П 212

Хоёр түвшний металл каркас, КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан бүхий П 212 загварын дүүжин тааз. КНАУФ иж бүрдэл систем.

  • Нэг квадрат метр таазны жин – 15кг орчим;
  • Суурь таазанд каркасыг бэхлэх бэхэлгээ хоорондын зай – 1200 мм хүртэл
  • Даацын профилийн тэнхлэг хоорондын дээд зай – 500 мм хүртэл
  • Үндсэн профилийн тэнхлэг хоорондын дээд зай – 1200 мм хүртэл

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн – м2 ноогдох тоо хэмжээ:

(1) КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан (ГВЛ, ГВЛВ) 10,0мм - 1,0м2;

(2) КНАУФ-профил ПП 60х27 – 3,2м.урт;
(3) С төмрийн залгаас – 0,6ш;

(4) С төмрийн бэхлэгч холбоос – 2,3ш;
(5) Нониус гогцоо төмөр бэхэлгээний хамт (гогцоо төмөр бэхэлгээний хамт, хана таазны бэхэлгээ) – 1,3ш;
(6) Шуруп MN 30 - 17ш;
(7) Тэлэгч хадаас – 1,3
(8**) Анкер элемент – шт. – 1,3ш;
(9) Шаваас КНАУФ-Фуген ГВ (КНАУФ-Унифлот) – 0,4кг;
(10) Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд – 0,1л;
(11) Тусгаарлагч тууз *м.урт;

(12) Шуруп LN 9 (хана таазны бэхэлгээ ашиглагдаж байгаа тохиолдолд) – 2,6ш;

* Тоо хэмжээ нь тасалгааны ханын периметрийн уртаас хамаарна

** Тус бүтээгдэхүүн нь зураг дээр тусгагдаагүй

( ) Хаалтанд дагалдах хэрэгслийн сонголтыг тусгасан болно

Материалын тоо хэмжээний өгөгдлүүд нь эсгэх явцад гарах алдагдлыг тооцоогүй ба төслийн дагуу тодруулах шаардлагатай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

КНАУФ иж бүрдэл систем П 212 нь хоёр түвшний металл каркас бүхий дүүжин тааз хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно. Таазны бэлэн хйиц нь гөлгөр, залгаасгүй гадаргуутай барилгын даацын бус элемент бөгөөд шууд гоёлын засал хийх боломжтой. Хийцийг чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг КНАУФ хавтангаар хийж болно.

Таазны үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтан (ГВЛ); 
  • Таазны ПП 60х27 болон чиглүүлэгч ПН 28х27 КНАУФ- металл профилууд;

Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр тааз хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд:
Суурь таазанд гогцоо төмөр, хана таазны бэхэлгээ зэргийг ашиглан бэхлэгдсэн дүүжин таазны каркасын үндсэн профилууд нь КНАУФ гипсэн сэмэрлэг хавтанг (нэг үе) бэхлэх даацын профилүүдтэй өөр өөр түвшинд байрлана. КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангаар хийгдсэн таазны өнгөлгөө нь өндөржүүлсэн бат бэх чанарын үзүүлэлтэй байдаг.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

П 212 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглэх хүрээ

Орон сууц, олон нийт, үйлдвэрлэл болон бусад төрөл бүрийн зориулалттай шинэ барилга барих, сэргээн засварлахад дараах зорилгоор ашиглана:

  • Хучилтын даацын байгууламжийн гал тэсвэрлэлтийг дээшлүүлэх. 
  • Цахилгааны сүлжээ болон инженерын тоног төхөөрөмжийг далдлах. 
  • Барилгын зохион бүтээх-төлөвлөх асуудлуудыг шийдвэрлэх.
  • Гоёлын засал чимэглэл.
  • Тэгш бус гадаргууг тэгшлэх.
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлалтыг дээшлүүлэх. 

Галын аюулгүй байдлын болон байгууламжийн бат бэхийн өндөржүүлсэн шаардлагатай тасалгаанд хэрэглэхийг зөвлөж байна.

КНАУФ иж бүрдэл систем П 212-ыг галын аюулгүй гарцын таазны өнгөлгөөнд хэрэглэвэл зохимжтой.

Угсралтын явц дараах үе шаттай:

  • Дүүжин таазны каркасын байрлах байршилыг тэмдэглэх. 
  • Каркасыг угсарч бэхлэх.
  • КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангуудыг төлөвлөгөөний дагуу байршуулж каркасанд боож бэхлэх.
  • КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангуудын заадас шавах, шаардлагатай бол дүүжин таазны гадаргууг бүхэлд нь шавах. 

Гоёлын засал хийх болон будахаас өмнө дүүжин таазны гадаргууг хөрсжүүлэх. 

Зөвлөлгөө

Дүүжин таазыг суурилуулах ажил нь КНАУФ хавтангийн техникийн хуудасны дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +10°С –с багагүй хэмд хийгдэх ёстой.

Таазны угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг “нойтон” ажил дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо) КНАУФ-чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг хавтанг (ГВЛВ) ашиглахыг зөвлөж байна.

Цахилгаан сүлжээний байрлалыг каркасын хурц ирмэгтэй элементүүд болон гипсэн хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.

П 212 дүүжин таазыг будахдаа усан дисперстэй будгаар будах. Ямар ч тохиолдолд шохойн болон шингэн шилэн будгаар будахгүй байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Татах” хэсгээс үзнэ үү.

  • Иж бүрдэл систем П 212-г хэрэглэснээр дүүжин таазны угсралтыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно. 
  • Барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг нэгдүгээр (дээд) ангиллын түвшинд хангадаг. Энэ нь галын тархалтгүй ангилал юм.
  • Дүүжин тааз хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн хассан. 
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлнэ. 
  • Барилга байгууламжийг хөнгөлснөөр нийт зардлын хэмжээг бууруулна. 
  • Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоно. 
  • Бэлэн болсон таазны гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана. 
  • П 212 дүүжин таазны гадаргууд ямарч засал хийхэд нийцнэ: будах, обой наах, гоёлын өнгөлгөө хийх зэрэг. 
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлах чадварыг сайжруулна.
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох гипсэн КНАУФ-хавтан  илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.