүрийн зориулалттай олон болон цөөн давхар барилгыг дулаалахад зориулагдсан.
Системийг 600 кг/м3 доошгүй нягтралтай тоосго, бетон, төмөр бетон зэрэг шатдаггүй материалаар хийгдсэн даацын хананд суурилуулна.
КНАУФ- Дулаан хана I системийг 75 м хүртэл өндөртэй барилга дээр угсрахыг зөвшөөрнө.
Угсралт хийх явц
Ерөнхий тохиолдолд угсралтыг дараах дарааллаар хийнэ:
- Дулаалгын хавтангуудыг урьдчилж цэвэрлэсэн суурин дээр КНАУФ-Севенер хольц эсвэл КНАУФ Фассаден цавууны тусламжтайгаар наана.
- Тодорхой хугацааны дараа дулаалгын хавтангуудыг тавган хэлбэртэй дюбелийн тусламжтайгаар нэмж бэхлэнэ.
- Системийн бэхжүүлэх шаардлагатай элементүүдийг суулгана.
- КНАУФ-Севенер хольцоор тусгай шилэн тор бүхий системийн хамгаалалтын шавардлагын үеийг арматурчлалтай хийнэ.
- Хамгаалалтын үе хийснээс хойш 8 хоногийн дараа КНАУФ-Декоргрунд хөрсжүүлэгчийг түрхэнэ.
- Хөрсжүүгчийг түрхснээс хойш 12 цагийн дараа КНАУФ-Диамант гоёлын шавардлага хийнэ.
Зөвлөмж
- Угсралтын технологи ба хэрэглэх материалууд системийн нормчлол, техникийн баримт бичигтэй нийцэх ёстой. Үүнд:
- «КНАУФ-Теплая стена» I болон II техникийн гэрчилгээ;
- Техникийн шийдлийн альбом. «КНАУФ-Теплая стена» I ба II фасадны дулаан тусгаарлах гадна системууд. КС 01.06/2015 альбом «Гадна шавардлагын үе бүхий дулаан тусгаарлах фассадны систем. КНАУФ- дулаан хана I, КНАУФ- дулаан хана II ».
- КНАУФ-Дулаан хана системийн бүх угсралтын ажил угсралт хийх суурь болон гадна температур + 5°С доошгүй үед хийгдэх ёстой.
- Усгралтын шатыг ашиглаж байгаа тохолдолд хэрэглэж буй дулаалгын зузааныг тооцоолох естой.
- Гоёлын өнгөлгөөний ашиглалтын хугацааг уртасгахын тулд фасадны будгаар будахыг зөвлөж байна.
Системийн онцлогууд
Галын туршилтын дүнгээр КНАУФ- Дулаан хана II систем нь К0 гэсэн галын аюултай ангилалд хамаарна. Энэ нь тус системийг гал тэсвэрлэлтийн бүх түвшин, галын аюулын бүх ангиллын барилгад галын аюулгүйн хамгаалалт гаргах, дулаалга хийхэд хэрэглэх боломжийг олгосон
- КНАУФ- дулаан хана системийг ашигласнаар барилгын дулаан тусгаарлалтыг сайжруулна. Ингэснээр ханын зузааныг байгууламжийн даацыг хангахад шаардлагатай хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр эрчим хүч зарцуулалтыг бууруулна.
- КНАУФ-Дулаан хана систем барилгын ашиглалтын хугацаанд дулааны зардлыг бууруулна.
- Шинэ барилгын ханын зузааныг багасгасанаар материалын зардлыг бууруулж, нийт зардал хэмнэгдэнэ.
- Системийн найдвартай болон удаан ашиглах чанарууд хангагдана.
- КНАУФ-Диамант гоёлын шавардлага хийснээр барилга нь орчин үеийн бөгөөд тааламжтай өнгө төрхтэй болно.
- КНАУФ-Севенер, КНАУФ-Фассаден, КНАУФ-Диамант хольцыг түрхэхдээ шавардлагын машин ашигласнаар ажлын гүйцэтгэлийн цаг багасна.