П 127
Хоёр түвшний металл каркас КНАУФ-Акустик хавтан бүхий дүүжин тааз
- Таазны нэг квадрат метрийн жин – 13 кг орчим,
- Каркасыг суурь таазанд тогтоох бэхэлгээний цэг хоорондын хамгийн их зай – 1200 мм,
- Даацын профилийн тэнхлэг хоорондын хамгийн их зай ~ 333 мм,
- Үндсэн профилийн тэнхлэг хоорондын хамгийн их зай – 1200 мм,
- Хана болон захын үндсэн профилийн тэнхлэг хоорондын зай ~150 мм.
Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:
(1) КНАУФ-Акустик хавтан 12,5 мм — 1,0м2;
(2) КНАУФ-профиль ПП 60×27 — 4,3м.урт;
(3) С төмрийн бэхлэгч холбоос – 3,7ш;
(4) Нониус гогцоо төмөр бэхэлгээний хамт (хана таазны бэхэлгээ) — 1,3ш;
(5) Тэлэгч хадаас — 1,3ш;
(6*) Шуруп LN 9 (хана таазны бэхэлгээ ашиглаж байгаа тохиолдолд) — 2,6ш;
(7) Шуруп SN 30 — 24ш;
(8) Зааг наагч — ** м.урт;
(9) Шаваас КНАУФ-Унифлот – 0,08 кг;
(10) Тусгаарлагч тууз – ** м.урт;
(11) КНАУФ-гипсэн хавтангийн зүсвэр 12,5 мм — **;
(12*) КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч – 0,1 л;
(13*) С төмрийн залгаас – ** ш.
* Материалыг зурган дээр тусгаагүй.
** Хэрэгцээнээс хамаарна.
( ) Хаалтанд бүрээлдэхүүн хэсгүүдийн хувилбарууд өгөгдсөн байна.
Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ
КНАУФ П 113 иж бүрдэл систем нь хоёр түвшний металл каркас бүхий дүүжин тааз хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан материалуудын иж бүрдэл юм. Тус таазны хийц нь барилгын даацын хийц биш болно.
Таазны үндсэн барилгын элементүүд:
КНАУФ-Акустик хавтан,
Таазны ПП 60×27 металл КНАУФ-профиль.
Тус системийн онцлогууд:
- Зөвхөн таазанд бэхэлнэ;
- Суурь таазанд дүүжин ашиглан бэхлэгдсэн дүүжин таазны каркасны үндсэн профиль ба КНАУФ-гипсэн хавтанг бэхлэх даацын профиль нь өөр өөр түвшинд байрлана;
- Даацын профилийн алхам нь хавтангийн перфорацийн буюу нүхжилтийн төрлөөс хамаарна;
П 127 иж бүрдэл системийн бүх элементүүдийг орчин үеийн технологийн дагуу чанарын хатуу хяналтан доор үйлдвэрлэдэг, тодорхой зориулалтын бөгөөд иж бүрдэл системийн бүрэлдэхүүнд ашиглалтын урт хугацаанд байгууламжийн найдвартай ажиллагааг бүхэлд нь хангадаг.
Тасалгаанд акустик ая тухыг хангахад дуу чимээ шингээх, тасалгаан дотор дууны долгионы ойлтыг бууруулах өнгөлгөөний материал, байгууламжийн зөв сонголт хийх явдал нь чухал үүрэгтэй. Энэ нь дүнгэнэх чимээг намдаах, цуурайтлыг багасгах мөн авиа тод сонсогдох, хөгжмийг мэдрэх боломжийг дээшлүүлнэ. Тасалгааны нийт гадаргууд дуу чимээ шингээх коэффициент өндөртэй гадаргууны талбайн эзлэх хувийг нэмэгдүүлснээр акустик орчны хамгийн оновчтой чанарыг хангана.
Нүхжилттэй КНАУФ-Акустик тусгай хавтангаар угсрагдсан дүүжин тааз нь акустикийн шийдлийг хэрэгжүүлэхээс гадна агааржуулалт, цахилгааны шугам сүлжээг далдлах, архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоно.
П 127 иж бүрдэл системийг ашигласнаар өгөгдсөн акустик шинж чанартай дүүжин тааз байгуулах тодорхой барилгын зорилтыг хамгийн зөв, чанартай болон хэмнэлттэй хэрэгжүүлэх боломжтой болно.
- Дүүжин тааз байгуулах явцад “нойтон” ажиллагаанаас татгалзах боломжтой болно.
- Хөдөлмөрийн бүтээмж ихээхэн нэмэгдэнэ.
- Барилгын байгууламжийг хөнгөвчилснөөр барилгын нийт зардлыг хэмнэнэ.
- Муруй гадаргуу байгуулах зэрэг төрөл бүрийн архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно.