П 131 (П 231)

Дан металл каркас болон КНАУФ-гипсэн хавтан (сэмэрлэг хавтан) бүхий дүүжин тааз. КНАУФ иж бүрдэл систем.

Нэг квадрат метр таазны жин ойролцоогоор 16 кг.

Даацын профилийн тэнхлэг хоорондын хамгийн их зай - 500 мм,

Тасалгааны өргөн – 4,25м хүртэл.

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

(1) КНАУФ – гипсэн хавтан (ГСП-А, ГСП-Н2, ГСП-DF) 12.5мм эсвэл КНАУФ – сэмэрлэг хавтан (ГВЛ, ГВЛВ) 10,0мм – 1,0м2;

(2) КНАУФ-профиль ПН 50х40 (75х40, 100х40) – 0,7м.урт;
(3) КНАУФ-профиль ПС 50х50 (75х50, 100х50) – 2,3 [4,0] м.урт;

(4) ПН болон ПС төмрийг бэхлэх тэлэгч хадаас – 4,5ш;

(5) ПН болон ПС профиль төмрийг хооронд нь бэхлэх LB гуруп – 1,7 [4,0] ш;

(6) ПС профиль төмрийг хооронд нь бэхлэх LB шуруп - [3,0] ш;

(7) Шуруп TN 25 (гипсэн сэмэрлэг хавтангийн хувьд шуруп MN 30) – 19ш;

(8) Шаваас КНАУФ-Фуген (КНАУФ-гипсан сэмэрлэг хавтангийн хувьд Фуген ГВ) – 0,3кг;

(9) Арматурчлалын тууз – 0,35 м.урт;

(10) Нягтаршуулах тууз - * м.урт;

(11) Тусгаарлах тууз – * м.урт;

(12) КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч – 0,1кг;

(13) КНАУФ Инсулейшн дуу чимээ тусгаарлагч эрдэст хөвөн - **м2;

* Тоо хэмжээ нь тасалгааны ханын периметрийн уртаас хамаарна.

** Захиалагчийн хэрэгцээний дагуу.

( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг тусгасан болно.

[ ] Дөрвөлжин хаалтанд оруулсан тоо нь хосолсон профиль ашиглан хийсэн каркасанд хамаарна.

Анхааруулга: Дүүжин таазны зарцуулалтыг П131 (П231) 2,5х10=25м2 талбайд тооцож хийсэн. Гипсэн хавтангийн зузаан нь 12,5 мм (гипсэн сэмэрлэг хавтан = 10,0 мм) эсгэлт хийх алдагдалыг тооцоогүй, Т-, L- хэлбэрийн байрны огтлолцол үүсэх алдагдлыг тооцоогүй болно.

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд баримжаа авахад хэрэглэх ба ашиглагдах явцад гарах хорогдлыг тооцоогүй, зургийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ иж бүрдэл систем П 131 (П 231) нь таазны даацын сууринд бэхлэхгүйгээр нэг түвшний металл каркас бүхий дүүжин тааз хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан бүрэн иж бүрдэл материалууд болно. 

Таазны үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ-гипсэн хавтан (КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан); 
  • Чиглүүлэгч ПН 50 (75,100)х40 болон босоо ПС 50 (75,100)х50 КНАУФ-металл профилууд. 

1 кв. метр тааз хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээ, иж бүрдэл системийн бүрэн бүрэлдэхүүний тухай «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд: Дүүжин таазны үндсэн профилуудыг тасалгааны тусгаарлах байгууламжийн (хамар хана)  урт хэсгүүдэд бэхлэнэ.  КНАУФ ПН ханын профилууд нь П131(П 231)-дүүжин таазны үндсэн профилууд болно. 

Дүүжин таазны даацын профилуудыг үндсэн профилд LB шурупээр бэхэлж, түүнд  КНАУФ – гипсэн хавтанг (КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан) боож тогтооно.

КНАУФ ПН ханын чиглүүлэгч профилууд нь П131(П 231) дүүжин таазны даацын профилууд болно. 

Дүүжин таазны даацын профиль нь нэг юмуу эсвэл хоорондоо 750 мм -с ихгүй алхамтайгаар LB шурупээр бэхлэгдэж хоёр ханаар нийлсэн хоёр ширхэг ПС-профиль байж болно. 

Шаардлагатай бол дуу чимээ тусгаарлах буюу дулаан барих чадварыг нь сайжруулахын тулд каркасын хөндийд галд тэсвэртэй эрдэс хөвөн хавтангуудыг суулгаж болно.

Иж бүрдэл систем нь хийцийн үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

П 131 (П 231) иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн бүтээцийн угсралтанд орж буй иж бүрдэл систем нь тэдгээрийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглэх хүрээ

Төрөл бүрийн зориулалттай барилгыг сэргээн засварлах болон шинэ барилгын ажилд дараах зорилгоор хэрэглэнэ:

  • Хонгилын төрлийн байгууламжийн засал (өргөн 4,25 м хүртэл). 
  • Барилгын зохион бүтээх, төлөвлөх асуудлуудыг шийдвэрлэхэд.
  • Тэгш бус гадаргууг тэгшлэх.
  • Инженерийн шугам сүлжээг далдлах. 
  • Дуу чимээ тусгаарлалтыг сайжруулах. 
  • Акустик.
  • Гадаргуугийн болон хучилтын гал тэсвэрлэлтийг сайжруулах.
  • Таазны өндөрийн хэмжээг хэмнэх. 

Угсралтын явц

Угсралтын явц дараах үе шаттай:

  • Дүүжин таазны каркасын төлөвлөгдсөн байршилыг тэмдэглэх. 
  • Каркасыг угсарч бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудыг (КНАУФ гипсэн сэмэрлэг  хавтан) төлөвлөгөөний дагуу байршуулж боож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан) уулзваруудыг шавах, шаардлагатай бол дүүжин таазны гадаргууг бүхэлд нь шавах (замаскдах). 
  • Гоёлын засал болон будаг хийхээс өмнө дүүжин таазны гадаргууг хөрсжүүлэх. 

Зөвлөгөө

Дүүжин таазыг суурилуулах ажил нь КНАУФ хавтангийн техникийн хуудасны дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой.

Таазны угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон засвар” дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.
Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо) КНАУФ- чийгэнд тэсвэртэй гипсэн хавтанг (ГСП-Н2) ашиглахыг зөвлөж байна.

Цахилгаан сүлжээний байрлалыг каркасын хурц ирмэгтэй элементүүд болон гипсэн хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.

П 131 (П 231) дүүжин таазыг будахдаа усан дисперстэй будгаар будна. Ямарч ч тохиолдолд шохойн болон шингэн шилэн будгаар будахгүй байх. 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг “Баримтууд: Татаж авах” хэсгээс харна уу.

  • Иж бүрдэл П 131 (П 231) системийг хэрэглэснээр дүүжин таазны угсралтыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно. 
  • Дүүжин тааз хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн хассан. 
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлнэ. 
  • Барилгын зохион байгуулалтыг сайжруулсанаар нийт зардлын хэмжээг бууруулна. 
  • Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоно. 
  • Бэлэн болсон таазны гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана. 
  • П 131 (П 231) дүүжин таазны гадаргуу ямарч засал хийхэд тохирно: будах, обой наах, гоёлын засал хийх зэрэг. 
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлах чадвар сайжирна. 
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Яагаад гэвэл иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ-гипсэн хавтан (КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан) нь агаар дахь илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай үед түүнийг буцааж гарган амьсгалдаг материал юм.